HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

МЭДЭГДЭЛ | Хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 03 сарын 18

Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн Үүр төвөөс Ноорог медиагийн ажлын байранд нэгжлэг хийж, ажилчдыг нь шөнөжин байцаасан асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

2025.03.18, Улаанбаатар хот | Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулжээ.

Юуны өмнө Ноорог хуудас нь сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, нийтийн эрх ашгийн төлөө дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа залуу редакц билээ.

Олон нийтэд ил болсон мэдээллээр Ноорог редакцыг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт сэжиглэж, ийнхүү хойшлуулашгүй ажиллагаа явуулсан байна.

Үндэсний эв нэгдлийг хэвлэлийн эрх чөлөөг боомилох зорилгоор урвуулан ашиглаж байгаад Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ харамсаж байгаагаа илэрхийлж, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан Монгол Улсад байж болохгүй үйлдэл гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34-р ерөнхий тайлбар буюу Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлбарт, “Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн газар, сэтгүүлчдийг гагцхүү засгийн газар, түүний хэрэгжүүлж буй ул стөр, нийгмийн дэглэм, бодлогыг шүүмжилсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд тавих зайлшгүй хязгаарлалт хэрхэвч биш юм” гэж дурдсан байдаг.

Одоогоор Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжүүдийг хураан авсан байгаа бөгөөд тэд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Цаашлаад ажлын бус цагаар ийнхүү байцаалт явуулах нь хэвлэл мэдээллийг залхаан цээрлүүлэх шинж чанартай байх тул сүүлийн үед Монголд түгээмэл ажиглагдах болсон энэ арга барилыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

Ноорог редакц нь нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэх хүрээнд сонгуулийн үеийг баримтжуулсан “18 хоног” баримтат нэвтрүүлгээ удалгүй түгээхээр бэлтгэн ажиллаж байсан юм.Хэвлэл мэдээллийг дэмжих, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжийг нэн яаралтай бүрэн бүтэн буцаан өгч, тэднийг бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хангахыг шаардаж байна.

undefined
Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын сүлжээнд нэгдлээ
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
Алслагдсан гурван дүүрэгт 200 тн хорголжин тэжээл олгоно
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИД БЭЛТГЭЛИЙН ЗУСЛАНТАЙ БОЛОВ
Энэ сарын 23-нд бүх нийтээр амарна
Түгээх
Facebook Copy Link Print
1 Comment
  • Anonymous says:
    2025-03-18 at 12:20

    Uu za za odoo bur tsagaandaa garchij nuguu hurelsuh oyunerdene gegch tom erh medeld suusan garuudiin hiij bga ajil hulgai n elrehgeed ireheer yaravchilj hiij bga bhgui yu
    yun hoid solongos bolj bn geed bns holtson ym.bna odoo barag ardchilalaasaa tatgalzaad sotsalist ulsiig tunhaglad haalttai uls boloh n dee

    Reply

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?