HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” байна

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 20

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Самбалхүндэв” оршуулгын төвд ажиллалаа. Самбалхүндэвийн оршуулгын газрыг 2028 он хүртэл үе шаттайгаар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 11 га газрыг чөлөөлөөд байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байна. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй 7, хаагдсан 6 оршуулгын газар, Төв аймагт 9 байршилд оршуулгын газар байдаг аж. Улаанбаатар хот дотроо болон хотыг тойроод оршуулгын газрууд олон байна. Тиймээс оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулсан шарилыг шилжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар хяналт шалгалт, үнэлгээний ажлуудыг зохион байгуулсан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг мэдээлэл өглөө.

Дээрх гурван чиглэлээр 89 шалгуур үзүүлэлтээр оршуулгын үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхэд 15 байгууллагын журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” гэж үнэлэгдсэн. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд чандарлах үйл ажиллагааг 87.4 хувь, далд оршуулгын үйл ажиллагааг 42.9 хувь, тээвэрлэх үйл ажиллагааг 68.7 хувьтай байна гэж үнэлжээ.

Шалгалтын хүрээнд оршуулгын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай төрийн байгууллага хооронд үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, үндсэндээ зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж байсан зөрчил түгээмэл илэрсэн. Мөн оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд нас барагчийг төлөөлөх этгээдтэй гэрээ байгуулдаггүй буюу хүлээх эрх, үүргийн харилцаа тодорхойгүй. Үйлчилгээ үзүүлж буй компаниуд хоорондоо шарилыг дамнан оршоодог ч (үйлчилгээний захиалга авсан компани бусад компанийн газарт дамнуулан) хоорондын гэрээ байдаггүй, үүрэг хариуцлага тодорхойгүй. Оршуулгын үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан байхгүй, үйлчилгээ эрхлэгч байгууллага, нас барагчийн оршоосон газар нутаг, байршил болон холбогдох мэдээллийн талаар иргэд мэдээлэлгүй байдаг зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн байна.

Шалгалтын үр дүнд дээрх зөрчлүүдийг илрүүлж, нутаглуулах өөрийн эзэмшлийн газаргүй ч далд оршуулгын үйл ажиллагаа эрхэлж байгаа, үйлчилгээ эрхлэх чадамжгүй 4 компанид “мэдэгдэл”, бусад компанид зөрчлийг шийдвэрлэх хугацаатай “зөвлөмж” хүргүүлжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна
Энэ оны эхний дөрвөн сард манай улс 18780 суудлын автомашин импортолжээ
ҮНЭТ ХОВОР НОМЫН МУЗЕЙ ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭХ ГУРВАН ХОНОГ ҮЛДЛЭЭ
“СУРРОН” унаж замын хөдөлгөөнд оролцсон 32 хүүхэд осолд өртжээ
Мексикт анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдсоноос хэдхэн цагийн дараа эмэгтэй хотын дарга нь амь үрэгджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?