ЗӨВЛӨГӨӨ | ӨГЛӨӨ БҮР БҮТЭЭМЖТЭЙ БАЙХЫН ТУЛД

Бид өглөөг хэрхэн угтахаас шалтгаалж тэр өдрийн байдал тодорхойлогдох үе байдаг. Өглөө баяр хөөртэй, талархалтай сэрсэн бол төр өдөр бүхэлдээ талархал дүүрэн байж болдог. Харин эсрэгээрээ уур уцаартай, үзэн ядалттай өглөөг угтвал тэр өдөржин л үзэн ядалтын, ууртай бодлоосоо салж чадахгүй байх үе ч бий. Гэхдээ бүх өглөө үүн дээр бичсэн шиг ч байдаггүй. Эсрэгээрээ ч байх боломжтой.

Гэхдээ будний сэтгэл санаа ямар байхаас үл шалтгаалан ажлын бүтээмж гэдэг чухал. Тиймээс өглөөг хэрхэн өндөр бүтээмжтэй эхлүүлж болох дараах зөвлөгөөнүүдийг танд хүргэж байна.

Насанд хүрсэн хүн 25 мянган өглөөг угтдаг. Дэлхийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар Америк хүний дундаж наслалт 79. Харин монгол хүнийх 70 байдаг. Зарим орнуудад үүнээс өндөр наслалттай буюу Япон эмэгтэйн дундаж наслалт 86 байдаг байна. Хэрэв 18 наснаас насанд хүрдэг гэж тооцвол 86 нас хүртэл (86-18=68) 68 жилийг насанд хүрсэн хүний амьдралаар өнгөрүүлэх юм.

(68 насанд хүрсэн жилүүд) x (365 жилийн нийт хоног) = 24,820 өдөр

Ингэж тооцоод үзвэл өглөө бүрийг яаж бүтээмжтэй, өөдрөг угтаж болох талаар бодоход илүү ойр амьдралтай санагдах байх. Амьдралаас сурах зүйл асар их бий. Мөн та хэдэн ч настай байсан, 25 мянган өглөөнийхөө хэдийг ч туулаад өнгөрүүлсэн бай, үүнийг уншиж буй та, би, бүхий л хүмүүст энэ арга замыг олох нь ашигтай байх болов уу?

Тйимээс та бүхэнд өөрийн ажиглаж, туршиж мэдсэн дараах зүйлсээс хуваалцья.

1.Цаг хугацааг биш өөрийн эрч хүчийг зөв зарцуулж сурах

Хэрэв та энэ тухай сайтар бодож үзэх юм бол өдрийн тодорхой цагт та хамгийн бүтээлч байж чаддагаа олж харах болно. Жишээ нь миний бүтээлч үе ихэвчлэн өглөөд байдаг, тийм ч учраас би бичгийн ажлаа өглөөд хийдэг.

Үүний тулд өглөөд би хүнтэй уулзах, утасны дуудлага авах, имэйл унших гэх мэт ажлуудыг хийдэггүй. Өөрийн бүтээлч эрч хүчийг зөвхөн өндөр бүтээмж шаардагдсан ажлууддаа зарцуулдаг. Харин туршлагатай ажлуудаа үдээс өмнө өдөртөө хийж амжуулдаг.

2.Өмнөх оройны бэлтгэл

Орой бүр багахан минутыг маргааш хийх ажлыг төлөвлөхөд зарцуулах нь дараа өдрийн бүтээмжийг нэмэгдүүлж чаддаг. Ердөө л 10 минут зарцуулаад маргаашийн хийх ажлаа жагсааж чадвал дараа өдрийн гурван цагийг хэмнэх боломж гарна.

3.Утсаа унтраагаад өөр өрөөнд орхи

Эсвэл хамт ажилладаг хүнийхээ ширээн дээр орхичих. Нүдэнд харагдахгүй газраа л үлдээ, ингэснээр нэг л мэдэхэд ухчихсан сууж байдаг сошиал хэрэглээгээ хянаж сурна. Энэ стратегийн тусламжтайгаар таны ажлын цагийн талыг үрж хаядаг учир утгагүй үйлдлүүдээс салах болно.

4.Сэрүүхэн газар ажилла

Халуун өрөөнд та залхуу, нозоорсан байдалтай болдогоо анзаарч байсан уу. Тасалгааны температурыг бууруулах эсвэл илүү сэрүүхэн орчинд орсноор та өөрийн оюун санааг удирдах илүү хялбар болно.

5.Тэгш суу эсвэл босч зогс

Таны тархины үйл ажиллагаанд хүчилтөрөгч хэрэгтэй. Таны уушиг бүх биеийг тань хүчилтөрөгчөөр хангахын тулд тэлж, агших боломжтой байх хэрэгтэй. Их энгийн сонсогдож байгаа биз. Гэхдээ ихэнхи хүмүүс компьютерийн дэлгэцийнхээ өмнө өдөржин бөгтийж суудаг. Эргэлзэж байвал та яг одоо өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хар даа.

Хүн бөгтийж суухад цээж хумигдаж, уушигны чөлөөтэй агшиж тэлэхэд саад болсноор та зөв амьсгалж чаддаггүй. Тэгш зөв суух эсвэл босч зогсвол илүү амьсгалахад хялбар, гүн амьсгаа авах боломжтой болж байгааг та анзаарах болно. Үр дүнд нь таны тархинд илүү хүчилтөрөгч хүрч, чухал ажлууд дээрээ төвлөрч ажиллах чадвар тань нэмэгдэнэ.

6.Өдрийг эхлэхийн өмнөх зуршлыг бий болго

Миний өглөө хүйтэн ус аягалж авснаар эхлэдэг. Зарим хүмүүс 10 минутын дасгал хийдэг. Таных ч мөн адил ямар нэг байнга давтагддаг үйлдлээр эхлэдэг байх. Энэ бяцхан зуршил таны тархинд ажилдаа явах горим руу шилжих эсвэл дасгал хийх горим эсвэл таны хийдэг бусад үйлдлийг сануулж байдаг. Энэ өглөөний зуршил өглөөний залхууралаас зайлсхийж, таныг сэргээж өгдөг.

Санамсаргүй тохиолдол гэж байхгүй. Өглөө бүр та юу хийж байна, тухайн өдөр тийм л байна. Өглөө бүрийг юу хийж, яаж угтах нь бидний л сонголт.

Танд 25000 өглөө байна. Та өглөө бүр юу хийхээ сайтар төлөвлөөрэй.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *