HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFEHACKER

Залхуурахаас ч залхуурсан ЗАЛХУУРЛАА ДАВАН ТУУЛАХ ЭНГИЙН АРГУУД

Хэчнээн эрч хүчтэй байхыг хүссэн ч залхууралд баригдаж хааяахан "тарчилдаг" уу? Энэ үүд тийм ч зовохгүйгээр өөрийгөө хялбархан сэргээх цөөн аргуудыг хүргэе. Хэрэгжүүлээд үзээрэй. 

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

АНХААРЛАА ӨӨР ТИЙШ НЬ ХАНДУУЛ

Залхуурлын хамгийн анхны шалтгаан бол төвлөрөл байдаг. Төвлөрөл төвөгтэй болсноор таны бие махбод хийгээд сэтгэл зүй залхууралд хүлэгддэг. Тиймээс түр ч болов өөр зүйлд анхаарлаа төвлөрүүл. Дуу сонсож, кино үз… Эсвэл кофетой болзоонд хэн нэгнийг урьж амттай яриа өрнүүлсэн ч болно.

ДАСГАЛ ХИЙ

Дасгал бол залхуурлыг ялан дийлэх хамгийн энгийн арга. Маш их цаг хугацаанд бид залхуурдаг. Яагаад гэвэл жирийн нэг ажил хүртэл хэцүү юм шиг санагддаг. Дасгал хийх үед та ямар нэг зүйлийг шийдвэрлэхгүй. Зүгээр л үсэрч, харайж, гүйж биеэ хөдөлгөж эхлэх нэг том зорилт тавь. Дасгал саад бэрхшээлийн инерцийг эвдэж, урам зоригтой болж, хүчин чармайлт гаргахад бэлэн болоход тусална.

АЛБАН ЁСНЫ АМРАЛТ ТӨЛӨВЛӨЖ ДУРТАЙ ЗҮЙЛСЭЭ ХИЙ

Амрангаа, дуртай зүйлээ хийснээр бид өөрсөддөө сэтгэл хангалуун мэдрэмжийг авч чаддаг. Бид сэтгэл хангалуун байх үедээ том ажлуудыг хийж, том зүйлсэд хүрэхэд бэлэн болдог. Амрангаа, өөрийгөө хөгжүүлж, аливаа зүйлсийн талаар бодож тунгаах, эргэцүүлэх, урам зориг авах боломжийг өөртөө олгоорой.

 

СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ОЙЛГОЖ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ СОНС

Таны эргэн тойронд байгаа зүйлс таны мэдрэмж, сэтгэл санаанд томоохон нөлөө үзүүлдэг. Хэрэв таны гэр эмх цэгцгүй байгаа бол таньд ч бас төвөгтэй санагдаж эхэлдэг. Гадаад байдал эмх цэгцгүй байгаа бол танд ч эмх цэгцгүй мэдрэмж сэтгэгдэл төрдөг. Тиймээс хийх ажлын жагсаалтандаа гэрээ цэвэрлэх ажлыг ч бас багтаа. Гэрээ цэвэрлээд эргэн тойрондоо байгаа эд юмсыг янзалж, цэгцэл. Ингэснээр таны сэтгэл санаа урам зоригтой болж, бүтээлч, идэвхитэй болдог. Ингээд амьдралаа илүү энгийн, зохицуулахад хялбар болгоно.

Бидний дотоод сэтгэл (өөрөө өөртэйгөө ярих арга) бидэнд төрж байгаа мэдрэмж сэтгэгдэл, хийж байгаа зүйлсэд томоохон нөлөө үзүүлдэг. Дэлхийн алдартай илтгэгч Антони Робинс “Хэрэв бид баяр хөөртэй байхыг хүсвэл тэрхүү сэтгэл хөдлөлийг бий болгодог үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх явдал юм” хэмээн тайлбарласан байдаг.

ЭЕРЭГ БОДЛООР ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛ

Бид өдөрт 50мянгаас ч их бодол боддог. Хэрэв тэдгээр бодлын 10 хувь нь сөрөг байвал өдөрт 5000 сөрөг бодол боддог гэсэн үг. Тэгэхээр бидэнд сөрөг бодол бодох маш олон арга байгаа гэдгийг ухаарсан. Тэгвэл бид урам зоригтой байхын тулд яагаад сөрөг бодолтойгоо тэмцдэггүй вэ?

Өөрийнхөө дотоод сэтгэлийг ухамсарлаж, шинжлэх нь маш чухал. Түүнчлэн энэ арга таны залхуурч байгаа сэтгэлгээнд зайлшгүй нөлөөлж, залхуурлаа ялан дийлэхэд хялбар болно. Эдгээр аргууд надад өдөр бүр тус болдог. Хэрэв та эдгээр аргуудыг ашиглавал өдөр тутмын амьдралдаа эрч хүчтэй, урам зоригтой болно гэдэгт найдаж байна.

Үе тэнгийнхний дээрэлхлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгжүүлэх 10 алхам
НЭМҮТ | Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх арга
Амны хөндийгөөс эвгүй үнэр гарах ТАВАН шалтгаан
Англи хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг 100 хэлц өгүүлбэр
Нойргүйдэлд дэлгэцийн цэнхэр гэрэл нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?