HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 08

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын VIII хуралдаан”-ы үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч, ноён Камал Кишортой уулзлаа.

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа болон зөвлөх Э.Батзориг нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”- ийн хэрэгжилтийн явцыг товч танилцууллаа.

Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд КАДРИ түншлэлийн багийн Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын чадавхыг үнэлсэн үнэлгээний зөвлөмж, тус зөвлөмжийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ” хуралдаанаас гарах уриалгын хамтаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ”-г Монгол Улсад хэрэгжүүлэх III шатны арга хэмжээний төлөвлөгөөнд уялдуулан тусган ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг дэмжин, төрийн бодлогод уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллахаа онцолсон юм.

Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2026 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлоод, Тусгай төлөөлөгч Камал Кишор Монгол Улсын гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад идэвх чармайлт гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашин болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
СУДАЛГАА | Ухаалаг утас хүүхдийг илүү ухаалаг болгодоггүй
Бизнесийн эрх чөлөөг баталгаажуулах “E-BUSINESS 2.0” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакрийн нэрэмжит шагналыг мэргэжлийн боловсролын сургуулийн багш гардан авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?