HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тарифийн нөлөөнд орсон Toyota компанийн ашиг 7 хувиар буурав

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 07

Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor Corp. 2025 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хоорондын санхүүгийн тайлангаа лхагва гарагт нийтэлжээ. Тайланд дурдсанаар тус хугацаанд компанийн ашиг өнгөрсөн жилийн мөн үеэс 7 хувиар буурсан байна. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй импортын өндөр тарифууд голлон нөлөөлжээ.

Toyota-ийн цэвэр ашиг уг хугацаанд 1.77 их наяд иен (ойролцоогоор 11.5 тэрбум ам.доллар) болж, өнгөрсөн жилийн 1.9 их наяд иенээс буурсан байна. Гэсэн хэдий ч Camry седан болон Lexus брэндийн автомашин үйлдвэрлэгч тус компани 2026 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилийн ашгийн таамгаа нэмэгдүүлжээ. Шинэ таамгаар цэвэр ашиг 2.93 их наяд иен (ойролцоогоор 19 тэрбум ам.доллар) хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх таамаг болох 2.66 их наяд иенээс өссөн үзүүлэлт юм. Гэсэн ч уг дүн нь өнгөрсөн санхүүгийн жилд бүртгэгдсэн 4.77 их наяд иений ашгаас 38.5 хувиар буурах үзүүлэлт хэвээр байна.

АНУ-ын импортын татвар автомашин, сэлбэг хэрэгсэлд есдүгээр сард 27.5 хувиас 15 хувь болгон буурсан ч энэ нь анхны 2.5 хувийн түвшнээс хамаагүй өндөр хэвээр байна. Эдгээр тарифийн нөлөөгөөр Японы АНУ руу хийж буй экспорт, тэр дундаа автомашины экспорт огцом буурчээ. Гэсэн хэдий ч Toyota компанийн зүгээс борлуулалтын өсөлт, бүтээгдэхүүний бүтцийн сайжруулалт, зардлын бууралт зэрэг хүчин зүйлс нь энэ оны ашигт 900 тэрбум иен (ойролцоогоор 5.8 тэрбум ам.доллар)-ийн нэмэлт үр ашиг авчирна гэж мэдэгджээ.

 “АНУ-ын тарифийн сөрөг нөлөөлөл байгаа ч бид борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, үнэ цэнийн сүлжээний ашгийг өргөжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллаж байна” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурджээ.

SexEducation | Сарын тэмдэг хугацаанаасаа хоцорч ирэх шалтгаанууд
ҮНЭТ ЗҮЙЛ | Өөрийн дотоод ертөнцөө танихад тусалж, амьдралд эерэг нөлөө үзүүлэх ДӨРВӨН НОМ
Монгол улсын их хурлын сонгууль ажигласан дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэв
18 каратын цэвэр алтаар хийгдсэн алдарт “алтан суултуур”-ыг дуудлага худалдаанд оруулна
Өнөөдөр Дэлхийн “ХҮҮХДИЙН ӨДӨР” тохиож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?