HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Хүн төрөлхтний багаж хэрэглэх чадвар бидний төсөөлж байснаас илүү эрт байжээ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 06

Кенийн баруун хойд нутгаас олдсон шинэ археологийн олдвор нь анхны хүмүүс хэдэн сая жилийн өмнө зохион бүтээгчид байсан байж болзошгүйг илтгэж байна. Судлаачид Наморотукуна хэмээх археологийн дурсгалт газраас 2.7 сая жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүс 300 мянган жилийн турш тасралтгүйгээр чулуугаар багаж хийж, хэрэглэж байсан гэдгийг тогтоожээ. Өмнөх нотолгоонууд эртний хүмүүсийн багаж хэрэгслийн хэрэглээ нь санамсаргүй, богино настай зүйл байсан гэж үздэг байв. Харин Наморотукунаны олдвор нь технологи үеэс үед, мянга мянган жилийн турш дамжиж ирсэн болохыг анх удаа нотолж байгаа аж.

Энэхүү судалгааг удирдсан АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн профессор Дэвид Браун хэлэхдээ, энэ нээлт нь хүний хувьслын талаарх ойлголтыг үндсээр нь өөрчлөхүйц хүчтэй баримт болж байна гэжээ. “Бид багаж хэрэгслийн хэрэглээ нэг хэсэг гарч ирээд алга болсон байж магадгүй гэж бодож байсан. Гэвч 300 мянган жилийн турш тасралтгүй хэрэглэсэн байхыг харахад энэ бол боломжгүй зүйл” гэжээ. “Энэ бол зан үйлийн урт хугацааны үргэлжлэл. Хүн төрөлхтний багаж хэрэглэх чадвар бидний төсөөлж байснаас илүү эрт, илүү тогтвортой байжээ.” Археологичид Наморотукунанд 10 жилийн турш малтлага хийж, 1,300 ширхэг хурц иртэй чулууны хэлтэрхий, цохилуур, чулууны цөм олсон байна. Эдгээрийг “Oldowan” хэмээх чулуу боловсруулах технологиор хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний хэрэглэж эхэлсэн хамгийн эртний багаж хийх арга юм. Газар доорх гурван өөр үе давхаргад ижил төрлийн багажууд илэрсэн нь тухайн технологи олон үе дамжин уламжлагдаж ирснийг харуулж байна. Судалгаанд оролцсон Бразилийн Сан-Паулогийн их сургуулийн геологич Доктор Дан Палку Рольер хэлэхдээ “Эндээс бид үнэхээр гайхалтай нарийн сэтгэхүйтэй хүмүүсийн ул мөрийг харж байна. Тэд хамгийн сайн чанарын чулууг хаанаас олохоо мэддэг, геологийн мэдлэгтэй байжээ. Зарим чулуугаар бид хуруугаа зүсэхээр хурц байна,” гэжээ. Газар зүйн судалгаагаар тухайн үеийн хүмүүсийн амьд орчин ногоон намагт газраас хуурай тал хээр, хагас цөл рүү шилжсэн нь цаг уурын огцом өөрчлөлттэй холбоотой болохыг харуулжээ. Кенийн Үндэсний Музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Рахаб Н. Кинянжуй хэлэхдээ, “Ийм огцом орчны өөрчлөлт нь амьтдын хувьд хувьслын замаар дасан зохицох эсвэл нутаг орноо орхих шаардлагатай болдог. Гэтэл эндхийн хүмүүс технологи ашигласнаар өөрчлөлтөд бие махбодоор бус, амьдралын хэв маягаараа дасан зохицож чадсан байна,” гэжээ. Доктор Рольерийн хэлснээр, технологи нь эдгээр эртний хүмүүсийг байгальд дасан зохицохын оронд байгальтайгаа тэмцэх, хоол хүнс олох шинэ арга зам олох боломж олгосон аж.

Мөн малтлагаар амьтны яс, ясны хугарсан хэсэг, багажны зүсэлттэй эдлэлүүд илэрсэн нь тэд чулууны багаж ашиглан мах идэж, ургамал ухаж байсан нотолгоо болж байна.“Эдгээр багаж нь тэдэнд маш том давуу тал өгсөн,” гэж доктор Рольер хэлээд, “Орчны өөрчлөлтөд тохируулан шинэ төрлийн хоол хүнс олж идэх боломжийг технологи нь олгож байсан” гэв. Олдворын үед буюу 2.75 сая жилийн өмнө энэ бүс нутагт тархи жижиг хэмжээтэй хамгийн анхны хүмүүс амьдарч байжээ. Тэдний зэрэгцээ австралопитек хэмээх өмнөх үеийн хүн төст амьтад хүний болон шимпанзегийн шинжийг хослуулсан зүйлүүд амьдарч байсан гэж үздэг. Наморотукунанд багаж хэрэглэж байсан бүлэг нь эдгээрийн аль нэг нь, эсвэл аль алиных нь төлөөлөгчид байсан байж болзошгүй байна. Профессор Брауны хэлснээр, энэхүү нээлт нь “тасралтгүй багаж хэрэглэх соёл” 2.4–2.2 сая жилийн өмнө, хүний тархи томорч эхэлсний дараа бий болсон гэсэн онолыг няцааж байна. “Өмнө нь бид багаж хэрэгсэл нь тархи томрох явцтай зэрэгцэн гарч ирсэн гэж үздэг байсан. Гэвч Наморотукунан дахь олдвор нь энэ технологи тархи өсөхөөс өмнө үүссэн болохыг харуулж байна.” Профессор Браун нэмж хэлэхдээ “Бид эдгээр эртний хүмүүсийг дэндүү дорд үнэлж иржээ. Хүн төрөлхтний технологийн дасан зохицох чадвар бидний төсөөлж байснаас илүү эрт дор хаяж 2.75 сая жилийн өмнө, магадгүй түүнээс ч өмнө эхэлсэн байна” гэсэн юм.

Эх сурвалж: BBC News

Илон Маск: 20-30 жилийн дотор Ангараг гарагийг “колоничилно”
+SPECIAL | Шинэ жил “ИЙМ БАЙВАЛ #ГОЁ”
“Дайчин туг”-ийн аялал нийслэлийн Онцгой байдлын газарт буухиаллаа
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна
Хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?