HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг амжилттай хийжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 17

“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/-ийн эмч мэргэжилтнүүд энэ сарын 14-нд умайн хавдартай хоёр өвчтөнд хэт авиан хяналтан дор умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ. 

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ААГТМЭ-ийн захирал, АУ-ы доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нар оролцсон байна. 

Эмчилгээний явцад БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo оролцон эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/ нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол Улсад анх удаа өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency Myom Ablation/ өсөлтийг зогсоох, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн билээ. 

Өнгөрсөн хугацаанд уг эмчилгээг нийт 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байсан аж. Түүнчлэн эмчилгээний дараа хавдар багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэх, өвчтөнд зовиур бага, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тус эмнэлэг нь 2018 оноос эхлэн БНСУ-ын “RF Medical” төвд өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологид эмч нараа сурган бэлтгэж, уг төвийн эмч нарын хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод 2 удаа зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга – үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж байна. 

Мөн эмчилсэн тохиолдлын тоо, үр дүн, туршлагадаа тулгуурлан ’’Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдар болон эндометрийг түлэх эмчилгээний удирдамж’’ боловсруулж дараагийн шатанд хэлэлцүүлэх, батлуулах зорилттой бэлтгэл ажил хийгдэж буй юм.

Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар дуусжээ
НЭМҮТ | ТОВЧИН ЗАЙ ЗАЛГИСНЫ УЛМААС ҮҮСЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛ
“Цагаан зуд” гэж юу вэ
Дуу чимээний стандарт децибел 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 даваж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?