HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 63.7 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 06 сарын 07

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8,169 шинэ тохиолдол, 4,755 нас баралт бүртгэгдсэн ба 32,029 иргэн хавдрын хяналтад байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай, шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 63.7 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.

📌Сүүлийн жилүүдэд хүн амын дундах архи, тамхины хэрэглээ өндөр, агаарын бохирдол, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг, хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан хорт хавдрын нийт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна. Түүнчлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавх хангалтгүй байгаагийн улмаас иргэд ХСҮТ-д хандан тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, хавдрын тусламж, үйлчилгээ Улаанбаатар хотод өсөн нэмэгдэж төвлөрөл үүсч байгаа юм.

📌Иймд бид цаашид хавдрын тусламж, үйлчилгээнд цогц шинэчлэл хийж бодлогын түвшинд хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна.

✅Өнгөрсөн жилүүдэд хэрэгжилт хангалтгүй байсан Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан гаргаж байна.

✅Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээний хүрээнд зонхилон тохиолдох 7 байрлал (элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн-шулуун гэдэс, уушги, умайн хүзүү, хөх)-ын хорт хавдрын эрт илрүүлгийг хийх тогтолцоог бүрдүүлж, эрт илрүүлж, эрт үед нь эмчлэхийг зорьж байна.

✅Туяа эмчилгээ, цөмийн оношилгоо, эмчилгээний урт хугацааны бодлогын баримт бичгийг гаргаж, шинэ технологи нэвтрүүлнэ.

✅Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нэг бүсэд нэг онцлог тусламж, үйлчилгээг хөгжүүлнэ. Жишээ нь Хойд бүсийн Орхон аймгийн Эрдэнэт Медикал эмнэлгийг ХСҮТ-ийн харьяа эмнэлэг болгож, хавдрын тусламж, үйлчилгээний цогц төв болгоно.

📌Тус зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хүлээгдлийг бууруулах чиглэлд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж, үр дүнд нь хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2 дахин буураад байна. Бид аливаа тусламж, үйлчилгээг сайжруулахад цогц арга хэмжээг авч ажиллах нь чухал гэдгийг онцлох нь зүйтэй. Цаашид хавдрын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн тухайн орон нутгаасаа тусламж, үйлчилгээ авдаг болгохын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг энэ чиглэлээр чадавхжуулах нь чухал байна. Тухайн орон нутагт харьяаллын иргэдийн хими, бай эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг бүрэн хариуцаж, иргэдийг нэг бүрчлэн хянах шаардлагатай. Энэ тогтолцоог үүсгэхийн тулд бид эрүүл мэндийн цахим шилжилт хийж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас аймаг, дүүргийн эмнэлэг, түүнээс лавлагаа шатлалын буюу Хавдар судлалын үндэсний төв хүртэлх бүх үе шатыг бүрэн хянах тогтолцоог хийж байна” хэмээснийг онцлон ишлэв.

📌Уг зөвлөгөөнд ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМХТ, ЭМЯ-ны харьяа хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг ХСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хавдар судлаач эмч нарын 250 орчим төлөөлөл оролцож байна.

Эрчим хүчний системийн оргил ачааллын мэдээлэл
Биржийн бус зах зээлээс 681.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэв
Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа
Олон удаагийн гал түймэр Бразилийн өвөрмөц экосистемийг сүйтгэж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?