HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Бидний хэвийн гэж боддог ч эрүүл амьдралд саад болдог ГУРВАН ЗУРШИЛ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 07

Эрүүл амьдрахыг хүсдэггүй хүн гэж үгүй билээ. Ихэнх нь л зөв хооллоно, дасгал хийнэ, эмчид үзүүлнэ гэж боддог. Гэвч бодит байдал дээр бидний өдөр тутамдаа “хэвийн” гэж боддог зарим зуршил эрүүл мэндэд чимээгүйгээр сөрөг нөлөө үзүүлсээр байдаг. Тэдгээр нь архи, тамхи шиг ил тод аюултай биш учраас анзаарагдахгүй, харин удаан хугацаандаа илүү хор хөнөөлтэй байдаг байна.

Агуулга
  • 1.Удаан хугацаанд суух
  • 2.Нойроо дутуу авах
  • 3. Хэт боловсруулсан, “түргэн” хоол идэх

1.Удаан хугацаанд суух

Орчин үеийн хүмүүс тэр дундаа оффист ажилладаг хүмүүсийн нэг өдрийн дийлэнх хэсэг сууж өнгөрдөг. Ажлын ширээ, машин, нийтийн тээвэр, орой нь утас, зурагт. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) мэдээлснээр удаан хугацаанд суух нь зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зарим төрлийн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хамгийн анхаарал татах зүйл нь өдөрт тогтмол дасгал хийдэг байсан ч олон цаг тасралтгүй суух нь энэ эрсдэлийг бүрэн арилгадаггүй аж.

2.Нойроо дутуу авах

Бид заримдаа “дараа л амаръя”, “амралтын өдөр нөхөж унтана” гэдэг. Гэвч нойр бол хуримтлуулж болдог зүйл биш. Нойр дутуу байх нь бие махбодыг нөхөн сэргээх үндсэн процессыг тасалдуулдаг байна. АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Сургуулийн судалгаагаар тогтмол зургаан цагаас бага унтдаг хүмүүсийн дархлаа суларч, стрессийн даавар нэмэгдэж, жин нэмэх, сэтгэл гутралд өртөх эрсдэл эрс өсдөг байна. Мөн нойр дутуу байдал нь анхаарал төвлөрөл, ой тогтоолт, шийдвэр гаргах чадварыг шууд сулруулдаг байна.

3. Хэт боловсруулсан, “түргэн” хоол идэх

Завгүй амьдралын хэмнэл биднийг түргэн, хямд, бэлэн хоол идхэд хүргэдэг гэхэд хэлсдэхгүй. Эхэндээ нэг удаагийн сонголт мэт санагдавч энэ нь аажмаар зуршил болдог байна. Харин хэт боловсруулсан хүнс нь элсэн чихэр, давс, ханасан өөх тос ихтэй хэрнээ шим тэжээл багатай байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон FAO-гийн хамтарсан тайланд дурдсанаар ийм төрлийн хүнсийг тогтмол хэрэглэх нь таргалалт, бодисын солилцооны эмгэг, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн гэдэсний бичил биетний тэнцвэрийг алдагдуулж, дархлаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Эцэст нь эдгээр зуршлуудын нийтлэг нэг зүйл нь “онц аюултай” мэт харагддаггүйд оршино. Гэвч эдгээр буруу сонголтууд өдөр бүр давтагдсаар байвал эрүүл мэндэд мэдээж сөргөөн нөлөө үзүүлнэ. Угтаа эрүүл амьдрана гэдэг нь нэг өдөр гэнэт бүхнийг өөрчлөх тухай бус харин өдөр тутмын жижиг, энгийн сонголтуудаа ухамсарлаж эхлэх тухай ойлголт юм. Өдөрт хэдхэн минут хөдөлгөөн хийх, нойроо аль болох сайн авах, идэж буй хоолондоо анхаарал хандуулах нь том өөрчлөлт мэт биш байж болох ч урт хугацаандаа эдгээр нь бидний эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэлт болдог.

Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержуулсан байна
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна
Дараах замыг хааж шинэчилнэ
ЖҮДО БӨХИЙН 2024 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Миний доторх…”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?