HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

18 каратын цэвэр алтаар хийгдсэн алдарт “алтан суултуур”-ыг дуудлага худалдаанд оруулна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 04

18 каратын цэвэр алтаар хийгдсэн суултуурыг Сотбигийн дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ. Дэлхий даяар алдаршсан, Итали уран бүтээлч Маурицио Каттеланы “America” хэмээх уг уран бүтээл дахин олон нийтийн анхаарлын төвд орж байна.

220 фунт жинтэй, 18 каратын цэвэр алтаар хийгдсэн энэхүү бүтээл 2016 онд Нью-Йоркийн Гуггенхайм музейд анх дэлгэгдэж, 100 мянга гаруй үзэгч татаж байв. Гэвч 2019 онд Английн Бленхейм ордноос зэвсэглэсэн этгээдүүд уг бүтээлийг ердөө тавхан минутын дотор хулгайлсан юм. Хулгайчид энэ онд ял авч, хэрэг эцэслэсэн ч, суултуур өнөөг хүртэл олдоогүй байна. Мөрдөгчид бүтээлийг хайлуулж борлуулсан байх магадлал өндөр гэж үзэж байгаа аж.

Каттелан энэ бүтээлийг анхнаасаа олон хувь гаргах төлөвлөгөөтэй байсан бөгөөд түүний хоёр дахь хувилбар ирэх сард анх удаа урлагийн зах зээлд худалдаалагдах гэж байна. Сотбигийн дуудлага худалдааны ордон уг бүтээлийг 11-р сарын 18-нд Нью-Йоркт борлуулах бөгөөд эхлэх үнэ ойролцоогоор 10 сая ам.доллар байхаар тооцоолжээ.

Сотбигийн мэдээлснээр, уг бүтээл 2017 оноос хойш нэрээ нууцалсан хувийн цуглуулагчийн эзэмшилд байсан бөгөөд дуудлага худалдааны өмнө бүтээлийг тус ордны шинэ байрны ариун цэврийн өрөөнд 10 хоногийн турш түр дэлгэн үзүүлэх аж.

Сотбигийн зүгээс “America” бүтээлийн энэ хувилбар нь одоо бодитоор оршин буй цорын ганц хувь байж болзошгүй хэмээн мэдэгдээд буй. Учир нь анх гурван хувь гаргах төлөвлөгөөтэй байсан ч гурав дахь нь хийгдээгүй гэж үздэгтэй холбоотой.

ЭЕРЭГ МЭДЭЭ | Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин эрүүл саруул болжээ
Ч.Батзориг: Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулна
ТАНИЛЦ: Маргааш замын хөдөлгөөн хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сарын эхээр олон жилийн дунджаас хүйтэн байна
Багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж, анхаарч ажиллана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?