HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

Гоо сайханы бүтээгдэхүүний ХАДГАЛАХ ХУГАЦАА

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 02 сарын 29

Суурь крем ба өө дарагч

Paula’s Choice вебсайтын үүсгэн байгуулагч, арьс арчилгааны талаар 20 гаруй ном бичсэн гоо сайхны мэргэжилтэн Паула Бегоны бичсэнээр суурь кремийн хадгалах хугацаа нь түүний савлагааны шахдаг хэсэг рүү нян орсон эсэхээс шалтгаалж зургаан сараас нэг жилийн хооронд байдаг. Харин өө дарагчийн хувьд гэвэл нэг жилээс 18 сар хүртэл хугацаанд хадгалж болно. Гэхдээ дээр дурдсаны нэгэн адил элдэв нян орохоос сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та бүтээгдэхүүн түрхэхдээ хэрэглэдэг багс ба спонжоо үргэлж  цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хэрвээ та бүтээгдэхүүнээ арьсандаа уусгахын тулд хуруугаа ашигладаг бол нүүрээ будахаас өмнө гараа тогтмол угааж заншаарай.

Нунтаг пудр, хацар өнгөлөгч ба бронзер

Нунтаг бүтэцтэй бүтээгдэхүүнийг хоёроос гурван жилийн дотор ашиглахад гэмгүй. Хамгийн гол нь будгийн тань өнгө өөрчлөгдөөгүй, мөн хамт хэрэглэдэг багснууд нь цэвэрхэн байгаа эсэхэд анхаараарай. Харин шахмал бүтэцтэй бүтээгдэхүүний хадгалах хугацаа ойролцоогоор нэг жил байдаг юм. Гэхдээ будгийн тань бүтэц өөрчлөгдөж, аль эсвэл хатаж эхэлсэн бол тэднийг эртхэн хаясан нь дээр шүү.

Уруулын будаг ба өнгөлөгч

Та хайртай уруулын будгаа худалдан авснаас хойш нэг юм уу хоёр жилийн хугацаанд хэрэглэхэд аюулгүй гэдэгт итгэлтэй байж болно. Уруулын будаг ба уруул өнгөлөгчийн хадгалах хугацаа ихэвчлэн 18-24 сарын хооронд байдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний найрлагаас шалтгаалж өөр, өөр байдаг. Хэрвээ та ямар нэгэн эвгүй үнэр мэдэрч, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн байгааг анзаарвал бас л тэдэнд баяртай гэж хэлэх болсон гэсэн үг.

Нүдний будаг

Сормуусны будаг, контур, нүдний тень зэрэг бүтээгдэхүүнүүд таны хамгийн эмзэг цэгт төвлөрдөг учир та илүү анхаарч,  халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Гоо сайхны химич Жим Хаммер Allure сэтгүүлд зориулж зөвлөгөө өгөхдөө сормуусны будаг болон шингэн контурыг хамгийн ихдээ нэг жилийн дотор ашиглаж болохыг дурдсан байна. Гэхдээ сормуусны будгаа сэрүүн, хуурай газар хадгалахаа мартуузай. Эс тэгвээс бүтээгдэхүүнийг гурваас зургаан сарын дараа гэхэд л хаях хэрэг гарна. Түүнчлэн будгууд тань хатаж, бөөгнөрч эхэлбэл бас л хэрэглэж болохгүй гэсэн үг. Нунтаг бүтэцтэй нүдний тень болон нүдний харандаа хоёрыг хоёр жил хүртэл хугацаанд хадгалж болно. Харин шахмал бүтэцтэй тень чийгээ хурдан алддаг тул зургаан сар хэрэглээд дуусгаарай. Эдгээрээс гель хэлбэрийн контурууд бусдаасаа хамгийн эмзэг нь байдаг. Тэд ихэвчлэн хоёроос дөрвөн сарын дотор хатчихдаг.

Хумсны будаг

Хумсны будгийг цэвэрхэн хэрэглэсэн тохиолдолд ихэвчлэн нэгээс хоёр жилийн хадгалах хугацаатай байдаг. Гэхдээ мэдээж хэрэг будгийн тань өнгө бас бүтэц өөрчлөгдсөн байвал ашиглаж болохгүй.

Үнэртэй ус

Үнэртэй усны хадгалах хугацаа хоёроос бүтэн арван жил хүртэл үргэлжилдэг тохиолдол бий. Тиймээс та өөрийн илэрхийлэл болсон үнэрээ маш удаан хугацаанд хадгалж болох нь ээ. Гэхдээ үнэртэй ус муудсан бол үнэрээс нь эхлээд танд илт мэдэгдэх болно. Хэдий удаан хадгалж болох ч гэлээ үнэртний найрлага доторх молекулуудыг муутгахгүйн тулд үнэртэй усаа сэрүүн газар, нарны гэрлээс хол хадгалаарай.

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ямар савлагаатайгаас шалтгаалаад хадгалах хугацаа нь өөр байдаг. Гоо сайхны мэргэжилтэн Паула Бегоны хэлснээр лонх хэлбэрийн савлагаатай бол ойролцоогоор нэг жил хадгалж болно. Харин том таглаа бүхий савтай бол хадгалах хугацаа нь арай богино байдаг. Учир нь ихэнх хүмүүс бүтээгдэхүүнээ түрхэхдээ хуруугаа ашиглаж, дотор нь нян оруулах өндөр магадлалтай байдаг. Тиймээс том таглаатай бүтээгдэхүүнийг зөвхөн дагалдаж ирэх жижиг хүрзний хамтаар хэрэглэх шаардлагатай бөгөөд тэгж чадсан тохиолдолд хадгалах хугацаа нь зургаагаас есөн сар байна. Нүүр цэвэрлэгч, тонер, серум зэрэг илүү шингэн бүтээгдэхүүнүүдийг зургаагаас нэг жилийн дотор ашиглахад аюулгүй.

Үс ба биед зориулагдсан бүтээгдэхүүнүүд

Биеийн тос, биеийн шингэн саван, шампунь зэрэг нь хоёроос гурван жил хадгалах хугацаатай байдаг. Тэдний найрлагад илүү муутгахгүй бодис орсон байдаг тул илүү тогтвортой бүтэц бий болжээ. Тиймээс эдгээр зүйлсийг байнга шүршүүрт үлдээсэн ч санаа зовох зүйлгүй.

ЦАГ АГААР | Ойрын хоёр хоногтоо хүйтний эрч хадгалагдана
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Хотод нийтийн эзэмшлийн газар хомс, байгаа жижиг газрууддаа багталцахгүй…
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна
ТАНИЛЦ | ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Энэ өвөл 60.2 сая мал өвөлжинө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?