HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Эдийн засгийн хүндрэл биднийг хооронд нь холдуулж байна уу…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 09 сарын 19

Нийгмийн сэтгэл судлаач нэгэн ярилцлагадаа “Эдийн засгийн хүндрэл нь хүмүүсийн харилцаанд хүртэл нөлөөлдөг. Найз нөхөд, хамаатан садантайгаа уулзах давтамж хүртэл багасдаг” гэж хэлсэн нь надад их удаан бодогдсон юм. Энэ үгийг сонсоод эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг бодоход үнэхээр л бид уулзахдаа эдийн засгийн боломжоо ч давхар тооцдог болсон нь худлаа биш. Жишээлбэл, сүүлд та найзтайгаа, хамаатантайгаа хэзээ уулзсан бэ? Заримдаа уулзахыг хүссэн ч “юу авч очих вэ, мөнгө хүрэлцэхгүй байна” гэж бодоод хойшлуулсан уу? Энэ бол зөвхөн танд ч гэлтгүй олон хүнд тулгамдаж буй асуудал.

Уулзалт бол зөвхөн нэгэнтэйгээ цагийг өнгөрөөх биш харин хүний амьдралын чанарт нөлөөлдөг үйл явц. Олон улсын судалгаанууд ч үүнийг нотолдог.

Харвардын их сургуулийн 75 жилийн турш үргэлжилсэн судалгаагаар хүний аз жаргалын нууц нь эд баялаг, алдар нэр, нийгмийн байр суурь бус, харин ойр дотны харилцааны чанарт оршдог болохыг баталсан байдаг.

Уулзалтаар хүн амьдралынхаа түүх, жаргал зовлон, тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдээ хуваалцаад зогсохгүй, бусдын туршлагаас сургамжыг ч урам зоригыг ч олж авдаг. Ингэж сэтгэлээ нээх мөчид хүн өөрийгөө ганцаараа биш гэдгийг, дэргэд нь сонсох, ойлгох хүн байгаа гэдгийг мэдэрч, тэр нь их дэмжлэг болдог.

Харамсалтай нь хамаатан садан, найз нөхдийн уулзалтууд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч багасч байгааг зарим судалгааны баримтууд харуулж байна. Үндэсний статистикийн хороо 2022 онд нийт хүн амын 27.1 хувь нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд амьдарч буйг мэдээлжээ. Дэлхийн банкны “Mongolia Poverty Update 2022” тайланд ч Монгол Улсад эдийн засгийн хүндрэл буурахгүй, орлогын ялгаа нэмэгдсээр байгаа нь өрхийн нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байдаг. Энэ нөхцөлд уулзах, ярилцах энгийн хэрэгцээ хүртэл санхүүгийн дарамтад орж, хүмүүс уулзахаа хойшлуулах болсон нь нууц биш.

Мэдээж уулзалт бүр мөнгө зарсан байх шаардлагагүй ч эртнээсээ л Монголчуудын ахуйд “гар хоосон айлд ордоггүй” гэх бичигдээгүй хууль бий. Нэгнийдээ хоосон очхоос санаа зовж, уулзалтаа хойшлуулж заримдаа бүр харилцаа холдох нь ч бий. Тэгэхээр бидэнд уламжлалаа хадгалж үлдэхийн зэрэгцээ түүнийг өнөө цагтай уялдуулах шаардлага гарч ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч заавал үнэтэй бэлэг, их зардал шаардахгүйгээр уулзмаар байвал уулзаж, ярилцаж байгаарай. Жишээлбэл, хамт алхах, цай ууж ярилцах, уулзаж амжихгүй бол утсаар холбогдох.

Ингээд бодохоор эдийн засгийн хүндрэл бол зөвхөн тоон үзүүлэлт биш. Энэ нь хүмүүсийн хоорондын уулзалт, харилцааг багасгаж, нийгмийн холбоог сулруулах замаар амьдралын чанарт нөлөөлдөг. Харин уулзалт гэдэг өөрөө хүний сэтгэлийн дархлаа учраас бид түүнд хөрөнгө оруулалт хийх ёстой.

Дэлхийн Аз Жаргалын тайланд ч улс орны иргэдийн сайн сайхан байдлыг тодорхойлоход нийгмийн харилцаа, харилцан итгэлцэл хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг гэдгийг тогтмол онцолдог. Тиймээс иргэдийн уулзах боломжийг хамгаалах нь зөвхөн төрийн бодлогын зорилт байгаад зогсохгүй улс орны ирээдүйд хийж болох чухал хөрөнгө оруулалт ажээ.

ЭРҮҮЛ МЭНД | Д витамины талаарх бүх зүйлс
ЦАГ ҮЕ | Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг ямар компаниудад зарсан бэ
БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өглөө
Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийг “тоохгүй орхиж болохгүй”
“RHYME” киноны дуу цацагдсан өдөртөө нэг сая үзэлт авчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?