HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол улсын их хурлын сонгууль ажигласан дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэв

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 18

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-ын Сонгуулийн зөвлөх Горан Петров, Ксения Дашутина нарыг өнөөдөр (2025.06.17) хүлээн авч уулзлаа.
Ардчилсан институт хүний эрхийн газраас 30 улсын 199 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглаж дүгнэлт, зөвлөмжөө ирүүлсэн юм. Уг дүгнэлт, зөвлөмжийн талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэй ажиглаж, үнэтэй зөвлөмж өгдөгт Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд “Танай байгууллагын дүгнэлт, зөвлөмж хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон зохион байгуулалтын үйл ажиллагаагаа сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль ажигласан дүгнэлт, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна” гэлээ.
Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-ын Сонгуулийн зөвлөх Горан Петров “Сонгуулийн зохион байгуулалт болон нээлттэй, ил тод байдлыг хангах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиглэлд танай байгууллага мэргэжлийн түвшинд маш сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Оролцогч талууд сонгуулийн байгууллагадаа итгэл хүлээлгэдэг гэж ажиглагчид дүгнэсэн. Хууль тогтоомж боловсронгуй болгох, сонгуулийн анхан шатны байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах зөвлөмжийг дүгнэлтээ тусгасан” гээд сонгууль хууль тогтоомжид тусгайлан дүн шинжилгээ хийх боломжтойгоо онцолсон юм.

Нийтэлсэн: Монгол улсын сонгуулын ерөнхий хороо

Tips & Tricks | Инстаграмдаа хэдэн цагт пост хийвэл зохимжтой вэ
“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль”-ийг буцаан татахыг шаардлаа
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авахыг зөвлөж байна
Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дууслаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?