HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашин болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 09

Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд  2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, шуурхай албаны 12 автомашин, 2 ширхэг олон үйлдэлт “Боб кат” техник, 2 ширхэг гал унтраах мотоциклыг шйидвэрлэж, өнөөдөр /2025.10.09/ хүлээлгэн өглөө.

 Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, хуваарилагдсан анги, байгууллагад гардуулсан юм.

Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг 2021 онтой харьцуулахад:

• Техник, тоног төхөөрөмжийн хангалт 31.5 хувиас 44.5 хувь,

• Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44.8 хувиас 63.6 хувь,

• Тусгай зориулалтын хувцас хэрэгслийн хангалт 37.4 хувиас 62.4 хувь,

• Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийн хангалт 38.9 хувиас 63.3 хувь,

• Холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 20.2 хувиас 48.8 хувь болж тус тус өссөн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан юм. Эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар  цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 42м  урттай  гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж байгаагаараа онцлогтой.

Цаашид Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” , “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гамшгийн эрт зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, зайнаас тандан судлах, газарзүйн мэдээллийн системийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх зэргээр Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үүрэг гүйцэтгэх чадавх дээшилж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн хангалт улсын дунджаар 80.0 хувьд хүрэх ач холбогдолтой юм.

Уулаараа хасах хэмд хүрч, цас үргэлжлэн орох тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна
Мэдээллийг тухай бүрт хүргэж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа
ТАНИЛЦ: Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь
Оксфорд: Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай
АИ-92 авто бензин 69 мянган тонныг захиалав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?