HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Спорт

МТХ | Үндэсний шигшээ багийн тамирчдыг ижил боломжоор хангадаг

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 07

Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа яагаад Европод ганцаараа явж байгаа тухай Монголын Тэшүүрийн Холбоо ийнхүү тайлбарлалаа.

Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж байсан шилдэг тамирчин юм. Тийм ч учраас Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор цөөн тооны тамирчдад урт хугацааны Тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан нэг сард 750 ам.долларын тэтгэлэг авдаг. Тамирчин маань Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороонд харъяалагддаг, Монголын Үндэсний Олимпын хорооны тэтгэлэгт тамирчин юм.

Үндэсний шигшээ багийн тамирчид улсын төсвийн хөрөнгөөр оролцох уралдаан тэмцээний нэрсийг тухайн оны эхээр батлан, хөрөнгө оруулах эрх нь нээгдсэн байдаг.

Эдгээр тэмцээнүүд нь Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын Наадмын эрх олгох урьдчилсан тэмцээнүүд юм.

Place Country Date

1 Montreal CAN October 9-10, 2025 Qualifying Session October 11-12, 2025 WORLD TOUR Session

2 Montreal CAN* October 16-17, 2025 Qualifying Session October 18-19, 2025 WORLD TOUR Session

3 Gdansk POL November 20-21, 2025 Qualifying Session November 22-23, 2025 WORLD TOUR Session

4 Dordrecht NED November 27-28, 2025 Qualifying Session November 29-30, 2025 WORLD TOURS

Эдгээр тэмцээнүүдэд оролцохын тулд Б.Гэрэлтуяа нь 500м зайн уралдаанд 47 секунд 21 долийн амжилтыг хангасан байх шаардлагатай юм.

Харин 1-ээс дээш эмэгтэй тамирчин хэрвээ нэг улс орныг төлөөлөн дээрх эрх олгох урьдчилсан тэмцээнд оролцох тохиолдолд 500м зайн уралдааны амжилтанд арай өндөр шаардлага тавин 45 секунд 56 долийн амжилтыг хангасан байх шаардлагатай юм.

Эрэгтэй тамирчдын хувьд хэрэв нэг улс орныг төлөөлөн нэг эрэгтэй тамирчин дээрх тэмцээнд оролцох бол, 500м зайн уралдаанд 45 секунд 04 долийн амжилтыг хангасан байх шаардлагатай юм.

Харин 1-ээс дээш эрэгтэй тамирчин нэг улс орныг төлөөлөн дээрх эрх олгох урьдчилсан тэмцээнд оролцох тохиолдолд 500м зайн уралдааны амжилтанд арай өндөр шаардлага тавин 43 секунд 46 долийн амжилтыг хангасан байх шаардлагатай байдаг.

Тамирчин Б.Гэрэлтуяа маань энэ оны есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 500м зайн уралдаанд 47 секунд 314 долийн амжилт үзүүлсэн байсан нь Олимпын эрх олгох урьдчилсан тэмцээнд оролцох боломжгүй болоод байсан юм.

Хамгийн өндөр амжилт үзүүлсэн эрэгтэй тамирчин Эрдэнэбилгийн Мөнх-Эрдэнэ 43 секунд 852 долийн амжилт үзүүлсэн тул дээрх тэмцээнүүдэд саадгүй оролцож байгаа билээ.

Үндэсний шигшээ багийн тамирчид бүгд ижил нөхцөл байдалд бэлтгэл сургуулилт хийж, ижил боломжоор хангагддаг.

Эмэгтэй тамирчны хувьд өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилтын хэмжээндээ хүрч чадахгүй байсан.

Гэсэн хэдий ч хоёрхон долийн амжилтыг хангаж чадна гэж найдаж байсан учраас аравдугаар сард Канад улсад зохиогдох цуврал 2 тэмцээний бүртгэлийг урьдчилсан байдлаар хийлгэж виз хүртэл мэдүүлсэн байсан.

Холбооны зүгээс бид Б.Гэрэлтуяаг Дэлхийн цомын тэмцээнд оролцуулахын тулд олон янзын арга хэмжээг авсан. Жишээлбэл, бэлтгэл хийж байсан тамирчдын дунд сорил тэмцээнийг зохион байгуулсан боловч дээр дурдсан цагийн амжилтыг хангаж чадаагүй. Мөн дасгалжуулагчтай ярилцан, бэлтгэл хийж байгаа газраа буюу БНСУ-д зохион байгуулах дотоодын уралдаан тэмцээнд манай тамирчныг оролцуулах хүсэлтийг удаа дараа явуулж байсан.

Харамсалтай нь 2025 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө Б.Гэрэлтуяа оролцох боломжтой Солонгосын дотоодын тэмцээн уралдаан байхгүй байсан.

Дараагийн алхам нь олон улсын тэшүүрийн холбооны бусад гишүүн орнуудад зохион байгуулагдах тэмцээнүүдэд оролцох боломжийг хайн Унгар, Недерланд, Герман, Итали, Хятад, БНСУ зэрэг улсуудын тэшүүрийн холбоодод хандан манай ганцхан эмэгтэй тамирчдныг 500м зайд уралдуулан цагийн амжилтыг баталгаажуулж өгөөч гэсэн утга бүхий имэйлийг явуулж эхэлсэн.

Цаг нь тулсан эсвэл бүртгэл хаагдсан гэх мэт хариу ар араасаа ирж Цуврал #1 тэмцээнд оролцох боломжгүй болсон. Гэсэн хэдий ч Цуврал #2 тэмцээний өмнө оролцох боломжтой хариуг Германы тэшүүрийн холбооноос ирүүлсэн.

– German Cup Dresden: September 27–28, 2025

– Hanse Cup Rostock: October 10–12, 2025.

Германд зохиогдох тэмцээнүүдэд оролцохын тулд зайлшгүй Монголд ирж Шенгений виз мэдүүлэх шаардлагатай байсан тул есдүгээр сарын 11-ний өдөр Монголд ирсэн.

Б.Гэрэлтуяа 2025 оны наймдугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын хилээр нэвтрэн есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 41 хоног бэлтгэл сургуулилтаа хийж байгаад Монголд ирсэн.

Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах ёстой тул Германы тэмцээнд явахдаа Олимпын хорооны тэтгэлэгийг 2024 оноос эхлэн авч эхэлснээс хойш анх удаа өөрт нь олгогдсон тэтгэлэгийн мөнгөөрөө Дэлхийн цомын тэмцээнд оролцох, цагийн амжилтыг баталгаажуулахаар явах уу? гэж хэлэхэд өөрөө зөвшөөрсөн.

Холбооны зүгээс тэмцээнд оролцох бүхий л боломжийг ханган виз мэдүүлэх, тэмцээний бүртгэл хийх ажлуудыг хийж өгсөн.

Харамсалтай нь одоогийн байдлаар Дэлхийн цомын тэмцээнд оролцох цагийн амжилтыг хангаж чадаагүй байна. /Эрх олгох урьдчилсан тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө, цагийн амжилтыг хангасан байх ёстой байдаг/

Мөн 11 дүгээр сард Польш, Недерланд улсуудад зохион байгуулах дараагийн хоёр тэмцээнд мөн л орчих байх гэж найдан тэмцээний урьдчилсан бүртгэлийг хийж тушаал гаргуулж зардлын мөнгийг холбооны дансанд авсан.

Бүх төлбөр тооцоо банкны гуйвуулгаар хийгддэг. Төлөх мөнгө нь ч тэмцээний заавар дээр маш тодорхой заасан байдаг.

Тийм ч учраас мэдээж тэмцээнд оролцож чадаагүй тамирчныхаа зардлыг буцааж төрийн санд төлдөг.

Канадын цуврал хоёр тэмцээний мөнгө ч буцааж төлөгдөнө. Санхүүгийн тайлангаа хийж дууссан.

Тэмцээн зохион байгуулагчаас бүх оролцогчийн нэрс, амжилт, протокол, нэхэмжлэлийг цахимаар ирүүлдэг. Хэн ч харж болохоор байдаг.

Монголын тэшүүрийн холбооноос өнгөрсөн 2024 онд мөн тэмцээнд оролцож чадаагүй М.Борхүүгийн төлбөрийг буцаан Төрийн санд шилжүүлж байсан. Энэ бол эргэлзэх шаардлагаггүй ил тод баримт юм.

Харамсалтай нь одоогийн байдлаар Дэлхийн цомын тэмцээнд оролцох цагийн амжилтыг хангаж чадаагүй л байна.

Хоёрхон доль…

Энэ тайлбарыг унших тамирчныхаа өмнөөс маш их харамсаж байна.

Удахгүй маш хариуцлагатай Олимпын эрхийн төлөөх хоёр тэмцээнд эх орноо төлөөлөн явах гэж байгаа Э.Мөнх-Эрдэнэ тамирчин ч гэсэн энэ бүхнийг уншиж сэтгэл санаа тавгүйтэнэ гэдгийг мэдэж байгаа учраас мөн маш их харамсаж байна.

МОНГОЛЫН ТЭШҮҮРИЙН ХОЛБОО

ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх рашаан, сувиллууд
Ариун шүтээнээс алдагдсан алт | Сабарималагийн дуулиан Траванкорын удирдлагыг ганхууллаа
Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзлаа
MORNING BIRD | До.Цэнджав “ТАМГА” өгүүллэг
𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐢𝐚 𝐅𝐚𝐬𝐡𝐢𝐨𝐧 𝐖𝐞𝐞𝐤 𝟐𝟎𝟐𝟓 | Монголын загварын ертөнцөд шинэ өнгө төрх нэмэх долоо хоног айсуй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?