HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хүүхэд юм чинь…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 12 сарын 24

“Хүүхэд юм чинь…” гэх үг манай нийгэмд энгийн сонсогддог ч бодит байдал дээр энэ нь хүүхдийн эрхийг үл тоомсорлосон, зарим тохиолдолд хөдөлмөрийн мөлжлөгийг зөвтгөх хандлагыг илэрхийлдэг. Ялангуяа ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд насанд хүрээгүй хүүхдийг “бага юм чинь” хэмээн ялгаварлан харьцах, албан ёсны бүртгэл, хамгаалалтгүйгээр ажиллуулж ирсэн нь анхаарал татах асуудал хэвээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 18 насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахтай холбоотой тодорхой шаардлага, үүргийг ажил олгогчид хүлээлгэдэг. Тухайлбал, ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнийг ажилд авсан тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Мөн тухайн хүүхдийн нэр, овог, төрсөн он сар өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэрэг мэдээллийг бүртгэлд заавал тусгах ёстой.

Түүнчлэн 15–18 насны хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх тохиолдолд хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон тухайн хүүхэдтэй гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай. Энэ нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаанд хяналт тавих чухал механизм юм.

Гэвч “шувууны бага нь юм чинь жиргэчих” гэх сэтгэлгээ нийгэмд хэвшсэнээр хүүхдийг насны байдлаар нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах явдлыг гааруулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-д ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг нас, хүйс, нийгмийн гарал, эрүүл мэндийн байдал болон бусад шинжээр нь шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлахыг хатуу хориглосон байдаг.

Хүүхэд бол “бага учраас тэсэх ёстой” хүн биш. Тэд бол эрх чөлөөтэй, хамгаалагдах ёстой иргэн. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хохироосон тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

Иймээс “хүүхэд юм чинь” гэж хайхрамжгүй хандхын оронд хуулиа мэдэж, хүүхдийн эрхийг хүндэтгэх нь эцэг эх, ажил олгогч, нийгмийн нийт гишүүдийн хамтын хариуцлага юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чили улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа
МОНГОЛЧУУДЫН ЗОЛГОХ ХҮНДЛЭХ ЁСОН
“Ганцаардмал” агуу зураачийг олсон боловч бүтээлүүд нь алдагджээ
Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгууллаа
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?