HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакрийн нэрэмжит шагналыг мэргэжлийн боловсролын сургуулийн багш гардан авлаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 16

Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал гардуулах 6 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тайландын Хаант Улсад зохион байгуулагдаж байна.

Тайландын гүнж Маха Чакри өөрийн нэрэмжит сангаар дамжуулан зүүн өмнөд Азийн орнуудын боловсрол, хүний хөгжил, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хувь нэмэр оруулах зорилготой хамтын ажиллагаатай улс орнуудын сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг урамшуулах, тэдний гавьяа зүтгэлийг нь алдаршуулах, багшийн мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарт олон улсын харилцааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Зүүн өмнөд Азийн орнуудын дунд 2015 онд Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан гүнжийн нэрэмжит шагналыг бий болгож, багшийн хичээл зүтгэл, үндэсний болон олон улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн багшийг сонгон шалгаруулж эхэлсэн.

Маха Чакри гүнжийн нэрэмжит шагнал нь багшлах шилдэг туршлагыг сурталчлах зорилготой шавь нарынхаа амьдралыг илүү сайн болгож, тэднийг төлөвшүүлэх, өөрчлөхөд бүхнээ зориулж буй болон өөрийн улс орны боловсролд хувь нэмрээ оруулсан багш нарт олгодог олон улсын нэр хүндтэй шагнал юм.

Бруней Даруссалам, Камбож, Индонез, БНАСАУ, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Зүүн Тимор, Вьетнам, Тайланд зэрэг улсын шилдэг багш нарт хоёр жил тутамд уг шагналыг олгодог ба 2025 оноос эхлэн тус шагналын хамрах хүрээг өргөжүүлж, анх удаа Бангладеш, Бутан, Монгол Улсын багш нар багтсан байна.

Өнөөдөр 14 орны шилдэг багш уг хүндтэй шагналыг гардан авсан ба Монгол улсаас шалгарсан Энэрэл мэргэжлийн боловсролын сургуулийн багш А. Уянга эрхэмсэг гүнжийн нэрэмжит шагналыг гардан авлаа.

Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Энэрэл мэргэжлийн боловсролын сургуулийн багш, суралцагч, Тайландын элчин сайдын яамны Монгол дахь төлөөлөл уг ёслолын арга хэмжээнд цахимаар оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааг үзэх линк: https://www.youtube.com/watch?v=TRElpb0aOPQ

Дата төв доторх суут ухаантнууд: Хүнээс ухаантай AI-ийн эрин ойртож байна харин бид бэлэн үү
Японы засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Өнөөдөр хүйтний эрч улам чангарч хонохыг анхаарууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?