HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм. Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байхаар ТЭЗҮ-д тусгаж байна. Төслийн хүрээнд гадаргын ус ашиглах боломжийг нээж, усны нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ус хангамжийг бий болгох төдийгүй үерийн эрсдэлээс хамгаалах, голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг нөлөөлөлтэй байхаар төлөвлөсөн. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулснаар жилд 50–100 сая шоо метр усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpataru Projects International Limited) нь урьдчилсан судалгаа, техникийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Тус байгууллага нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 19.000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд буюу 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

GenZ АЖИГЛАГЧ | Хиамчин
Үндэсний номын сангийн ном судрын тоо долоо дахин нэмэгдэж 3,5 саяд хүрчээ
Жүжигчин Ма Дун Сукийн өөрчлөгдсөнөө харьцуулсан гэрэл зургууд
Зүрхний хэм алдалтын шинж тэмдэг ба ШАЛТГААН
Хүүхдийн эрхийг тайзнаа | Театр бол эрх, боловсрол…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?