HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

“Япон хэлийг сурахдаа өөрийн гэсэн арга барилтай болох, тодорхой төлөвлөгөө гаргах гэсэн хоёр зарчим баримталсан”

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

“Түмний нэг” энэ дугаарын буландаа Отгон овогтой Мөнхжинг онцолж байна. Тэрээр бие даан хэл сурах, өөрийн арга барил болон бусад зүйлийн талаар нээлттэй ярилцлаа.

– Сайн байна уу. Түмний нэг ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө уншигчдад танилцуулаач?

– Сайн байна уу. Намайг Мөнхжин гэдэг. Би Монгол улсын их сургуулийн Япон орон судлал мэргэжлээр суралцдаг дөрөвдүгээр түвшний оюутан.

– Хэл сурах арга барилаасаа хуваалцаач?

– Би өөрөө хэл сурч эхлэх үедээ хоёр гол зүйлийг баримталж эхэлсэн. Тэр нь өөрт тохирсон арга барилтай болох, юуг яаж сурах тодорхой төлөвлөгөө гаргах. Хамгийн эхлээд сурах гэж буй хэлээ маш сайн судлах. Судлаад эхний шатанд ямархуу цар хүрээнд хэрхэн сурах, Монгол хэл, Япон хэлний гол ялгаатай талуудыг мэдэж аваад түүндээ тохирсон сургалтын хөтөлбөрөө өөртөө зориулж бэлдэх хэрэгтэй. Миний баримталдаг аргаас хамгийн гол нь өөрийгөө сурч байгаа зүйлээрээ хүрээлүүлэх. Анх Япон хэлийг сурч эхлэхдээ ширээнийхээ хананд бүх Япон үсгээ гараараа бичээд наадаг байсан. Ухамсаргүйгээр бичсэн зүйлс миний нүдэнд өртөж байгаа учраас олон дахин давтаж бичихгүй байсан ч цээжлэгдчихсэн байдаг. Мөн манай арван жилд хэлийг заахдаа унших бичих арга барилд л түлхүү анхаардаг учраас сонсгол болон яриа ихэвчлэн орхигддог. Үүнээс нь болоод хязгаарлагдчихдаг юм шиг. Тиймээс бие даан сурахдаа сонсох болон ярих чадвар дээр  голчилж анхаарсан. Жишээлбэл, өөр зүйл хийж байхдаа ч сурч байгаа хэл дээрээ ямар нэг сонсох зүйл буюу дуу нэвтрүүлэг, анимэ, кино юу ч байсан болно. Тухайн хэл дээр байх нь л чухал. Эх хэлээ эзэмшихэд багаасаа сонсож өссөн учраас байгалиасаа сурчихсан байдаг шиг л хүрээлэл, орчин хамгийн чухал гэж боддог. Харин ярих чадвараа хөгжүүлэхдээ дуудлага дээрээ их анхаарсан. Япон хэлний өргөлт, Монгол хэлний үгийн өргөлт ялгаатай учраас зөв дуудлага дээрээ их анхаарсан. “NHK news web easy” гэх сайтыг түлхүү ашигладаг байсан. Энэхүү сайт дээр амархан Япон хэл дээр бичигдсэн мэдээнүүд ордог бөгөөд ханзнууд нь дуудлагатайгаа хамт байдаг. Тиймээс уншихад ямар нэгэн асуудалгүй учраас уншиж байх явцдаа ханзаа нүдлэн цээжлэх мөн сонсох боломжтой. Эхлээд унших гэж буй мэдээгээ сонсоод дараа нь өөрөө уншиж үзнэ. Тэгэхдээ дуугаа хурааж авч үзээд хаана дуудлага дээрээ алдаж байгаагаа шалгаад дуудлага юм уу үгийн алдаагаа зөв болтол нь дахин дахин давтана. Дараа нь мэдээнээсээ шинэ үг түүн цээжилдэг. Япон хэлний хувьд гэвэл ханз дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа Монгол хэлэнд байхгүй учир сурахад нэлээн төвөгтэй санагдаж байсан. Тийм учраас анх ханз сурч эхлэхдээ эхлээд ханз гэж юу вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэж бодсон. Ханзны уг гарал нь юу юм, ямар бүтэц логиктой вэ, сурахдаа анхаарах зүйл гэх мэтийг тайлбарласан бичлэг, нийтлэл маш олон байдаг учраас үүнийг нь сайн судлах шаардлагатай. Япон ханз нь хоёр төрлийн дуудлагатай байдаг. Энэ нь ханз Японд орж ирэхээс өмнөх дуудлага буюу уугуул Япон хэлний күн дуудлага, нөгөөх нь Хятадаас ханз аван ашиглах үед дагаж ирсэн дуудлага бөгөөд Хятад дуудлагыг Япон хэлний авиа зүйн онцлогт тохируулан өөрчилсөн он дуудлага. Энэ хоёр дуудлагынхаа хэрэглээ болон ялгааг ойлгож авах нь маш чухал.

Бас нэг чухал зүйл нь ханзны оньс. Энэ нь ханзны аль нэг хэсэгт байрладаг ханзны ерөнхий утгыг илэрхийлдэг хэсэг гэх мэтээр ерөнхий ойлголт сайн байвал гүнзгийрүүлэн сурахад илүү хялбар болдог юм шиг санагдсан.

– Багшаар заалгах үед бие даан сурахаас ялгаатай зүйл нь юу байсан бэ, давуу болон сул тал?

– Анх би Япон хэлийг их сургуульд орохоосоо өмнө бие даан сурч байсан. Бие даахын давуу тал нь өөрийн хурдаар буюу өөртөө тохируулж явдаг. Нэг талаараа зүгээр боловч нөгөө талаараа хааяа чухал зүйлс нь хаягдчих гээд байдаг талтай байсан. Жишээлбэл би шинэ үг, ханз сонсох тал дээрээ түлхүү анхаарч байсан бол багшаар заалган суралцах үед хэл зүй буюу дүрмийн тал дээр нэлээд дутмаг байгаагаа анзаарсан. Багштай суралцах үед бүх талын чадварт нэгэн зэрэг сурах онцлогтой байдаг. Бас нэг ангид хамт сууж сурах үед багштай нүүр тулж сурах боломжтой учраас ойлгохгүй байгаа зүйлээ асуух харилцан ойлголцох гэх мэтээр илүү үр дүнтэй суралцах боломжтой байдаг. Бас Япон хэлний хүндэтгэлийн хэлбэрийг бие дааж сурахад ерөнхийдөө хэцүү хаана алийг нь яаж ашиглах нь нөхцөл байдлаасаа хамаараад өөрчлөгдөж байдаг учраас багшаас сурах нь илүү үр дүнтэй байх гэж боддог.

– Япон хэл сурах хүсэлд түлхэц болсон зүйл бий юу?

– Миний анх Япон хэл сурч эхэлсэн шалтгаан нь ерөнхийдөө анимэ үздэгтэй минь л холбогдох байх. Багаасаа үздэг байсан болохоор үзэж байгаагаа илүү сайн ойлгодог болохын тулд, бас орчуулагдаагүй өөр гоё анимэ үзэхийн тулд л Япон хэл сурч эхэлсэн. Анимэ үзэж байхад Японы соёл, эрхэмлэдэг үнэ цэн, ёс зүй, түүх нийгмийнх нь бүтэц, Япон хүний сэтгэхүй гэх мэт олон төрлийн мэдлэг авах боломжтой. Судлаад сураад явж байхад өшөө илүү гүн гүнзгий судлах хүсэл, өөрийн хийхийг хүссэн зүйлээ ойлгосон учраас их сургуульд Япон орон судлалаар сурч эхэлсэн.

– Төрөлх хэл дээр нь унших, орчуулгын бүтээл унших хоёр өөр байдаг байх. Энэ талаар өөрийн байр суурь?

– Нэг зохиол хэрнээ өөр өөр амттай байдаг. Би өөрөө зохиолын утга санаагаа ойлгоё гэвэл орчуулсан хэлбэрээр, тэр зохиолчоо, арга барилыг нь ойлгоё гэвэл орчуулаагүйг нь уншдаг. Орчуулгыг нь харьцуулан унших ч сонирхолтой. Уран зохиолын орчуулга өөрөө орчуулга дундаа хамгийн хэцүүд нь ордог. Учир нь тэрхүү улсын сэтгэлгээ, хэлний өнгө аяс гүн гүнзгий шингэсэн байдагтай холбоотой. Орчуулгаас нь хамаараад тэр зохиолыг харах өнцөг ч өөр болох магадлалтай байдаг. Жишээлбэл Япон хайкүг Монгол хэлэнд орчуулагч болгон өөр өөрөөр орчуулсан байдаг. Зарим нь шууд эх хэлнээ буулгадаг бол зарим нь утга санааг нь голчлон хэлбэр бүтцийг нь өөрчилдөг. Миний бодлоор манай Япон уран зохиолын орчуулагчид үнэхээр сайн.

Аль болох Монгол сэтгэхүй, хэллэгээ алдахгүйгээр буулгаж өгснөөр уншигчид төсөөлөн уншихад илүү хялбар болж өгдөг юм шиг санагддаг.

– Орон судлалаар сурч байх үед судалгаа дүгнэлт их хийдэг байх. Соёл нэвчих, даяарших гэж бий. Энэ нь орчуулга дээр илрээд ч байдаг юм шиг. Монголчлох, Монгол хүний сэтгэлгээнд тааруулах нь сайн зүйл үү, үгүй юу?

– Өөрийн үзэл бодлоо хэлвэл монголчлох нь сайн уу үгүй юу гэдгийг шийдэх нь тэр үеийн нөхцөл байдлаас л хамаарах байх. Орчуулгын тал дээр гэвэл зүйр цэцэн үгийг ч юм уу, утга дүйцэх монгол зүйр цэцэн үгээр орлуулахад асуудалгүй. Гэхдээ зөвхөн Японд л байдаг үзэгдэл ч юм уу үг хэллэг нь монгол хэлэнд дүйцэхгүй байх асуудал цөөнгүй. Тийм үед монголчлохоос өөр аргагүй байх. Тийм маягаар дүйцэхгүй үгийг нөхцөл байдалд нь тохируулж олон янзаар монгол хэлэнд утгыг нь буулгасан олон орчуулгын бүтээлүүдийг харж байсан. Зарим талаараа зохиолчийн гаргах гэсэн санаа ч юм уу алдагдах талтай ч энэ нь орчуулагчийн чадвартай холбоотой асуудал байх. Нөхцөл байдлаасаа хамаараад тэр үгийг зүйлчлэн тайлбарлаж бичих үү, монголчлон бичих аль нь тохиромжтойг сонгоод явахад буруу зүйл бол байхгүй байх.

– Өөрийн үзэл бодлоо хуваалцаж ярилцсанд баярлалаа. Ингээд төгсгөлд нь “Түмний нэг”-ээс “Би” болгодог өөрийнхөө тодорхойлолтыг хэлээч.

– Ярилцахад таатай байлаа, баярлалаа. Тийм зүйлийг тодорхойлж болохгүй гэж бодож байна. Бусдын л адил мөрөөдөл, зорилготой түүнийхээ төлөө хичээж яваа болохоор.

Ярилцлагын бэлтгэсэн: Х.Аззаяа

Эдийн засгийн хүндрэл биднийг хооронд нь холдуулж байна уу…
Бидний хэвийн гэж боддог ч эрүүл амьдралд саад болдог ГУРВАН ЗУРШИЛ
БАЙР СУУРЬ | НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬ БА ЗАЛУУС
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Хааяа ч Японы зарим хөгжлөөс аваад монголдоо наачихмаар л санагддаг юм
“Нас харгалзахгүй сэтгэдэг, өөрчлөлтийг ойлгодог болсон цагт бид жинхэнэ оюун санааны өрсөлдөөн дунд амьдарна”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
Цаг үе
Олимпын аварга Alysa Liu-ийн дагагчдын тоо таван сая давлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?