БОДИТ ТҮҮХ: Минималист амьдрал руу хүрэх шалтгаан болон чухал алхмууд

“Minimalism” A documentary about the important things гэх 78 минутын баримтат киног үзэв. Дараа нь одоог хүртэл шулуухан гүйгээд дайраад орчихож чадахгүй байсан амьдралын хэв маяг руугаа нэг биш нэлээн хэдэн алхамаар ойртохоор шийдсэн ба өнөө өглөө хувцасны шүүгээнээсээ “энэ яг надад хэрэгтэй юу” гэж асуун тал шахуу удаан хугацаагаар өмсөөгүй хувцаснуудаа гаргаад чулуудчихлаа байна. Харахаар бухимдал төрж байсан ч “за тийм үед өмсөнө дөө, хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй” гэж эвхээтэйгээр нь байлгаад яг юу миний амьдралд өөрчлөгдөөд байгаа юм бол оо.

Их нүүж суудаг хүнд энэнээс л стресс үүсч байгаа юм өөрийгөө зовоон барин чирээд л. Аль зургаан жилийн өмнөх анхны цалингаараа авсан цамц, даашинз л гэн. Яах юм, авсандаа орох хүртлээ хадгалаад, өмсөөд явах юм уу гэж өнөөдөр өөртөө хэлэв. Уг нь би чинь илүү зүйлд цаг хугацаа зарцуулаад байдаг хүн биш гэж боддог юм өөрийгөө. Биш болсон байх. Байгаагаараа л өөртөө хайртай нэгэн. Хүн эхлээд өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад, өөртөө сэтгэл хангалуун илүү хайртай болсон цагт “ҮНЭ ЦЭНЭ” бий болох юм шиг санагддаг. Энэ мэдээж таны тухай бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн өөрийнхөө айдсыг дарсан цагт л эхэлнэ. Тухтай бүсээсээ гар гэж өөртөө хэлэх дуртай бас “just do it” гээд оролдохыг хичээдэг болсон. Хүмүүсийн өмнө тэнэг бай, өөрийнхөөрөө бай, байгаагаарай бай…

Би амьдралынхаа 78 минутанд юу ч хийж болох байлаа. Гэхдээ энэ “Minimalism” A documentary about the important things баримтат киног үзсэн миний 78 минут гайхалтай байлаа. Миний үзсэн энэ баримтат кино бол угтаа ном юм. Joshua Fields Millburn, Ryan Nicodemus нарын өөрсдийн минималист амьдралын тухай бичсэн 2017 онд хэвлэгдэн гарсан ном байгаа. Хоёр зохиолч залуу нэг компанид хамт ажилладаг найзууд байсан бөгөөд хүүхэд насны туулж өнгөрүүлсэн амьдрал нь ч төстэй, зүрх өвтгөмөөр байсан гэх үү дээ. Ryan Nicodemus түүний хүссэн бүхэн түүнд байсан. Түүний эргэн тойрныхон ч түүнийг амжилттай яваа нэгэн гэж тодорхойлдог. Гэхдээ л түүний амьдралд нэг хоосон орон зай байсан. Энэ хоосон орон зайг дүүргэхийн тулд бусдын л адил ажилласан, хөдөлмөрлөсөн. Гэртээ хэрэгт хэрэггүй бүх л эд хогшил худалдан авч хоосон зай болгоныг дүүргэж мөнгөө олсоноосоо илүү түргэн хугацаанд үрээд дуусчихдаг байж л дээ. Юунд тэмүүлээд байгаагаа мэдэхгүй гэхдээ нэг л өдөр өөрийгөө юунд ч юм хүрч чадна гэж бодож байсан. Аз жаргалыг эд зүйл худалдан авах замаар л олж болох юм шиг санагдаж бараг л аз жаргал хаалганых үүдэнд байж байх ёстой болж таарав.

Эд хогшил авах гэж амьдардаг аятай, яг ХҮН гэдэг утгаараа амьдарсан гэхэд байж боломгүй гэж өөрөө тайлбарласан байгаа юм.

Яг юу амьдралд чухал гэдгийг ч мэдэхгүй явсаар л байсан. 30 нас дөхөх үедээ ажлын найз бас хамтрагч Joshua Fields Millburn-ээс нэг өөрчлөлт олж харж л дээ. Үнэхээр өөр болсон байсан найз минь гэж өөрөө ярилцлага дээрээ хэлнэ лээ. Хэзээ ч урьд өмнө харагдаж байгаагүйсээ аз жаргалтай, баяр баясгалантай харагдаж байж найз нь. Нэг өдөр үдийн хоолонд Joshua Fields Millburn-ийг дуудан асуух нь тэр. Чамд юу тохиолдоо вэ, чи нэг л өөр байна гэж асуухад МИНИМАЛИЗМ-ын тухай ярилцсаар тэдний уулзалт өнгөрсөн байх нь. Түүнээс хойш тэдний зам нэг болсон.. Joshua Fields Millburn түүний мянга мянгаад ном хэвлэмэл, хуурцаг, шүүгээ дүүрэн хувцас, юу ч бодолгүйгээр авсан хэрэгт хэрэггүй эд хогшилоор гэр нь дүүрсэн байж тэд нараас ангижирч эхлэсэнээр өөрийгөө илүү аз жаргалтай, хөнгөхөн, эрх чөлөөтэй мэдэрдэг болжээ. Түүний аавынх нь тухай мартагддаггүй дурсамж нь ээжийнх нь цээжин дээр тамхи унтраасан явдал. Тэр бол ид карьерын үедээ яваа захирал хүн. 2008 оны арванхоёрдугаар сарын 23-нд түүнийг хуралтай байх үед утсанд нь маш олон дуудлагага ирсэн байж. “Миний хөөрхөн хүү над руу залгаарай” гэж дуут мессеж үлдээсэн байсан ээж нь хүүдээ хавдартай болсоноо хэлэх аргаа л олж ядсаных байх л даа. Ээжийгээ алдсаны дараа, эхнэрээсээ салсаныхаа дараа хүний амьдралд юу чухал гэдгийг илүү ойлгосон гэж тэрээр энэ номондоо бичжээ.. Ryan Nicodemus-ын хүүхэд ахуй нас ч мөн адил сайхан өнгөрөөгүй юм билээ. Аав ээж хоёр нь түүнийг бага сургуулийн 2 дугаар ангид байхад гэр бүлээ салгуулах хүртэл дэлхийн хамгийн сайн аав ээжтэй байснаа хожим ойлгосон. Ээж нь салсаныхаа дараа их хэмжээний мансууруулах бодис хэрэглэж баривчлагдаж байсан ч удаа бий гэнэ.

Бидний ойлгох гол зүйлүүд юу байх вэ?

НЭГ. Та өөрөөсөө энэ эд хогшил надад ямар хэрэгтэй вэ гэж үргэлж асууж бай. Хариулт үгүй бол шууд хогийн саванд хийнэ үү. Америкт нэгэн сонирхолтой судалгаа хийгдэж л дээ. 1990 оны дунд үеэс хүмүүс нэг хүнд ногдох газрын хэмжээнээс гурав дахин их газар эзэмшиж түүндээ эд хогшил хадгалах агуулах байр сав барьж ашиглах зорилготойгоор худалдан авцгааж байсан байх нь мөн өөр нэг судалгаанд томоос том байшинд амьдарч буй гэр бүлийн дөрвөн гишүүний тухайн гэр дотроо хаана хаанах хэсгийг ашиглаж байгааг газрын зураг шиг зурж харуулахад тэд зөвхөн зууны 40 хувийг л ашиглаж байж. Энэ юутай холбоотой вэ гэхээр тэр үеийн Америкчуудын үзэл “Том бол хамгийн сайн”. Түүнээс гадна Америк улсад 1983 онд хүүхдүүдэд чиглэсэн худалдааны нийт мөнгөн дүн 100 сая доллар байсан бол энэ мөнгөн дүн 2006 онд 17 тэрбум доллар болтлоо өссөн байсан бөгөөд чанартай чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаль орчиныг бохирдуулж байгаа энэ байдлыг өөрчлөх нь өнөөдөр Америкийн мөрөөдөл гэж эдийн засагч ярьж байсан юм. Энэхүү баримтат кинонд эд хогшилоо зарахыг нь зарж байраа жижигхээн байшингаар сольсоноор хэрхэн илүү үнэ цэнэтэй, аз жаргалтай амьдарч байгаа олон хүмүүсийн жишээ бий..

ХОЁР. Өөрийн болгосон эд зүйл бүхэн чинь таны сэтгэл ханамжгүй байдал, стресс, бухимдалын эх сурвалж болдог. Реклам сурталчилгаа, инстаграм, фэйсбүүк гэх мэт зүйлс бидний амьдралыг үргэлж гайхалтай байхыг шаарддаг. Өдрөөс өдөрт хэн нэгэнд харуулахын тулд. Та анхныхаа машиныг худалдан авлаа гэж бодъё л доо. Үнэхээр аз жаргалтай байсан ч хэсэг хугацааны дараа дараагийн машинаа авахад та ирээдүйд өөрийгөө бухимдуулах зүйлийнхээ эхлэлийг иймэрхүү маягаар тавьдаг байх нь. Тэртээ тэргүй эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон үйлдвэрлэгчид таныг үргэлж л худалдан авалт хийлгүүлэхийн тулд ажилладаг биш гэж үү… Нэг газар хүйтэн шар айраг уугаад сууж байхад таны хажууд суух хүн хүртэл шар айрагны үйлдвэрийн маркетингийн хэлтсээс илгээсэн хүн байж болно шүү дээ.. Бидний ээж эмээгийн үед бол хоёр улирлын хувцсаар хувцасладаг байж харин одоо бүхэл бүтэн 52 төрлийн хувцас дундаас худалдан авлаа мода өнгөрлөө дахиад өөрийг гэх мэтээр худалдан авсаар л байна бид. Тэр хувцасны мода өнгөрсөн л бол шууд хая. Амьсгал боогдом хэцүү байдлаас ангижир. Мэдээж Минималист хэв маягаар амьдрах нь ганц бие гэрлээгүй хүмүүст илүү амар байх магадлалтай. Харин гэр бүлээрээ хэрхэн энэхүү хэв маягт шилжиж эхнэр, нөхөр харилцан ойлголцож өсвөр насны охин бол хүүдээ хэрхэн энэ хэв маяг бол илүү аз жаргалтай вэ гэдгийг ойлгуулахын тулд эцэг эх болсон та өөрөө толь нь байх болно. Хүүхэд таныг л дуурайна гэсэн гэр бүлийн жишээг бас харуулсан байсан нь их таалагдсан шүү.

ГУРАВ. Маш их хэмжээний мөнгө таныг аюулгүй байлгана гэж бодож байвал асуудал шүү. Мөнгөний орох урсгал бидний хяналтанд байхгүй байж болно. Орлогын эх үүсвэр тань өргөн байж болно. Харин мөнгө хэрхэн зарцуулагдахыг бол бид өөрсдөө хянаж чадна. Илүү бага эд зүйлд эзэн болж хяналтаа алдахгүй байх боломж үргэлж бидний гарт байгаа. Jim Carey бид бүгдээрээ баян бас алдартай байсан ч болоосой. Тэгсэн бол хариулт энэ биш юм аа гэдгийг бүгд ойлгох байлаа гэж хэлсэнийг дурьдсан нь бодууштай байлаа.

ДӨРӨВ. Минимализм бол бага стресс, бага эд хогшил, бага замбараагүй байдал, бага өр зээл бас бага сэтгэл ханамжгүй байдал юм. Минимализм бол илүү их цаг хугацаа, илүү утга учиртай харилцаа, илүү их хөгжил бас илүү их сэтгэл ханамж юм.

Төгсгөлд нь Joshua Fields Millburn таван жилийн өмнөх хүртэл би хэзээ ч олж хараагүй юм. Би амжилтыг илүү их мөнгө олох л гэж боддог байлаа. Хоёрт би юу эдэлж хэрэглэж байгаа нь хүмүүст яаж харагдах нь миний амжилтыг илэрхийлнэ гэж боддог байсан. Харин би хамгийн хайртай ойр дотны хүмүүстээ хэзээ ч анхаарал хандуулж, цаг хугацаа зарцуулж чадаагүй ээж минь ч бас үүнд хамаатай…. гэснээр 78 минутын төгсгөл байсан юм. Миний үүнд бичилгүй өнгөрөөсөн олон хүний жишээ байсан бөгөөд ABC телевизийн мэдээний нэвтрүүлэгчийн бясалгал хийснээр түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн, банк санхүүгийн салбарт амжилттай явсан залуу хүссэнээрээ мөнгө олж болох ажлын саналыг хүлээн авалгүй хэрхэн бүхнийг орхив мөн хамгийн сонирхолтой project 333 болон бүхэл амьдралынх нь үйл явц 51-хэн ширхэг эд зүйлтэйгээ орон орноор аялан өнгөрч байгаа залуу гэх мэт бодитойгоор таны цэгцэлж амжаагүй яваа бодлыг нэг тийш нь эргүүлэх гоё жишээнүүд байсан шүү.

Орчуулсан: Т.Азжаргал

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *