HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

СУДАЛГАА | Ухаалаг утас хүүхдийг илүү ухаалаг болгодоггүй

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 09 сарын 04

Гадаадын орны зарим сургуулиуд хүүхдүүдийг утсаа ангидаа авчрахыг зөвшөөрдөггүй. Сургуулиудад утсыг хориглох тухай хууль тогтоомжийг олон хот, мужид баталсан байдаг. Гэвч сургууль дээр гэнэтийн халдлага гарах гэх мэт яаралтай үед хүүхдүүдтэйгээ холбогдохыг хүсдэг тул эцэг эхчүүд энэ арга барилд шүүмжлэлтэй ханддаг аж.

2023 оны Common Sense Media-ийн судалгаагаар 11-17 насны хүүхдүүдийн 97 хувь нь хичээлийн цагаар буюу дунджаар 43 минут утсаа ашигладаг гэж гарчээ.

Нийгмийн сэтгэл зүйч Жонатан Хайдтын “Сэтгэлийн зовуурьтай үе: Хүүхэд насны их өөрчлөлт нь сэтгэцийн өвчний тархалтыг хэрхэн үүсгэж байна вэ” номдоо бичсэнчлэн залуучуудын хийх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол үе тэнгийнхэнтэйгээ тоглох явдал юм. Ингэхдээ тэд нийгмийн динамикийг удирдан чиглүүлж, янз бүрийн үйл ажиллагааг хэрхэн хийхийг олж мэдэх замаар ур чадварыг бий болгож, сурдаг. Энэ нь тэдэнд ирээдүйд тулгарах бусад сорилтуудыг даван туулж чадна гэдгийг заадаг бөгөөд тэднийг түгшүүрээс хамгаалахад тусална гэж Хайдт хэлжээ.

Зургаадугаар сард Pew судалгааны төвөөс явуулсан судалгаагаар улсын дунд сургуулийн багш нарын 72 хувь нь гар утасны анхаарлыг сарниулах нь анги дунд тулгардаг гол асуудал гэжээ. Хэрвээ хүүхдүүд утсаа сэмхэн шагайж байгаа бол тэд юу сурах ёстойгоо анхаарч чадахгүй. Хүний тархи олон зүйл зэрэг хийх боломжгүй гэдгийг шинжлэх ухаанаар баталсан. Тархи зөвхөн төвлөрч буй зүйлээ ойлгож, таних системтэй байдаг.

Оюутнууд сургууль дээрээ ухаалаг утас дэлгэрэхээс өмнөх үеийнх шиг тийм ч их зүйл сурч чадахгүй байгааг илтгэх нэг үзүүлэлт бол коллежийн нэгдүгээр курст суралцахад шаардагдах англи хэл, унших, математик, байгалийн ухааны мэдлэгтэй эсэхийг хэмждэг стандарт тест болох ACT-ын оноо юм. Өнгөрсөн жил ACT-ын оноо сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрч буурсан гэж тус шалгалтыг удирдаж буй байгууллагаас мэдээлсэн. 2010 оноос хойш таван их сургуульд багшилж байсан профессорын хувьд би өөрөө ийм хандлагыг харсан. Намайг анх багшилж эхлэхэд, ухаалаг утас хаа сайгүй түгээмэл болохоос өмнө олон шавь нар маань одоогийнхоос илүү төвлөрч, урт уншлагын хэсгүүдэд ажиллах чадвартай байсан гэжээ.

Сургууль дээрээ утасгүй бол хүүхдүүд анхаарлаа сошиал орчин дахь нөлөөлөгчид болон интернет меменүүдэд хандуулахын оронд үе тэнгийнхэнтэйгээ харилцах, сурч боловсрох, эргэн тойрондоо бүрэн дүүрэн байх тал дээр анхаарлаа төвлөрүүлж чадна.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/09/02/health/phones-allowed-school-children-wellness/index.html

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
2025 онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарчээ
Шарилжгүй Улаанбаатар аяныг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
ТАНД ХЭРЭГТЭЙ | Сарын тэмдэг ирэх үеийн хоол хүнс
Флоридад гурван усанд сэлэгч акулын халдлагад өртлөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?