HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх, нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг баталлаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 12 сарын 30

Засгийн газрын /2024.12.25/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталлаа.

УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ хүүхэд хамгааллын үйлчилгээг улсын төсөв, орон нутгийн төсөв, үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр, дотоод, гадаадын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж гэсэн дөрвөн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр хуульчилж, тодорхой болгосон.

Мөн хуулийн 52.2-т Хүүхэд хамгааллын санхүүжилтийг энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр улс, орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр заасан.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу боловсруулсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг боловсруулахдаа хүүхэд хамгааллын санхүүжилтийн зураглалыг шинэчлэн боловсруулж, тухайн зураглалтай уялдуулан алхам бүрийн зохицуулалтыг аргачлалын төсөлд тусгалаа. Үүнд:

– Хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн, хамгаалах нөхөн сэргээх, үйлчилгээний болон урьдчилан сэргийлэх чиглэлээр гарах зардлын ангиллыг ялгаж өгсөн,

– Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг шийдсэн,

– Хүүхэд хамгааллын салбарт гарч болох зардлын дундаж нормативыг тогтоож өгсөн нь бусад салбарын хувьд жишиг болно,

– Хүүхэд хамгааллын батлагдсан төсвийг захиран зарцуулах, хэнд олгох, хэрхэн зарцуулах зохицуулалтыг тодорхой болгосон,

– Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд урамшууллыг олгох зохицуулалтыг тоорхой болгож, оруулсан,

– Үйлчилгээ болон санхүүжилтийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээг тодорхой болгосон.

НӨАТ-ын сугалааны тохирлоос нийт 40780 азтан тодорчээ
ЭРҮҮЛ МЭНД | Хөлөнд яагаад яс ургадаг вэ
Иргэд Үндсэн хуулийн цэцэд Тендерийн хуулийн асуудлаар хандаж байна
Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?