HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFEHACKER

Хүүхдийг хэрхэн зөв хооллодог хүн болгон хүмүүжүүлэх вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 05 сарын 08
Asian child does not like to eat vegetables and refuse to eat healthy vegetables

Чанартай, шим тэжээллэг хоол хүнс бол хүүхэд эрүүл өсөх гол үндэс бөгөөд насан туршийн ач холбогдолтой. Хүүхдийг бага наснаас нь зөв хооллож сургавал уг дадал нь аяндаа насан туршийн хэвшил болон тогтдог. Гэхдээ, хоол хүнсэнд хандах хүүхдийн хандлагыг багаас хэвшүүлэх нь зугаатайгаас гадна зөвхөн хүүхэд ч гэлтгүй гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нэн ач тустай үйл явц юм. За ингээд юунаас эхлэх вэ гэдэг талаар 6 зөвлөгөө өгье.

Агуулга
  •  1. Эерэг дадлыг хөгжүүл
  • 2. Хүнсний бүтээгдэхүүнтэй зөв харьц
  • 3. “Дуустал нь ид!” гэж бүү шах
  • 4. Хоолны хэмжээг тохируулах нь хамгийн чухал
  • 5. Эрүүл өглөөний цай хэрэглэж занш
  • 6. Хөгжөөнт дасгал хөдөлгөөн хий

 1. Эерэг дадлыг хөгжүүл

Таны хийж буй үйлдэл бүхнийг чинь таны хүүхдүүд байнга ажиглаж байдаг. Хоол идэхийг чинь хүртэл шүү. Та өөрөө эрүүл хоол хүнс, ундаа, хөнгөн хоол сонгон хэрэглэх, хөгжөөнт дасгал хөдөлгөөнд идэвхтэй оролцсоноор та тэдэнд үлгэрлэж байна гэдгээ сана. Эрүүл, ямар нэг хэт боловсруулалт хийгдээгүй хүнс сонгож хэрэглэж байгаа тань хүүхдэд чинь маш том үлгэр жишээ болдог.

Хүнс худалдаж авах, хоол хийхдээ хүүхдээ аль болох оролцуул. Гэрийнхэндээ амттай, эрүүл хоол хийхэд оролцох нь тэдний хувьд үнэхээр зугаатай байх болно.

Хооллох цагийг сургалтын үйл ажиллагаатай хослуул- хүнсний бүтээгдэхүүн тус бүрд агуулагддаг, бидний бие махбодод чухал хэрэгцээтэй шимт бодис, амин дэмийн талаар ярилц.

2. Хүнсний бүтээгдэхүүнтэй зөв харьц

Хоол хүнсний талаар зөв үзэл бодолтой байх нь насан турш эрүүл байх, зүрхний өвчин, хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс өөрийгөө хамгаалах гол түлхүүр юм. Үүний тулд та:  

  • Бие махбод өлсөж байгааг хэрхэн мэдэрч ойлгохыг хүүхэйдээ зааж өг. Ингэснээр хүүхэд зөвхөн бие махбод шаардсан үед  хоол идэх ёстойгоо ойлгоно.
  • Хоол хүнсийг урамшуулал, эсвэл шийтгэлийн хэрэгсэл болгож бүү ашигла. Эс бөгөөс хүүхэд хоол хүнстэй зөв харьцаж чаддаггүй хүн болж өснө.  
  • Аливаа хүнсийг бүү чандлан хорь. Тодорхой нэр төрлийн хүнс, жишээ нь амттанг байнга өгөх нь хүүхэд түүнийг улам ихээр нэхэх шалтгаан болдог.

Эрүүл бус хоол хүнс, ундааны төрлийг тас хорилгүй, бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрөх, тэдгээрийг хааяа л (өдөр тутам биш) хэрэглэж болох юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүл. Яагаад нэг хүнсний бүтээгдэхүүн нөгөөгөөсөө илүү ашигтай байдгийг хүүхдэдээ ярьж өг. Жишээ нь, хүүхэд чихэрлэг зүйл хүссэн үед жимс гэх мэт байгалийн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгч, түүнийг боловсруулсан чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнээс (тух. чихэр нэмсэн хүүхдийн өглөөний хоол гм) юугаараа илүү ашигтай болохыг тайлбарлаж өг. Ингээд, боловсруулсан чихэрлэг хүнс идээгүйнх төлөө биеийн идэвхтэй хөдөлгөөн шаардсан, гэр бүлийн ямар нэг хөгжөөнт тоглоом,   үйл ажиллагаагаар хүүхдийг урамшуул.

Хүүхэд насандаа хэр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байснаас тухайн хүүхдийн насанд хүрсэн хойноо хэрэглэх хоол хүнсний нэр төрөл ихээхэн шалтгаалдгийг та мэдэх үү?

3. “Дуустал нь ид!” гэж бүү шах

Ингэж хэлж байж л өөрийнх нь бие организмд шаардлагатай шимт бодисыг хүүхдэд бүрэн өгч чадна гэж та бодож байж болох ч, ингэж шаардах нь хүүхдийг тухайн хоол хүнсэнд дургуй болгох, хооллох дуршлыг бууруулах эрсдэлтэй. Хэрэв таны хүүхэд ногоо идэж сурахгүй байгаа бол, өөрөө ногоог хэрхэн таашаан идэж байгаагаа хүүхдэдээ харуулаад үз. Нэгэнт тэд таныг л дуурайх учраас тэдний хоол хүнсний сонголт ч мөн л танаас хамаарна. Иймд, та өөрөөр тэдэнд чадлаараа үлгэрлэхийг хичээ.  Түнээс гадна, тэдний дургүй хүнсийг тэдний дуртай бусад эрүүл хүнсний бүтээгдэхүүнтэй бага хэмжээгээр хольж идүүлэхийг оролд. Эсвэл, идэж үзээгүй шинэ  зүйлийг нь сонгуулж, бүгдээрээ хамт идэж үзэхийг санал болго. Жимс, хүнсний ногоог хөгжилтэй болон онцгой байдлаар тавган дээр өрөх, байрлуулах нь тэдний анхаарлыг татах үр дүнтэй арга болдог. Идэж үзээгүй зүйлийг нь идүүлж сургах нь нэг удаагийн оролдлогоор бүтэх ажил биш бөгөөд танаас ихээхэн тэвчээр, шаргуу оролдлого шаарддагийг санаарай.

4. Хоолны хэмжээг тохируулах нь хамгийн чухал

Хүүхдийг их хэмжээгээр хооллох нь хүүхэд таргалах нэг нөхцөл болдог. Иймд, нэг удаад хэдий хэмжээний хоол идэх ёстойг хүүхдэд зааж өгөх нь чухал. Уг хэмжээг зааж өгөхдөө нүдээр харж болох зүйлстэй жишиж харуулах нь зүйтэй. Жишээлбэл, нэг удаад идэх гоймон, цагаан будаа болон хүүхдийн өглөөний хоолны хэмжээ нь хүүхдийн атгасан гарын хэмжээтэй, мах түүний алганы хэмжээтэй тус тус тэнцүү, тослог бүтээгдэхүүн (жиш, цөцгийн тос) түүний эрхийн хурууны эхний үеийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой гм.

Хүүхэд хоол хүнсээр дамжуулан өдөрт авах илчлэгийн хэмжээгээ өөрөө тохируулах төрөлхийн чадвартай төрдөг гэдгийг та мэдэх үү? Хүүхэд хоол идэж байгаад аяндаа өөрөө больдог нь түүний дээрх чадварыг илтгэнэ.  

5. Эрүүл өглөөний цай хэрэглэж занш

Өглөө хэн хүнгүй л яарч тэвддэг ч өглөөний цай заавал ууж байх ёстой. Өглөөний цайнд, хэт илчлэг, шимт бодисоор ядуу, чихэрлэг хүүхдийн өглөөний хоол, эсвэл жигнэмгийн оронд энгийн тараг, шинэ жимс зэрэг олон төрлийн шимт бодис агуулсан эрүүл, тэнцвэртэй хүнс түлхүү  хэрэглэвэл хүүдийн өсөлт, хөгжилтөд нэн чухал  кальци, эслэг зэргийн шимт бодисын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Ингэснээр хүүхдийн тань цатгалан байх хугацаа илүү уртасдагийг та анзаараад үзээрэй.

6. Хөгжөөнт дасгал хөдөлгөөн хий

Хүүхэд өдөрт дор хаяж 60 минут биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Ингэхэд та яагаад хүүхэдтэйгээ хамт хөгжилдөж болохгүй гэж? Оройн хоолны дараа гэр бүлээрээ хамтдаа алхах, эсвэл сэлэх гм зүйлсийг төлөвлө. Түүнчлэн, гэнэтийн боломжуудыг ч алдахгүй байх нь зүйтэй. Жишээ нь, хүүхдийн чинь дуртай дуу хөгжим телевиз, радиогоор явах үед бүгд босож дагаж бүжиглэх гэх мэт. Дэлгэцийн өмнө хөдөлгөөнгүй өнгөрөөдөг цагийг нь аль болох багасгаж, биеийн идэвхтэй хөдөлгөөн шаарддаг тоглоом наадамд зарцуулах  цагийг нэмэгдүүлэхэд анхаар. ДЭМБ-аас 2-4 насны хүүхэд өдөрт 1-ээс илүүгүй цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөх нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг.

Эрүүл хоол хүнс, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэвшмэл үйл ажиллагаа болгон заншуулах нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндийг дэмжихээс гадна эерэг, эрүүл сонголтыг хийх насан туршийн чадварыг төлөвшүүлэхэд тусалдаг.

ЭХ СУРВАЛЖ: UNICEF

Энэ сарын 24-29-ний өдрүүдэд 25 дугаар эмийн сангийн уулзварыг шөнийн цагаар хаана
Зөв хэрнээ гэмтэй санагддаг ҮЙЛДЛҮҮД
TWICE хамтлагийн Tzuyu “abouTZU” нэртэй анхны соло цомгоо гаргалаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байна
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?