HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

Сарын тэмдгийн үеийн ариун цэврийн ДЭГЛЭМ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 20

Сарын тэмдгийн үед хоёр цаг тутам болон шаардлагатай тохиолдолд дор бүр нь ариун цэврийн хэрэглэлээ сольж, гар, биеэ угааж, усанд орох, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, сайн амарч унтаж, элдэв бухимдал, санаа зовнилгүй байхыг зөвлөдөг. Мөн өөрийн сарын тэмдгийн мөчлөгийн үеийг сайтар хөтөлж, тогтоон ариун цэврийн хэрэглэлийг биедээ авч явж, урьдчилан бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Сарын тэмдгийн эрүүл ахуйг сахихад, сургуулийн болон гэрийн орчин дахь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж нь таатай, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан, багш, сургуулийн бусад ажилчид болон хамт сурдаг сурагчид, охид хөвгүүд сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэлтэй, охидоо шоолж дооглохын оронд дэмждэг, нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн байх нь охидод сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахихад дэмжлэг болж байдаг.

 Зөвлөмж 1 Ариун цэврийн хэрэглэлээ сонгож сурах

Хөвөн, зөөлөн материалаар хийгдсэн, гадагшаа нэвтрүүлдэггүй, үтрээнээс гарах цусыг шингээх зориулалт бүхий хүний биед харшил үүсгэхгүй, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэх нь тохиромжтой. Нимгэн, зузаан, уртаас хамааран өдөр шөнийн гэж ангилна. Тампон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Зөвлөмж 2 Ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд солих

Цус хэр их гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Цус нь нянгийн үржих таатай нөхцөл болдог учир эвгүй үнэр гарах, шээс, үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг учир ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутам солих хэрэгтэй.

Зөвлөмж 3 Шүршүүрт орох Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, өдөр бүр шүршүүрт орох шаардлагатай.

Зөвлөмж 4 Гадна бэлэг эрхтэн угаахдаа саван хэрэглэхээс зайлсхийх

Үтрээний хэвийн бичил биетнүүд нь гаднаас орж ирэх нян, вирүсыг өөрийн механизмаараа цэвэрлэж байдаг. Савантай ус болон бусад үтрээ угаагч шингэнийг хэрэглэсэнээр үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймд зөвхөн бүлээн усыг хэрэглэх зохимжтой.

Зөвлөмж 5 Бэлэг эрхтэнийг зөв угаах

Ариун цэврийн хэрэглэлээ солих бүртээ бэлэг эрхтэнээ бүлээн усаар урдаас хойш чиглэлтэй угааж байх хэрэгтэй. Хойноос урагшаа буюу хошногоны амсраас урагшаа чиглэлтэй угаахыг хориглох хэрэгтэй. Учир нь хошногоны амсарт байрлах нян үтрээ болон шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг

Зөвлөмж 6 Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг зөв хаях

Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлонгийн суултуурын хоолой болон ил задгай хаяхгүй байх. Цаасанд боон хогийн сав руу хаяж занших хэрэгтэй.

Зөвлөмж 7 Гараа угаах

Ариун цэврийн хэрэглэлийг солихоос өмнө болон сольсны дараа заавал гараа савандан угааж хэвших хэрэгтэй.

Зөвлөмж 8 Хөвөн даавуун дотуур өмд өмсөх

Өдөр бүр цэвэр, биедээ эвтэйхэн, бариу дотоож өмсвөл илүү тохиромжтой. Хэрэв дотуур хувцсан дээр цусны толбо үүсвэл хүйтэн усаар савандаж угаавал цусны толбо хурдан арилна.

 Зөвлөмж 9 Хичээл, амралтаа зохицуулж, идэвхтэй байх

Сарын тэмдгийн үед цэвэр агаарт алхах, унтаж амрах, стрессгүй байх хэрэгтэй.

Зөвлөмж 10 Сарын тэмдэг өвдөлт ихтэй ирдэг бол эмчид хандах

. 

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ
Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон
Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа
Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно
ФОТО | “Coachella 2024” наадам дээрх алдартнуудын хувцаслалт
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?