HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ҮНЭТ ЗҮЙЛ

ҮНЭТ ЗҮЙЛ | Өөрийн дотоод ертөнцөө танихад тусалж, амьдралд эерэг нөлөө үзүүлэх ДӨРВӨН НОМ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 04 сарын 07

Шинжлэх ухаан, хувь хүний хөгжил, шүлгийн номыг хүн бүр өөрийн сонирхолдоо нийцүүлэн сонгодог. Энэ удаа манай редакц хувьд уншигч танд амьдралд шууд утгаараа бүрэн нөлөөлж чадахуйц “сүнслэг” хэмээн тодорхойлж болохуйц номуудыг санал болгож байна. 

Та манай www.humanz.mn сайтаар зочилж сонирхолтой мэдээлэл аваарай.

Пауло Коэльо, Алхимич

Алхимич. Амьдралынхаа өөр өөр үед уншсан болоод ч тэрүү нээх болгонд илүү гүн гүнзгий утга учир мэдрэгддэг. Одоогоор дөрөв дэх удаагаа эхлүүлсэн байна. Номны ерөнхий санаа нь Хоньчин хүү Сантьяго өөрийн зүрх сэтгэлийн дуудлагыг даган амьдралд өөрийн баялагаа олж авахын тулд адал явдалтай аян замд гарч буйгаар эхэлдэг. Тэр явцдаа зөн билгийн, дэлхийн хэлийг сурч, түүнийгээ өөрийн баялагаа олж авахад ашиглаж байгаагаар үргэлжилнэ. Энэ номыг эхлүүлснээр сэтгэлийн мухарт юу хоосон оргиулаад байгааг, би хэрхэн амьдрах вэ. Хүсэл мөрөөдлөө дагах уу эсвэл дассан амьдралаа сонгох уу. Энэ миний хүссэн амьдрал мөн үү. Утга учир нь юу юм бэ зэрэг битүү асуултын хариуг авна. Мөн хүсэл мөрөөдлөө биелүүлэх аяллын үе шат, дагах эрсдлийг хүлээх зэрэг оршихуйн асуулт, дотоод зөрчилдөөнийг зогсоож чадахаар гүнзгий агуулгатай. Одоо бол төөрсөн, алдагдсан, хоосорсон үед унших ширээний ном.

“Чи хэзээ ч зүрх сэтгэлээсээ зугтаж чадахгүй. Тиймээс юу хэлэхийг нь сонсох нь дээр”

“Бид өөрөөсөө илүү байхыг хичээвэл бидний эргэн тойрон дахь бүх зүйл илүү сайхан болдог”

“Ямар нэг зүйлийг маш ихээр хүсэж, мөрөөдөж, тэмүүлэх юм бол орчлон ертөнц түүнд хүрэхэд чинь хамаг чадлаараа туслах болно”

“Бүх юм нэгдмэл гэдгийг өвс ногоо, шороо, чулуу л ойлгодог. Тийм болохоор төмөр зэс шиг байх шаардлагагүй. Зэс алтнаас ямар ч ялгаагүйг тэд сайн мэднэ. Нэгдмэл энэ дэлхийд юмс өөрийн зорилготой”.

Art of Living

Амьдрах урлаг ном нь Випашяна бясалгалыг дэлхий дахинд буцаан дэлгэрүүлсэн Гоенка багштай амьдралын ман чанарын тухай асуулт хариулт маягаар бичигдсэн бүтээл юм. Мөн Випашяна бясалгалын техникийг дүрсэлж үзүүлсэн байдаг. Амар тайван, үр бүтээлтэй амьдрах асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө танин мэдэх замын талаар Гоенка багштай ярьсаныг ярьсаныг уншаарай. Энэ номоос сэтгэлд үлдсэн бүрэн дүүрэн ишлэл байхгүй ч үлдээсэн мэдрэмж нь хүчтэй. Уншиж дуусаад сэтгэл тайвшраад, гүнзгий амьсгаа авахад баяр жаргалтай болж байснаа санадаг. Ер нь өөрийгөө илүү сайн түвшинд хүргэе, бясалгал хйимээр байна гэсэн хүмүүст санал тохиромжтой. 

Power of Now

Номыг оюун санааны түвшинд уншиж ойлгох, сүнсний түвшинд ухамсарлаж ойлгох хоёр нь хоорондоо тэс өөр ойлголт юм билээ. Энэ номыг нэг эхлүүлсэн бол хоёр дах удаагаа заавал дахи нээнэ. Тархинд эргэлдэх замбараагүй олон бодол, санаа зовинол, чимээ шуугианыг зогсоох гарын авлага. Хүн амьдралын завгүй урсгал дунд хэзээ хамгийн сүүлд өөрийн бодлоо ажиглаж үзсэн бол гэж хүмүүсээс асуумаар санагддаг. Бодлоо хөндлөнгөөс ажигла гэвээс хүн гучин секунд ч одоо цаг дээр төвлөрж чадахгүй байдаг. Өнгөрсөнд эсвэл ирээдүйд. Бид ирээдүйг 100 хувь урьдчилан тааварлах боломжгүй бас өнгөрсөнд санаа зовох нь хэрэггүй гэдгийг мэддэг ч “яаж” гэдгээ мэддэггүй. Зөвхөн одоо цаг л хамгийн хүчтэй, хамгийн бодитой. Өнгөрсөн өнөөдөрт нөлөөлсөн ч чи өнгөрсөнд нөлөөлж чадахгүй. Энэ тухай ойлгомжтой өгүүлсэн ном бол Power of Now юм. 

Дэлхийн Сонгодог

Дэлхийн сонгодог зохиолуудаас хүссэнээ сонгож уншаарай. Хувь хүний хөгжлийн ном гэхээсээ илүү өөртэйгээ хамт сонгодог зохиолын нээсэн ертөнцөөр аялж, зохиолын дүрүүдтэй хамт баярлан гуниглаж, адал явдал хайр дурлалыг нь мэдэрч туулах нь кино үзэхээс ч илүү санагддаг. Багадаа уншсан зохиолуудаас хамгийн ихээр зовж, хамт шаналсанг нь дурдвал Инээмтгий хүн, Парисын дарь эхийн сүм, Усан доогуур хорин мянган бээр аялсан нь, Бовари хатагтай, Танихгүй эмэгтэйн захидал гэх мэт ..  Одоо ч гэсэн нэрийг нь бичээд суухад тухайн зохиолын үйл явдал нүдэнд зурагдаж, сэтгэл баясаж байна. 

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HUMANZ РЕДАКЦ

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхний хараалын үгийн хэтийдсэн хэрэглээг анхаарах цаг болжээ
ЗААВАР | И-Монголиа системээр ЭМД-ын шимтгэлээ төлөх
ЦАГ АГААР | Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?