HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 03 сарын 25

Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллалаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54 тонн усыг нийт долоон рейсээр соруулж дуусгаад байна. Тухайн байршилд холбогдох байгууллагууд сувагчлал, усны хаялга зэргийг хийлээ.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд шар усны үер бууж Хөлийн голд нийлсний улмаас 30 айл их бага хэмжээгээр усанд автжээ. Иймд өнгөрсөн бямба гарагаас эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газар, ГУББГ, УБЗАА болон Баянзүрх дүүргийн холбогдох хэлтэс, газруудын 35 албан хаагч, 12 машин механизм, хоёр помптойгоор ажиллалаа. Тухайн байршилд сувагчлал татах, шар ус соруулах, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүллээ.

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудад нүүх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, нүүх байршлыг зааж өгч байгаа боловч иргэд нүүхгүй, эрсдэл тулж ирсний дараа Онцгой байдлын албанд хандаж байгаа тул албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэллээ. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй байгаа юм.

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТУСГАЙ ДУГААРТ ХОЛБОГДОХГҮЙ БАЙВАЛ +976 УГТВАР ХИЙЖ ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ
GenZ ажиглагч | Татвар төлөгчдөөс төсвөө “нуу” гэж үү
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа
Taeyang-ийн “Quintessence” цомог өмнөх цомгийн борлуулалтын амжилтаа эвдлээ
Өмнө Солонгост осолдсон онгоцны хар хайрцаг олджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?