HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Зүрхний хэм алдалтын шинж тэмдэг ба ШАЛТГААН

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 28

Зүрхний хэм алдалт нь зөвхөн хөгшин хүмүүст тохиолдох эрүүл мэндийн сөрөг үзэгдэл биш юм. Зүрхний хэм алдагдснаар хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа доголдож цаашлаад амь насанд хүртэл хал хүргэдэг. Насанд хүрсэн хүн тайван байх үед зүрхний цохилтын давтамж минутад дунджаар 60-80 цохилдог. Харин энэхүү үзүүлэлт алдагдаж хэвийн бус цохилохыг зүрхний хэм алдагдал гэнэ. Зүрхний хэм алдагдал нь зүрхний хэмнэлийг зохицуулах цахилгаан дамжуулах механизм алдагдсанаар үүсдэг.

Агуулга
  • Шалтгаан:
  • Шинж тэмдэг:
  • Авч болох арга хэмжээ:
  • Оношилгоо:
  • Эмчилгээ:

Зүрх нь зарим тохиолдолд хэт удаан эсвэл хэт хурдан цохилж болно. Жишээлбэл дасгал хийх үед нэмэгдэж, унах үед удааширч болно. Энэ нь хэвийн буюу физиологийн үйл явц юм.

Зүрхний хэм алдагдалтыг зүрхний цохилтын хурдаар нь хоёр ангилдаг. Үүнд:

Тахикарди – Зүрхний цохилт түргэсэх / тайван үед 1 минутад 100 аас их байх/

Брадикарди – Зүрхний цохилт удаашрах / Тайван үед  минутад 60 буюу түүнээс доош байх/

Шалтгаан:

Хэм алдагдлын хамгийн том шалтгаан болж байдаг зүрхний өвчин нь зүрхний титэм судасны эмгэг байдаг. Арай цөөн тохиолддог шалтгаанууд нь зүрхний хавхлагын гажгууд болон зүрхний булчингийн үрэвслийг хамардаг. Бамбай булчирхайн дааврын тэнцвэргүй байдал эсвэл цусан дахь калийн хэмжээ хэт ихсэх гэх мэт цусны химийн найрлагын тэнцвэргүй байдал үүсэх нь хэм алдагдлын шалтгаан болж болдог. Зарим эм, бронх тэлэгч эмүүд болон дижитал эмүүд гэх мэт эмүүд нь хэм алдагдлын шалтгаан болж болно. Үүний адилаар кофеин, тамхи зэрэг нь хэм алдагдлын шалтгаан болдог ч зарим тохиолдолд шалтгаан тодорхойгүй ч байж болдог.

Шинж тэмдэг:

Шинж тэмдэг байнга илрээд байдаггүй бөгөөд илэрсэн тохиолдолд цочмог байдаг. Дараах шинж тэмдгүүдийг хамардаг. Үүнд:

  • Зүрх дэлсэх
  • Цээж өвдөх
  • Амьсгал давчдах
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Зүрхний цохилт удаашрах

Хүндрэлүүд нь тархинд цус харвалт, зүрхний хурц дутагдал болон зүрхний архаг дутагдлыг хамардаг.

Авч болох арга хэмжээ:

Хэрэв танд зүрх хэт хурдан юм уу удаан цохилт байгаа юм шиг санагдаж байвал та зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч онош тодруулах хэрэгтэй.

Харин дээрх шинж тэмдэг дээр амьсгал давчдах, сулрах, толгой эргэх, ухаан алдах, цээжээр хүчтэй хатгуулах зэрэг таагүй мэдрэмж төрж байвал яаралтай 103 дуудаж эмнэлгийн тусламж аваарай.

Оношилгоо:

Зүрхний хэм алдагдалтыг оношлохын тулд эмч ерөнхий биеийн үзлэг, оношилгооноос гадна өвчний түүх шинж тэмдгийн талаарх асуумжаар хэм алдалт үүсгэж болзошгүй нөхцөл байдал урьтал өвчнийг шинжилнэ. Оношилгооны хувьд ихэвчлэн дараах төрлийн шинжилгээнүүдийг хийнэ.

  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Холтер бичлэг (зүрхний)
  • Эхо (зүрхний)
  • Зүрхний ачаалалтай сорил

Эмчилгээ:

Зүрхний хэм алдалтын эмчилгээ нь тахикарди эсвэл брадикарди байгаа эсэхээс хамаарна. Ихэвчлэн эмийн эмчилгээ хийх ба шаардлагатай тохиолдолд цахилгаан имьпульс эмчилгээ , мэс засал пайсмакер тавих зэрэг эмчилгээ хийнэ. Хэм алдалдалтын эмчилгээний зорилго нь

  • Цусны бүлэгнэлтийг тогтвортой хэмжээнд барьж шигдээсээс сэргийлэх
  • Зүрхний хэмийг хэвийн хэмжээнд барих
  • Хэм алдалтад хүргэж буй шалтгааныг олж, эмчлэх
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1335 дуудлага иржээ
“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно
Милли Бобби Браун, Бонжови нар нууцаар хуримлав уу
Орхон аймгийн онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?