HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Автозамын дотоодын ААН-үүдийн төлөөлөгчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс суралцлаа

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 05

Монгол Улсын Зам, тээврийн яам Дэлхийн банктай хамтран автозамын салбарын дотоодын аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Сайн чанарын тендерийн материал хэрхэн бэлдэх вэ?” сэдэвт семинарыг өнөөдөр /2025.11.04/ зохион байгууллаа. Үүнд Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдийн худалдан авах ажиллагаанд оролцох автозамын гүйцэтгэгч байгууллагуудын тендерийн баримт бичиг бүрдүүлдэг 50 оролцогч хамрагдав.

Энэхүү семинарыг зохион байгуулснаар Монгол Улсын дэд бүтцийн чанарыг сайжруулах, орчин үеийн гэрээний аргачлалыг нэвтрүүлэх, үндэсний зам, дэд бүтцийн гүйцэтгэгч байгууллагуудын чадавхыг бэхжүүлж байгаа хэмээн экспертүүд онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, тус семинараар тендерийн баримт бичгийг нарийвчлан судлах, шаардлагыг бүрэн хангах, холбогдох туршлагаа оновчтой илэрхийлэх, үнийн санал болон хугацааг үнэн зөв тооцох, мөн тендерийн материалыг үр дүнтэй боловсруулан зохион байгуулах зэрэг чадварт суралцав.

Семинарт Дэлхийн банкны Худалдан авалтын ахлах мэргэжилтэн Нурбек Курманалиев тэргүүтэй төлөөлөгчид лекц тавьсан бөгөөд Дэлхийн банкны санхүүжилт бүхий төслийн тендер шалгаруулалтад оролцохдоо хэрхэн, юунд анхаарах ёстойг мэдэж авсан юм. Төгсгөлд нь Дэлхийн банкны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдээс асуулт асууж, тодорхой асуултанд хариулт авлаа.

Улмаар энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын автозамын дотоодын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, Дэлхийн банкны санхүүжүүлсэн төслүүдийн хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэх зорилготой бөгөөд бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, оролцогчдод олон улсын зах зээлд нэвтрэх гарцыг нээж өгөх, худалдан авалтын үйл явцыг тодорхой болгох, мөн байгууллагууд хоорондын харилцаа, ойлголтыг гүнзгийрүүлэх чухал алхам юм гэдгийг цохон тэмдэглэлээ.

Дэлхийн банкны төлөөлөгч хэлэхдээ “Дэлхийн банк шударга, ил тод байдлыг урт хугацааны нөлөө болгохыг мөрдөж ажилладаг. Зөвхөн хамгийн бага дүнтэй тендерийг сонгохоосоо илүүтэй үнэ цэнийг нь харж төслүүдээ сонгодог. Бид дэд бүтцийн төслүүд, үүний дотор эрчим хүч, зам тээвэр, хот байгуулалтын төслүүдтэй хамтарч ажилладаг.  Энэ семинарын хүрээнд эдгээр төслийн боломжийн талаар хуваалцаж, мэдээлэл хүргэлээ. Ингэснээр та бүхэнд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцоход дэмжлэг болно. Дотоодын бизнесийн байгуулагуудад боломжийн талаар илүү мэдээлэл өгч, ярилцлаа” хэмээн онцлов.

Улсын хэмжээнд нийт 513 мянган малын сэг зэмийг устгажээ
ТАНИЛЦ | Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
ХНХЯ: Далан аж ахуйн нэгж, 710 иргэнд жижиг зээл олгоод байна
Зургаан улсын аварга саальчин, 140 малчин улсын аварга, 10 өрх ХОШОЙ АВАРГААР шалгарчээ
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Хааяа ч Японы зарим хөгжлөөс аваад монголдоо наачихмаар л санагддаг юм
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?