HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 14

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.10.13/ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг дэд дарга Йитка Сейтлова тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны ард түмэн олон арван жилийн түүхэн найрсаг харилцаа Иж бүрэн түншлэлд хүрснийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсныг тэмдэглэв. 

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд монгол орны ойн сангийн судалгаа, бүрхэвчийн зураглал, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, тахь сэргээн нутагшуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар махны экспортыг нэмэгдүүлэх, сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг олон арван ажлыг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархаж байна гэлээ.

Уулзалтын хүрээнд талууд байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр болон мазаалай баавгай, хавтгай зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

G.Dragon “XXI зууны хамгийн стиллэг 25 од” жагсаалтад Ази тивээс ганцаараа багтлаа
АНУ | Сансраас санал хураах хамаагүй хялбар байдаг гэвэл итгэх үү …
Өвөрхангай аймагт ковид19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ
Ногоон хэрэм төслийн хүрээнд тарьсан 120 мянган тарьцаар түймэрт өртсөн ойг нөхөн сэргээнэ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг илрүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?