HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

О.Батнайрамдал: Онтрэ ХХК-ийн эзэмшдэг хоёр лицензээс Монгол Улс ямар ашиг хүртэх вэ гэдгийг тодорхой болгож, албажуулах хэрэгтэй

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 05 сарын 08

Оюу толгойн бүлэг ордын хоёр тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Онтрэ” компанийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюу Толгой LLC, Онтрэ ХХК гэх хоёр компани хамтын ажиллагааны ашиг хуваах 76 хуудас гэрээг Арбитрын шүүхийн дагуу гэсэн нөхцөлөөр албажуулсан байна.

Оюу Толгойн бүлэг орд гэдэг нь өөрөө Монголын төдийгүй дэлхийн сор болсон зэс, алтны ордуудын нэг. Гэтэл “Оюу Толгой” LLC, Онтрэ гэх хоёр гаднын компани ашиг хуваах хамтын ажиллагааны гэрээгээ Монголын талын оролцоогүйгээр албажуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д хувийн хэвшлийн хайгуулаар хайгуул хийж, ордыг тогтоосон бол 34 хувь үнэ төлбөргүй эзэмших эсвэл АМНАТ-аар орлуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ гэрээ гурван сарын өмнө буюу 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын талын ямар ч оролцоогүйгээр хийгдсэн байгаа юм.

Онтрэ компанийн эзэмшиж буй хоёр лиценз дээр 62 мянган метр талбай, “Оюу толгойн нийт хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийн 24 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь оршдог. Нэг ёсондоо маш том баялаг байгаа хоёр лиценз 22 жил гаднын компанийн эзэмшилд байсан. Оюу толгой LLC, Онтрэ компани ашгаа 20, 80 хувиар хуваахаар тогтоосон байна. Монголын хамгийн том стратегийн орд дээр хоёр гадаад компани ашгаа хуваахдаа Монголын талын эрх ашиг хаана ч хөндөгдөөгүй орхигдсон нь эмгэнэл.

Бид маш том зээлийг маш өндөр хүүтэйгээр Оюу Толгойгоос авдаг. Зээлийн хүүг доллароор аваад үзэх юм бол ойролцоогоор 10 орчим хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл Онтрэ ч ялгаагүй Оюу Толгойгоос зээл авдаг. Зээл аваад, бүтээн байгуулалт нь яваад, зээлээ эргэн төлж байж ашгаа авдаг. Гэтэл Онтрэгийн зээлийн хүү нь Монголын талын зээлийн хүүгээс 4,5 хувийн хүүгээр бага. Угтаа Онтрэ, Монгол улс хоёр хоёулаа Оюу Толгойтой хамтардаг, зээл авч байгаа партнерууд. Гэтэл зээлийн хүү нь 4,5 хувь буюу тооцоод үзвэл тэрбум доллароор яригдах зөрүү гарч байгаа юм.

Бид, Оюу толгойн 34 хувийг эзэмшиж байгаа ч үүнд ногдох зэсийн баяжмалаа өөрсдөө борлуулах эрх байхгүй. Харин энэ 76 хуудас гэрээн дээр Онтрэ өөрт оногдох зэсийн баяжмал, бүтээгдэхүүнээ өөрөө аваад, борлуулах бүрэн эрх нь олгогдсон байгаа юм.

Дээрээс нь МУ-ын Засгийн газар баялгаа ашиглуулсны төлбөр буюу ашигт малтмалын нөөц ашигласны орлогоос 5 хувийн АМНАТ тогтворжуулж авсан байдаг. Угаасаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компани АМНАТ төлдөг. Харин энэ хийсэн гэрээгээр бол Онтрэ лиценз эзэмшигч Оюу Толгойгоос 2 хувийн АМНАТ тооцож авахаар болсон байна. Тэгэхээр, орлогоос зарлагаа хасаад, NSR буюу зарлагаа хассан орлогын 2 хувийг АМНАТААР тооцож Онтрэ Оюу Толгойгоос авахаар туссан байгаа юм. 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй харьцуулахад Монголын талаас нэлээн олон зүйлээрээ давуу талтай ийм гэрээ хоёрдугаар сард байгуулагдсан байна.

Тэгвэл энэ асуудал яагаад яаралтай шийдэгдэх хэрэгтэй вэ гэвэл:

Нэгдүгээрт, 2025 онд энэ хоёр гаднын компани Монголын талгүйгээр гэрээ хийнэ. Энэ дээр Монголын талын өгөөж, ашиг нь ямар байх, хэр хэмжээний АМНАТ авах зэргийг ойлгомжтой болгох ёстой.

Хоёрдугаарт, Онтрэ компанийн эзэмшдэг хоёр лицензийн газарт 2025 оноос эхлээд олборлолт хийж эхэлнэ. Тэгэхээр Монголын тал ямар ашиг хүртэх вэ гэдгийг Засгийн газар Оюу толгойтой хэлэлцээр хийж УИХ-д оруулж ирж албажуулах ёстой” гэв.

Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн гэв
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
“Оюутолгой”-н удирдлагыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилох хүсэлт тавилаа
“Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны хүрээнд зохион байгуулсан сургалт, сургталчилгааны тайлан танилцуулах” цахим хэлэлцүүлэг боллоо 
“Steam сургалтыг сургуулийн өмнөх боловсролд үр дүнтэй хэрэгжүүлэх нь” цахим сургалт зохион байгуулагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?