HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

Алсын зайн үерхлийг амжилттай болгох ТАВАН АРГА

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 09 сарын 19

Хайр дурлалын бүх л харилцаа өөрийн гэсэн шалгууртай байдаг. Харин алсын зайн үерхлийн үед тулгардаг бэрхшээлүүд илүү их бөгөөд заримдаа үүнийг даван туулахад хэцүү байдаг. Хэцүү боловч боломжгүй гэсэн үг биш…

Яг одоо алсын зайн харилцаанаас болоод сэтгэлдээ хөнгөхөн гуниг тээсэн, бодлогоширсон эсвэл бүр бууж өгөх хүсэл хэрэв танд тулгарсан бол уг асуудлуудыг даван гарахад тань туслах таван зөвлөмжийг хүргэж байна.

ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨӨЛ

Алсын зайн харилцааны дийлэнх нь бодит байдаггүй. Бие биетэйгээ ойр байх нь аз жаргалтай, эрүүл харилцааны гол хүчин зүйлсийн нэг болдог. Хэрэв та хайртаасаа богино эсвэл урт хугацаанд түр өөр газар байхаар төлөвлөсөн бол өөрийн харилцааныхаа үнэт зүйл, гол мөн чанарыг сайн ойлгож, алсыг харах хэрэгтэй.

Та түүнтэйгээ гэрлэхээр шийдсэн үү, эсвэл цаашдаа хамт амьдрахыг хүсч байна уу? Дараагийн алхмыг хийхийн тулд багахан ч гэсэн хуримтлалыг өөрсдийнхөө төлөө бий болгохыг зорьж байна уу? Энэ бүх асуултыг өөрөөсөө асууж ирээдүйгээ төсөөлөх хэрэгтэй. Хэрэв үнэхээр үлдсэн амьдралаа та түүнтэйгээ туулахаар шийдсэн бол хол зай асуудал биш.

АЛСЫН ЗАЙНААС Ч БОЛЗОЖ БОЛНО

Хайртайгаа face time, video call болзоо хийгээрэй. Өмнө нь зүгээр л зав гарахаар видео калл хийдэг байсан бол одоо жаахан өөрчлөөд үзээрэй. Яг л түүнийгээ болзоонд урьж байгаа юм шиг тодорхой цаг товлон видео калл хийгээрэй. Ингэх нь таныг яг л анхны болзоондоо явах гэж байгаа мэт сэтгэл догдлолыг төрүүлэх болно.

ХАЙРТЫНДАА ЗОЧЛООРОЙ

Зарим хүмүүсийн хувьд энэ нь боломжгүй байж болох ч урьдаас төлөвлөн түүнийхээ байгаа газар уруу зочлоорой. Хайр дурлалын харилцаанд бие биетэйгээ ойр байж уулзах нь харилцааг илүү бат бөх болгодог.

Гэхдээ гэнэтийн айлчлалаас зайлсхийгээрэй. Магадгүй гэнэтийн бэлэг болно гэж бодож магадгүй ч эсрэгээрээ өөрчлөх боломжгүй ажлын хуваарь, ачаалалтай үетэй нь давхцаж түүндээ стресс нэмж магадгүй юм.

РОМАНТИК БАЙДЛАА ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АЛД

Алсын зайн харилцааны үед бие махбодын романтик, дотно харилцааг бий болгоно гэдэг хэцүү ч, та хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Өөрсдийн бяцхан дурсамжууд, романтик текстүүдийг илгээж, хайр, хүслийнхээ талаар нээлттэй ярилцаж байгаарай.

ИТГЭЛ, ИТГЭЛ БАС ДАХИН ИТГЭЛ

Хосууд хол байхад хамгийн их тулгардаг асуудал бол тэр намайг хуурч байгаа болов уу? гэх бодол. Гэвч та ямар нэг баримт нотолгоогүйгээр хайртыгаа буруутгах нь ямар ч бат бөх харилцааг амархан дуусгаж чадна.

Та үнэхээр л түүндээ хайртай бол итгээрэй. Хайр бол итгэлцэл.

Гоо сайханы бүтээгдэхүүний ХАДГАЛАХ ХУГАЦАА
ТАНД ХЭРЭГТЭЙ | ЛААНЫ ӨНГӨНИЙ УЧИР
Чамайг ямар ч сэтгэл зүйтэй байсан бүжиглүүлж чадах хуучны ТАВАН ДУУ
+ЗӨВЛӨГӨӨ | Кофеноос шалтгаалан шүд шарлаад байвал авах арга хэмжээ
Нүүрний арьс чангалах массажны талаарх ТАВАН ХУДАЛ БАРИМТ
Түгээх
Facebook Copy Link Print
1 Comment
  • Anonymous says:
    2025-03-24 at 03:03

    сайн байна уу нууцийг чанд хадгалаж зөвөлгөөөгөх үү

    Reply

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?