HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХҮҮХДИЙН ДАРХЛААГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 09 сарын 29

Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ? гэдэг бол өвлийн улиралд ээж аавуудын санааг зовоосон асуудлын нэг юм.

Нярай хүүхдийн дархлааны систем тогтолцоо эхийн хэвлийд байхдаа анх үүсэж эхэлдэг ба төрөх үед бүрэн гүйцэд хөгжлийг олоогүйн улмаас хүүхэд гадаад орчны нөлөө, урвалд маш цочимхой, өвчлөмтгий байдаг байна. Улмаар хүүхдийн дархлааны тогтолцоо аажимдаа бүрэлдэн тогтсоноор 5-7 насанд гүйцэд хөгжлийг олдог гэж үздэг.  Бага насны хүүхдийг өвчлүүлэхгүй байх, дархлааны системийг нь хэвийн ажиллуулахын тулд эцэг эхчүүд асран хамгаалагчид маш анхааралтай байх хэрэгтэй. Үүний тулд дараах зөвлөмжүүдийг баримтлаарай.

Эхийн сүүгээр хооллох 

Хүүхэд ээжээсээ дөнгөж төрмөгцөө ангир уургаа амласан цагаас эхлээд эхийн сүүгээр тэжээгддэг. Эхийн сүү бол маш тогтмол найрлагатай, тухайн хүүхдэд зориулсан хүүхдийн өсөлт бойжилтод шаардлагатай бүхий л хүнсний шимт бодисууд, минерал аминдэмээр маш баялаг байдаг.

Нар, ус, агаараар чийрэгжүүлэх 

Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Тиймээс байгаль эхийн хүнийг эрүүл байлгадаг өгөгдлүүдийг эрүүл мэндийнхээ төлөө ашиглах нь уламжлагдан ирсэн үр дүнтэй аргуудын нэг юм.

Асаргаа сувилгаа 

Хүүхдэд асаргаа сувилгаа маш чухал. Шинээр төрж буй хүүхдэдээ тусгай булан, өрөө гаргаж, хүүхдийн ор, цагаан хэрэглэл бүхий л зүйлс нь тухайн хүүхдэд зориулсан ариун цэврийг дээд зэргээр сахидаг. Мөн томуу томуу төст өвчлөл туссан үедээ нярайн өрөөнд орохгүй байж хүүхдийг өрөөг ариун байлгах талаас ялангуяа эхний эхний 2 сарын хугацаанд маш сайн анхаарах хэрэгтэй.

Нэмэгдэл хоолонд оруулах

Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж дасгах хэрэгтэй. Хүүхдэдээ нэмэлт хоол бэлтгэж өгөхдөө хүүхдэд хэрэгцээт аминдэмүүд агуулсан нэмэгдэл хоолонд оруулах нь чухал. Гэхдээ нэмэгдэл хоол өгч буй үедээ хүүхдээ хөхнөөс гаргахгүй байх нь зүйтэй.

Товлолт вакцинуудад хамруулах 

Хүүхдийг вакцинжуулах нь тэднийг ноцтой халдварт өвчлөлүүдээс хамгаалах хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй арга юм.  Энэхүү товлолт вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны нэг хүүхэд энддэг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна.

Эдгээр аргуудыг хэрэглэж, хэвших нь хүүхдийн дархлаа зөв өсөж хөгжихөд чухал ач холбогдолтой. Хэрэв хүүхэд томуу болон томуу төст өвчлөлөөр өвдөөд байвал дархлааны систем нь бүрэн гүйцэт хөгжиж чадахгүй тиймээс аль болох хүүхдээ өвчлүүлэхгүй эхийн сүү болон нэмэлт хоолоо зөв зохистой өгөх, зөв асаргаа сувилгаа хийх нь чухал билээ.

+ЗӨВЛӨГӨӨ | Кофеноос шалтгаалан шүд шарлаад байвал авах арга хэмжээ
Tips & Tricks | МОНГОЛ ГЭР БАРИХ ДАРААЛАЛ
Фишинг (Phishing) халдлага гэж юу вэ
СОНЖОО | Таны алган дээрх хоёр зураас юу илэрхийлдэг вэ
+UPDATE | ТУНГААН СЭТГЭХЭД ТУСЛАХ САНАА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?