HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFEHACKER

БАЙНГА ДААРДАГ хүмүүсийн уншвал зохих зөвлөгөөнүүд

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

Цусны эргэлт муудах нь маш ихээр тохиолддог асуудал бөгөөд нас ахих тусам хүний артерийн судаснууд хатуурдаг. Холестериний түвшин нэмэгдэх, судас хатуурах, эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдал зэрэг нь цусны эргэлтийг сааруулж хөл гарын үзүүр байнга хүйтэн оргиход хүргэдэг. Гар хөлийн үзүүр зүрхнээс хамгийн хол тул цусны эргэлт муудмагц хамгийн түрүүнд өртдөг байна. Мөн цусны эргэлт, гар хөлийн хөдөлгөөнийг удирддаг мэдрэлийн үйл ажиллагаа доголдоход гар хөл хөрөхөд бас хүргэдэг аж. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү ийм шинж илэрдэг нь физиологиороо цусны эргэлт бага байдагтай холбоотой.

Европ анагаахад өвчин гэж үздэггүй ч засал хийхгүй ужигруулбал гар хөл бээрэх төдийгүй толгой өвдөх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, гар хөл бадайрах, нойргүйдэх зэрэг зовиур нэмэгдэх эрсдэлтэй. Ингээд танд гэрийн нөхцөлд цусны эргэлтээ сайжруулахад туслах хэд хэдэн аргыг хүргэж байна.

Усан эмчилгээ: Усан эмчилгээ гэдэг нь асуудалтай хэсгийг халуун хүйтэн усаар ээлжлэн шүршиж массажлах үйл явц юм. Энэ нь цусны эргэлтийг тэр даруй нэмэгдүүлж, өвчтэй болон үрэвсэлтэй хэсгийг намдаадаг арга юм. Усаа өөрийн тэсвэрлэх хэм хүртэл халааж гар болон хөлөө шүршинэ. Дараа нь хүйтэн болон мөстэй усаар гар хөлөө угаана. Энэ үйл явцыг 5 минутын турш ээлжилж хийнэ.

Хөлөө дээш өргөх: Энэ нь хөлийн цусны эргэлтийг сайжруулах хамгийн шилдэг аргуудын нэг юм. Хөлийн ядаргаа, ачааллыг бууруулж, цусны эргэлт буурснаас үүдсэн үрэвслийг намдаадаг.  Ор эсвэл буйдан дээрээ хэвтээд хөлөө дээш тааз чиглүүлэн өргөнө. Энэ байрлалдаа 3-5 минутын турш байгаад завсарлана.

Явган алхах: Хөдөлгөөнтэй байх нь цусны эргэлтийг идэвхжүүлж үрэвслийг нам дарахад туслах хамгийн энгийн арга юм. Өдөр бүр доод тал нь 30 мин явган алхаж, усны хэрэглээгээ нэмэгдүүлээрэй. Мөн бусад төрлийн дасгал хийсэн ч болно.

Улаан дарс: Өдөрт нэг хундага улаан вино уух нь цусны эргэлтийг сайжруулдаг. Усан үзмэнд агуулагддаг ресвератрол гэх бодис нь хүчтэй антиоксидант бөгөөд артерийн судасны ханыг цэвэрлэж гөлгөр байдлыг нь хадгалан цусны эргэлтийг хэвийн байлгахад тусалдаг. Өдөр эсвэл оройн хоолны дараа нэг хундага улаан дарс ууна. Энэ хэмжээнээс хэтрүүлбэл таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай.

Омега-3: Омега-3 хүчил агуулсан хүнсний нэмэлтүүд нь зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг ба венийн судсыг цэвэрлэж цусан дахь холестерины хэмжээг бууруулж үрэвсэлтэй тэмцэж зүрх, судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Омега-3 нь хүний биед нийлэгждэггүй учраас хоол хүнсэндээ Омега-3 хүчлээр баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх, жишээлбэл: Тослог загас, Оливийн тос, Авокадо, Самар, Маалингын үр, наран цэцгийн үр, хулууны үр гэх мэт Омега-3 -аар баялаг хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа нэмэлтээр уух нь зөв сонголт юм.

АНГЛИ ХЭЛ ЗАЙЛШГҮЙ СУРАХ НАЙМАН ШАЛТГААН
Нойргүйдэлд дэлгэцийн цэнхэр гэрэл нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогджээ
Хосын харилцаанд аяга тавгаа ээлжилж угаах нь шууд нөлөөтэй
Зөв хэрнээ гэмтэй санагддаг ҮЙЛДЛҮҮД
Залхуурахаас ч залхуурсан ЗАЛХУУРЛАА ДАВАН ТУУЛАХ ЭНГИЙН АРГУУД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?