HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Эслэг бол эрүүл хүнс

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 29

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Эслэгийн өөр нэг эх сурвалж нь бүхэл үрийн тариа юм.

Эрүүл хоол хүнсний нэгэн гол эх үүсвэр нь эслэг гэдгийг мэргэжилтнүүд хэлэх боллоо. Насанд хүрсэн хүн хоногт 30 граммаас багагүй ургамлын эслэг идэх нь зүйтэй. Тэгсэнээр хоол боловсруулах систем эрүүл байж, биеийн жин тогтворжиж, инсулиний мэдрэмж дээшилж, зүрх судасны өвчинд бага өртөх ажээ. Ургамлын ширхэглэг эд ямар ч хүнсний ногоо, жимсэнд байдаг. Түүхий, жигнэсэн ногооны ялгаа тун бага. Байцаа, хурган хулуу (кабачки), брокколи, шар лууван, ногоон шош (фасоль), болгар чинжүүний 200 г тутамд 4-7 г ширхэглэг эд байдаг. Жимсний хувьд иддэг хальстай нь хэрэглэвэл илүү ашигтай. Хальсыг нь идэх боломжгүй бол зөөлөн хэсгийг нь идээрэй. Жимсгэний хувьд үхрийн нүд, нэрс зэрэг бараан өнгөтэйг илүү сайн гэдэг. Тэдгээрт антиоксидант ихээр агуулагдана.

Эслэгийн өөр нэг эх сурвалж нь бүхэл үрийн тариа юм. Тариа нь үр хөврөл, эндосперм, түүнийг бүрхсэн үрийн бүрхүүлээс тогтоно. Боловсруулах явцад тариаг үр хөврөл, бүрхүүлээс цэвэрлэж бидэнд амттай боловч ямар ч ашиггүй бүтээгдэхүүн ирдэг. Ширхэглэг эдээр зогсохгүй үр хөврөл, бүрхүүлд байсан Е, В-ийн төрлийн витаминууд, эрдэс бодисуудгүй болсон бүтээгдэхүүнийг бид идэж байдаг. Тарианууд дотроос шар будаа, овьёосонд эслэг бодис илүү их байдаг. Хуурай бодист шилжүүлэн тооцсоноор 10-14% нь эслэг бодис байна. Улаан буудай, эрдэнэшишид хамгийн бага, дөнгөж 2% байдаг. Маалингын үр сайн. Хоолны хоёр халбага маалингын тосонд 4 г эслэг байдаг. Түүнээс гадна их хэмжээний омега-3 поли-ханаагүй тосны хүчил агуулагдана.

Шош, самруудад эслэг бодис их байдаг. Аварга нь фасоль юм. 10-14 % эслэг агуулна. Түүнээс вандуй, чечевицийн эслэг 2 дахин бага байдаг. Шошны төрөлд уураг их байхаас гадна гликемийн индекс маш бага. Биеийн жингээ хянаж байгаа хүнд энэ их чухал үзүүлэлт юм.

Самруудыг орхиж болохгүй. Хушга, миндаль, пекан, бразили самар, хушны самруудад уураг, үл орлуулж болохгүй тосны хүчлүүд ихээр агуулагдана.

Эслэгийг хэтрүүлж хэрэглэвэл хоол боловсруулахад хүндрэл учирч болзошгүй. Бага багаар хэрэглэх нь чухал. Уусдаг (үр тариа, вандуй, шар лууван, алим, цитрус жимс), уусдаггүй (хивэг, жимсний хальс, үндсийг нь иддэг ногоо, самрууд) эслэг бодисууд бүгд ашигтай. Корица, орегано, базилик зэрэг амтлагч ногоонуудад ч эслэг бодис бий. Какаод ч байдаг ажээ.

Эслэг багатай хоол идэхэд зүрхээр өвдөх аюултай

Хоол хүнсэнд эслэг бага байвал зүрхээр өвдөх аюултай. 23000 хүнийг 11 жилийн турш судлан ажиглахад эслэг багатай хоол хүнс идсэнээс болж таргалах, үрэвсэх, метаболик хам шинж үүсэх зэргээр зүрхээр өвдөх хүчин зүйлс баттай бий болж байв. Энэ хам шинжид хамрагдсан хүмүүст шижин, зүрхний өвчний эрсдэл бусдаас илүү ихэсдэг нь тодорхой билээ. Эслэг ихтэй хүнс нь цусны даралт, холестерин, үрэвслийг багасгана.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Гэрээгээ зөрчсөн ЭМБ-ууд даатгуулагчдад 6,7 сая төгрөгийг буцаан олголоо
Дүрслэх урлагийн салбарын нэн орчин үеийн “Art week” үзэсгэлэн үргэлжилсээр
ӨНӨӨДӨР | Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
GenZ АЖИГЛАГЧ | Төсвийн байгууллагын албан мэдээ, төрийн дарга нарын REEL нийгэмд өгөөжтэй юу 
Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?