HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧУлс төр

GenZ АЖИГЛАГЧ | Хиамчин

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 09 сарын 29

Хиамчин. Улс төрд өрнөж буй үйл явдлын тухай цахим ертөнцөд идэвхтэй бичдэг хүмүүсийг “хиамчин” гэж нэрлэх, шуудхан хэлэхэд шоглож харагддаг. Цахим орчинд төлбөртэй сэтгэгдэл бичиж, мэдээлэл хуваалцдаг хүмүүсийг хэлээд байгаа юмуу даа. Тролл, бот, хөлсний бичээч гээд олон нэр төрөл байдаг ч “хиамчин” гэдэг үг хаанаас үүсэлтэй вэ гэдэг сонирхол татав. 

Шилдэг нийтлэлчдийн клуб baabar.mn-ийн нийтлэлч “Таяр” буюу Д.Батбаяраас асуувал бодит хариулт авч чадах юм шиг санагдаад түүн рүү холбогдлоо л доо. Хэд хэдэн удаа “хиамандаа хахлаа”, “хортой хиам” гэх мэт үг оруулан “пост” бичихийг нь харсан удаатай билээ. 

Тэрбээр, “Сошиал маркетингийн том түүл /tool/, "хиамчин" гэдэг нь Махимпекс сошиал маркетинг хийлгээд хөлсөнд нь хиам өгсөнөөс үүдэлтэй. Уул нь маркетингийн түгээлтийн л нэг арга. Авчиг Оюун-Эрдэнэ ЕС болсноосоо хойш хэт олноор нь худалдан авч, мэдээллийн түрэмгийлэл хийсэн, тараасан мэдээлэл нь бодитой байдалтай нийцэхгүй байсан учраас сүүлдээ нэр хүнд нь унасан. Одоо бол хиамчдыг бүгд "Худалч, шижээргүй, ичгүүргүй" гэж боддог болсон. Уул нь өнөөдөр хүн төрөлхтний хэрэглэж байгаа гол суваг” гэж хариулав. 

Тэгвэл мэргэжлийн талаас энэ ойлголтыг тайлбарлах боломжтой эсэх талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяраас асуув. 

Тэрбээр, “ХИАМЧИН. Энэ үг яг хэзээ, хэн гаргаж ирээд тавьсан бэ гэхээр эзэн биегүй. Нийгмийн сүлжээ хөгжих явцтай зэрэгцэн бий болсон нэр томьёо гэх үү дээ. Хиамчин гэх хэлцийг би анх твиттер буюу одоогийн Х дээр олж харсан. Тэнд хэсэг бүлэг хувь хүмүүс нэгдэж, нэг зорилгоор асуудлыг сэвж эхэлдэг байдал түгээмэл болж эхлэхтэй зэрэгцэн дээрх нэр түгж эхэлж байв. Тэд бол зөвхөн Х уншиж, тэнд мэдэмхийрдэг хэсэгхэн бүлэг хүмүүсийн л үйлдэл. Хэвлэл мэдээллийн салбар бол бизнес. Энэ бизнест орлого олох цөөн эх үүсвэр байдаг. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага бүр бүтээгдэхүүнээ ил зарлаж, үнэ төлбөрөө нээлттэй байршуулсан байдаг. Та дурын сайт руу ороод борлуулах бүтээгдэхүүн, түүний үнийг харж болно. Тэгэхээр хиамчин гэдэг ойлголт бол хэвлэл мэдээллийн байгууллагад огт хамаарахгүй гэсэн үг. Тэр дундаа телевиз, сайт, сонин, радио бол энэ ойлголтоос ангид бөгөөд үндсэн сэтгүүл зүйн зарчим, ёс зүйг мөрдөж, бас бизнес эрхэлж байгаа салбар. Харин хувь хүний тухай яриа бол хиамчин гэдэг ойлголтод орж ирээд буй гэж хардаг. Тэр дундаа хэсэг бүлэг нийлж, нэг зорилгоор төлбөрт нөлөөлөл үзүүлж буй хэсэг. Үүнд сэтгүүлчид хутгалдахгүй, ангид байх л ёстой зарчим юм” гэж хариулав. 

Нийслэлийн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу ил гарсан 311 метр кабелийг цэгцэлж, булжээ
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
Аврагчдын олон улсын сургалт, семинарт хамрагдаж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Автозамын дотоодын ААН-үүдийн төлөөлөгчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс суралцлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?