HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Шон “Дидди” Комбсын шоронгоос гарах хугацаа 2028 онд гэж тогтоогдлоо

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 29

Sean “Diddy” Combs-ийн хорих ял авах хугацаа олон нийтэд ил боллоо.

Тэрбээр холбооны гэмт хэргээр шүүх хуралдаанд оролцож, ялын хэмжээг нь 50 сар (ойролцоогоор дөрвөн жил гаруй) гэж шүүх тогтоосон. Цаашид тэрээр 2028 оны тавдугаар сарын 8-нд суллагдах төлөвтэй байна, энэ хугацаанд түүний өмнө нь эдэлсэн хугацаа тооцоонд оржээ. Уг нь түүнийг 2024 оны 9-д Federal Bureau of Prisons-ын бичиг баримтад зааснаар Metropolitan Detention Center, Brooklyn хорихоос хойш нэг жилийн ойролцоох хугацаанд хоригдож байжээ.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш түүний өмгөөлөгчид уг шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж байгаа ба мөн Donald Trump-ын засаг захиргаанд уучлал хүсэх өргөдөл илгээсэн тухай мэдээлэл хүртэл ил болсон. Ерөнхийлөгч Трамп “Би түүнтэй маш эелдэг байсан. Бид сайн хамтарч ажиллаж байсан. Би түүнийг сайн мэдэхгүй, харин намайг өрөөнөөс гарсны дараа тэр эрс дайсагнасан” хэмээн дурдаад, түүнийг уучлах нь “бэрх” болохыг илэрхийлжээ.

Шүүх хурлын үеэр түүний өмнө нь холбоотой байсан эмэгтэйчүүдтэй харилцсан хүчирхийлэл, бие махбодын болон сэтгэлзүйн дарамт үзүүлж байсан гэх нотлох баримтуудыг (ялангуяа Cassie Ventura-гийн гэрчийн мэдүүлэг, зодуурын зураг, хохирогчийн шархны мөр гэх мэт) шүүхийн өмнө танилцуулсан. Шүүх нь энэ асуудлыг “зөвхөн дур тавих, мансуурах” бүртгэл гэж хэлэх боломжгүй, энд эрх мэдлээ ашиглан бусдын амьдралыг ашигласан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Шүүхийн үеэр Комбсын өмгөөлөгч тал нь түүнийг олон жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байсан эмэгтэйчүүддээ хүчирхийлэл үзүүлж ирсэн зөрчилтэй зан авиртай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгчид CNN-ий 2024 онд нийтэлсэн бичлэгийг давтан үзүүлсэн бөгөөд уг бичлэгт Комбс 2016 онд Лос Анжелесийн зочид буудлын хонгилоор хуучин найз бүсгүй Кэсси Вентураг зодож буй нь гардаг байв. Мөн шүүх хурал дээр Вентурагийн биеийн цус, шарх сорви бүхий зурагнуудыг ч үзүүлжээ.

Вентура нь энэхүү хэргийн гол гэрч байсан бөгөөд тэрээр Комбсийн гар хүрэлт, хүчирхийлэлд олон удаа өртсөн тухай, мөн түүнийг мансууруулах бодис хэрэглэж өөр эрчүүдтэй хүсээгүй харилцаанд орохыг албаддаг байсан талаар гэрчилсэн байна. Тэдний 10 жилийн харилцааны туршид Комбс түүний карьер болон санхүүг хянаж байсан гэж Вентура мэдүүлжээ. Мөн “Жейн” хэмээх нууц нэр ашигласан өөр нэг эмэгтэй гэрч сэтгэлзүйн, санхүүгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн тухай, мөн Комбс түүнд мансууруулах бодисын нөлөөн дор өөр эрчүүдтэй бэлгийн харьцаанд орохыг албаддаг байсан талаар мэдүүлсэн байна.

Шүүгч Arun Subramanian “Та тэднийг бие махбодоор, сэтгэлзүйн болон сэтгэцийн талаас дарамталсан. Үүнээс болж Вентура болон Жейн нар амьдралаа дуусгах тухай хүртэл бодсон” гэсэн байна.

Түүнд холбогдох олон (ойролцоогоор 70 гаруй) иргэний нэхэмжлэл байгаа ба тэдгээр дийлэнх нь түүнийг хүчээр мансууруулах бодис хэрэглүүлж, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тухай гомдол байна. Түүнийг иргэний хэргийн хүрээнд буруутай гэж тогтоогдоогүйгээс гадна тэрбээр бүх тэдгээр гомдлыг няцааж байгаа.

Эх сурвалж: CNN news   28th Oct

АНХААР | Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
А.А.Козлов: Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй
ТАНИЛЦ: Нийслэлд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгож буй цэгүүд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?