HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хүүхдийн эрхийг тайзнаа | Театр бол эрх, боловсрол…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 03 сарын 23

Гуравдугаар сарын 20-ны Дэлхийн хүүхдийн театрын өдөр болон гуравдугаар сарын 21-ний Дэлхийн хүүхэлдэйчдийн баярын өдрийг тохиолдуулан “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨӨР ХАМТДАА” уриан дор олон нийтэд нээлттэй “Театр амилуулах алхалт” арга хэмжээг АССИТЕЖ Монгол НҮТББ᠎-аас санаачлан театр урлагийн байгууллагууд, эцэг эх, хүүхдүүд, уран бүтээлчид, хүүхдийн төлөө байгууллагуудтай хамт амжилттай зохион байгууллаа. Оролцсон байгууллагууд:

  • Соёл, Спорт, Аялал Жуучлал, Залуучуудын яам
  • Монгол Улсын Хүүхэлдэйн театр
  • Улсын Хүүхэд Залуучуудын театр
  • Бамбүү Театр
  • Pro Театр
  • Рома театр
  • Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театр
  • Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын театр
  • Улаан Загалмайн Нийгэмлэг
  • Дауны Холбоо
  • Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ

Элч төлөөлөгчид:

  • Ууганбаяр хөтлөгч, жүжигчин
  • Аззаяа, мисс, жүжигчин
  • Хулан, social influencer

Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайгаас Хүүхэлдэйн театр руу алхсан энэхүү парад алхалт нь театрын ач холбогдлыг таниулах нөлөөллийн арга хэмжээ байснаас гадна хүүхэд залуучуудын урлагаар дамжуулан суралцах, өөрийнхөө дуу хоолойг өргөх, оролцох эрхийг олон нийтэд таниулах зорилготой байлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн дотоод ертөнцийг ойлгох, тэдний дуу хоолойг сонсох, урлагаар дамжуулан нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Судалгаа, туршлагаас харахад хүүхэд баяр баясгалантай, мэдрэмжээ аюулгүй илэрхийлж чаддаг орчинд өсөх нь тэдний сэтгэл зүй, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Харин ийм орчныг бүрдүүлэхэд театрын урлаг онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ.

“Хүүхэд баяр жаргалтай байхад эцэг эх ч аз жаргалтай байдаг.”

Энэ үнэ цэнийг түгээхэд чиглэсэн уг алхалт, нөлөөллийн ажил нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн эрхийг өдөр тутмын амьдралд бодитоор хэрэгжүүлэхийг уриалж байна.

Энэхүү Дэлхийн хүүхдийн театрын өдрийг тэмдэглэн АССИТЕЖ Монгол дараах үйл ажиллагаануудыг явууллаа:

  • Хүүхдийн оролцоонд суурилсан Бамбүү театрын “Үлгэр амилах цаг” тоглолтыг Улаанбаатар хотын 4 дүүргийн 8 газар үнэ төлбөргүй толилууллаа. Өнөр бүл асрамжийн газар, Ид шидийн орон, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн сэргээн засах төв, Гэр өргөө олон нийтийн төв, Magic Box Дэнжийн мянгат салбар, Adventure Zone Шангри Ла төв гэх хүүхдийн төлөөлөл болсон олон байршилд хүүхдүүдийг тайз театрын үзвэрт үзэгч хүүхдүүд өөрсдөө үлгэрийн баатрууд болж оролцон аз жаргалтай өнгөрөөлөө.
  • Энэ өдөр Монголын хүүхэд залуучуудад зориулсан тайз театрын урлагийг хөдөө, алслагдсан бүс нутагт хүртээмжтэй болгох зорилготой Wanderlust Mongolia олон улсын нүүдлийн театрын фестиваль 2026 оны 4 дүгээр сарын 14–25-ны өдрүүдэд Монгол Улсын Булган аймгийн 16 сум, Орхон аймгийн 2 суманд 11 хоногийн турш зохион байгуулагдах талаар танилцуулга хийж олон нийтэд таниуллаа.
  • Хүүхэлдэйн театрын гадаа хайрцагт театрын уран бүтээлүүд тоглогдож, хог хаягдлыг дахин ашиглан хүүхдүүдээр гар урлал хийлгэн нэгэн өдрийн дурсамж дүүрэн өнгөрөөлөө.

Мөн Дэлхийн хүүхэд залуучуудын театрын энэ өдрийг дэлхийн булан бүрт “Хүүхдийн эрхийг тайзнаа: Өнөөдөр болон өдөр бүр” (#TodayEveryday) гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг ᠌᠌”хүүхдээ театр руу дагуулж яваарай” гэж уриалж, хүүхдийн урлагийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, уран бүтээлээ толилуулж өнгөрөөлөө.

Wanderlust Фестивалийн ерөнхий хуваарь

2026 оны 4 сарын 11 – Олон улсын уран бүтээлчид ирэх

2026 оны 4 сарын 12 – Соёлын яамтай хамтарсан Улаанбаатар хот дахь хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөөн

2026 оны 4 сарын 14 – Фестивалийн нээлт, Эрдэнэт хот

2026 оны 4 сарын 14 – 19 Орхон аймаг дахь нүүдлийн театрын тоглолтууд

2026 оны 4 сарын 20 – 24 Булган аймаг дахь нүүдлийн театрын тоглолтууд

2026 оны 4 сарын 25 – Фестивалийн хаалт, Эрдэнэт хот 

2026 оны 4 сарын 27 – Олон улсын уран бүтээлчид буцах

Фестивалийн дэлгэрэнгүй мэдээллийг

+976 99290725, +976 99865455

Official site – https://wanderlustfestival.art/mon/ – wanderlustfestival.art

Instagram – instagram.com/wanderlust.theatre.fest – wanderlust.theatre.fest

Facebook – https://www.facebook.com/wanderlust.theatre.fest – Wanderlust Theatre Fest

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Зэсийн шинэ орд нээгдлээ
ТАМГАГҮЙ ТӨР | ҮГГҮЙ ЖҮЖИГЧИН
Халзан Бүрэгтэй ордын хайгуулын ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзлээ
Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?