HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

ЯПОНЫ ХИЙ ҮЗЭГДЭЛТ ХАШИМА АРЛЫН ТУХАЙ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 06 сарын 05

Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос 15 км-ийн зайд орших Хашима арал юм. Баруунаас зүүн тийш 160м, умардаас өмнөд хүртлээ 480м хэмжээтэй. Тэндхийн эзэн нь загас, нүцгэн чулуу, далайн шувууд. 1890 онд “Митсубиши Шокаи” компани уг арлыг худалдан авч чулуун нүүрсний уурхай байгуулжээ. Үүнийг дагалдаад ажилчдыг байрлуулах орон сууц барьж эхэлсэн байна.

1916 он гэхэд Японы анхны блокон байшингууд энэ арал дээр сүндэрлэж эхэлсэн бөгөөд далайн шуурганаас хамгаалах үүднээс эргийн дагуу чулуун ханыг ч босгожээ. Тэр цагаас хойш арлыг “Гунканжима” хэмээн нэрлэх болов. Дэлхийн II дайны үед Хашима нь Японы аж үйлдвэрүүдийг түлшээр хангах гол түшиц газар болоод байлаа.

Ингээд нүүрсний аж үйлдвэрлэлийг даган арал дээр амьдрал цэцэглэсээр 1960 он гэхэд хүн ам нь 5267 хүрсэн байна. Арал дээр бүр бага болон дунд сургуулийг ч байгуулжээ. Эмнэлэг, буддын болон синтоистийн сүм ч үүд хаалгаа нээв. Ингээд эх газар руу явах ямар ч шаардлага арлынханд гарахаа болив. Арлын вант улс. Гэтэл 1960 он гэхэд нүүрсний ордын нөөц дуусах нь тэр.

Бүх Япон даяар шинэ нүүрсний болон нефтийн ордыг эрж хайж байх үеэр уг арлын оршин суугчдын тоо багассаар байжээ. 1974 он гэхэд Хашима дээр ердөө 2000 орчим хүн л үлдээд байсан юм. Харин 1974 оны нэгдгээр сарын 15-нд “Митсубиши” уурхайг хааж байгаагаа мэдэгдээд бүх ажилчдыг арлаас явахыг шаардсан байна. Тэр оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр арал дээрх хамгийн сүүлчийн оршин суугчид явжээ. Ингээд эзэнгүй хаягдсан арал Крейсер биш хий үзэгдлийн хөлөг гэх нэртэй ч болов.

Түүнээс хойш 30 жил болоход арал дээр хэн нэгэн нь ирсэн болон амьдрахыг оролдсон гэх нэг ч тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй гэдэг. Харин арлыг сүйрлийн тухай киноны зураг авалтын декораци болгон ашиглаж байв.

Арлыг шинээр 21-р зуунд дахин нээсэн. 2005 онд арал дээр сэтгүүлчдийн баг хүрэлцэн очжээ. Гэхдээ тэдэнд чөлөөтэй тэнэх боломж байгаагүй. Хуучирч муудсан барилга хэзээ мөдгүй нурах аюултай байжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Хашима арлыг НYБ-ын өв санд бүртгэж авсан бөгөөд цаашдаа Тайшо болон Шовагийн эрин үеийн түүх дурсгалт газар болгох зорилготой байгаа гэнэ. Нагасаки хотын удирдлага арлыг парк музей болгох бололтой.

ЦАГ АГААР |  Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
Биеийн тамир, спортын салбарын ээлжит Улсын зөвлөгөөн Дархан хотноо зохион байгуулж байна
Ирэх даваа гарагаас скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
БИТҮҮЛЭХ ЁСОН | Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлага дуусгадаг заншилтай
Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?