HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

Мэдэхэд илүүдэхгүй | Шагайн харвааны тухай 18 баримт

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 09 сарын 23

Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ

1. Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ.

2. Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй.

3. Тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг тойром хэмээн нэрлэсэн ажээ.

4. Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ.

5. Харвааны үеэр шагайчид асраа дэрвэтэл уухайлдаг аж.  Дэмжигчдийн болон өрсөлдөгчдийн уухайлах нь түрлэгээрээ өөр юм.  Өөрсдийн талынхны аялгуулаг уухайнд харваачийн цэц нэмэгддэг бол, эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алдаж мэдэх гэнэ шүү. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд, урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ.

6. Өрөг буюу зурхайгаас есөн тохой /4.72 метр/ зайнаас шагайчид харвадаг. Зурхайн голд тавьсан хясааг онох ёстой.

7. Харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана.

8. Хамгийн анх далны ясан дээрээс  богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлсэн байна. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг.

9. Хашлагыг халуун оронд ургадаг хар сэндэм, цагаан зандан модоор бэлтгэдэг ажээ. Мөн  улаан зандан, хүрэн суман хашлага, буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэл хэрэглэх болжээ.

10. Сумыг нь яшил, хар суман, бугын эвэр, зааны ясаар хийдэг.

11. Яшил, зандан мод хоёр аз дууддаг, гурван тусгалтай эзэндээ сайн энерги дагуулдаг гэж монголчууд бэлгэшээдэг тул нутгаасаа гадагш зарах, гаргахыг цээрлэдэг учиртай юм гэнэ.

12. Харваачдын баг долоон тоглогчтой, зургаа нь харвана. Нэг багтай 80 минут орчим тоглох юм. Тэгэхээр багууд тойргоор өрсөлдөхөд харваачид өдөрт 10 цагийн турш сууж тоглох болно.

13.  Шагай харваж байгаа хүнд зайлшгүй байх чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр юм. Мөн “Суудал суухад эвгүй, эсвэл гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Өрсөлдөгчдийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог” байна.  Харваач тоглож байгаа орчин, нөхцлөө мэдэрч, сэтгэл хөдлөлдөө бус оюун ухаандаа захирагдаж чаддаг байх хэрэгтэй юм.

14.  Сум тавих үед харваач  өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэр, хурууны эвслээ олсон байх аж.  Шагайн харваа нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн гэлтэй.

15. Эрт дээр үед аль нэг нутагт гол ус бохиртох, ган тохиох, хүн, малын өвчин гарахад шагай харван домнодог байжээ.

16. Шагай харваж сурсан хүн нум сум харвахад бас орон зайгаа багцаалах, тооцох чадвар илүү байдгийг судлаачид тогтоожээ. Мөн Үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа өдөржин шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах ухааныхан тогтоожээ. Тухайлбал, нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо гарчээ.

17. Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэнэ.

18. Шагай харваа олон сайхан монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж оюун ухаан, хүч чадлаа төлөрүүлэхэд үеийн үед түшиг болсон гэдэгт эргэлздэггүй. Шагайн уухай шуранхайлж, оноо бүрэн, хараа хурц байх болтугай.

CRYPTOTUUKH | Сансарт ниссэн анхны амьтад
MONGOL MADE: Ховдчууд савангаа өөрсдөө үйлдвэрлэж эхэллээ
CRYPTOTUUKH | Nike брэндийн хамгийн алдартай уриа үг хаанаас төрсөн бэ
“Хайр” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд энэ сарыг дуустал олны хүртээл болно
БОДИТ ТҮҮХ: Минималист амьдрал руу хүрэх шалтгаан болон чухал алхмууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?