HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Монцемент билдинг материалс ХХКНҮБ-ын Хүүхдийн Сантай боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 06 сарын 30

НҮБ-ын Хүүхдийн Сангаас боловсролын хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд ХААН Банк,  Монцемент билдинг материалс ХХК-иуд хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан орон нутгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжин ийнхүү хөрөнгө оруулалт хийхээр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. 

Монцемент компанийн хувьд Дорноговь аймгийн Өргөн сумын сургуулийн цахим ангийг шинэчлэн тохижуулах, хичээл хоцрогдлыг арилгах мөн багш нарын чадавхийг дээшлүүлэх чиглэлд зуны сургалт явуулах зэрэг ажлуудыг орон нутагтай хамтран хэрэгжүүлнэ. 

Монполимет группын ТУЗ-н дарга Н. Мөнхнасан тус арга хэмжээний үеэр хэлэхдээ: 

“Хувийн хэвшлийн ААН-үүд үйл ажиллагаа явуулахын сацуу улсын төсвийн голлох бүрдүүлэгчид байдаг.  Хичээнгүйлэн хөдөлмөрлөсний эцэст төлдөг татвар маань эргээд нийгмийн суурь хэрэгцээ болсон боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитоор  хүртээмжтэй хүрч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй асуудал байсаар байна. Өөрөөр хэлбэл төсвийн зарцуулалт хүрэх ёстой газраа хүрэхгүй байгаа нөхцөлд хувийн хэвшлийнхэн өөрсдөө манлайлан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ч оролцохоос өөр аргагүй байдалд орж байна. 

Техник технологийн эрин зуунд Монгол хүүхэд залуус, тэр дундаа алслагдсан бүс нутгийн сурагчдад мэдээлэл технологийн суурь орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна.  Монполимет групп нь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран цахим сургалтын анги танхимыг шинэчлэх, мөн орон нутгийн багш сурагчдад сургалт зохион байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлж эхэлж байна. 

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд чанартай боловсрол эзэмших эрхтэй. Боловсролыг газар зүйн байршлаас үл хамааран тэгш хүртээмжтэй болгох нь мэдлэгтэй, чадвартай иргэдийг төлөвшүүлж, Монгол Улсын ирээдүйг цогцлооход үндэс суурь болно. Иймээс цаашид бодлого тодорхойлогчид маань багшийн хүрэлцээ, сурах орчны нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, боловсролын салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр илүү оновчтой, тууштай бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Өмнө нь Монполимет групп-н Монцемент компани НҮБ-н Хүүхдийн Сангийн бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих “таблеттай багш” санаачилгыг дэмжин хамран ажиллаж байгаа ба тус аяны үр дүн энэ наймдугаар сард танилцуулагдах юм. 

Сагсчин Санчир “үзэл бодол” гэх үгээр халхавчилж сонгуулийн сурталчилгаа хийв үү
ОН ГАРСААР 14 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЛАА
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР | БИД ЯАГААД АМАРДАГ ВЭ
Боловсролын салбарын ёс зүйн цахим сургалт зохион байгууллаа
ЦАГ АГААР | Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?