HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Х.ТЭМҮҮЖИН: Хамтарсан Засгийн газрын өнгөн дээр ийм зүйлийг өөгшүүлж болохгүй

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 08 сарын 30

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хоёр жилийн өмнө төсвийг хэрхэн зарцуулсан талаар олон гишүүд зарчмын байр суурь илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байна.

Нэгт, энэ төсвийн гүйцэтгэлийг хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан. Ийм шуурхай, ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой байсан уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрж байна.

Хоёрт, гишүүдийн ярьж байгаагаар 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан чинь гэмт хэргийн хавтаст хэрэг шиг юм болчихсон байна. Гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй маш олон үйлдэл, баримт яригдаж байна. Олноороо нийлээд яаж үрэлгэн, замбараагүй, хувийн ашиг сонирхолоор зардаг юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Дээд, доодгүй оролцсон дүр зураг харагдлаа.

Тийм учраас Ардчилсан намын бүлэг энэ төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал дээр УИХ Ажлын хэсэг гаргах ёстой гэж үзэж байна. Хариуцлага ярих ёстой сэдвүүд хөндөгдөж байгаа учраас Намрын чуулганаар энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй.

Хамтарсан Засгийн газрын өнгөн дээр ийм зүйлийг өөгшүүлж болохгүй. Үнэхээр хариуцлагын асуудал ярья гэж байгаа бол одоо энэ тогтоолын төслийг батлахгүйгээр Намрын чуулган руу шилжүүлэх хэрэгтэй.

Ажлын хэсгийнхээ дүгнэлтийг гаргаж, ярьж хэлэлцээд хариуцлага тооцъё. Хариуцлагаа сайжруулах, төсвийг илүү үр ашигтай байлгах чиглэлээр арга хэмжээ авах ёстой бол энэ тогтоол дотор тэр бүхэн чинь бичигдэж орох ёстой.

Тэгэхгүй бол “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг яаруу сандруу, ажил хэрэгч бус зүйл болох нь.

Г.Дамдинням, Х.Ганхуяг, Б.Энхбаяр гишүүний санаачлагыг дэмжиж байна. Гэхдээ хаягалсан эзэн чинь буруу байна. Одоо байгаа Засгийн газрын асуудал биш, энэ хоёр жилийн өмнөх Засгийн газрын асуудал шүү!” гэв.

ГЕГ: Он гарснаас хойш импортоор нийт 3462.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан
Өнгөрсөн онд гадаадын 40,734 иргэнд Монгол Улсын виз олгожээ
“Бодлын ертөнц-2” энэ зуны хамгийн шилдэг Холливуд кино болох уу
ФОТО | НИКОН-ы инээдтэй зэрлэг байгалийн гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд
Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?