HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

Хоолны контент суваг хөгжүүлэгч Idhuu_Idii | “Өглөөний цай бол таны биед хайрын захидал” юм

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 09 сарын 30

Амжилт бүтээл шинэ өглөөг хэрхэн угтахаас шалтгаалдаг гэдэг. Өөрөөр хэлбэл тэр өдрийн эрч хүч өглөө таны юу идэж, уусантай холбоотой гэсэн үг. Эрч хүчтэй, зөв өдөр юунаас эхэлдэг вэ?

Их хотын завгүй амьдралаас шалтгаалан та өглөөний ундаа уухгүй гардаг юм биш биз?

Тэгвэл нийтлэлийнхээ эхэнд та бүхэндээ “Өглөөний цайны” талаархи зарим сонирхолтой судалгаануудыг хүргэе.

  1. ДЭМБ-ийн судалгаагаар “Өглөөний унд хүний өдөр тутмын эрч хүчний 25 хувийг өгдөг” гэдгийг баталсан байна.
  2. Өглөөний цайгаа уусан хүн таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ найман килограмм орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 граммаар хасагдсан байна.
  3. Австралын ахлах сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар эрүүл бус хоол идсэн оюутнууд хоолоо алгассан оюутнуудтай адил урам зориг, амжилтын хувьд муу байсан гэсэн үр дүн гарчээ.

Энэ удаад  уншигч та нартаа “Өглөөний цай” ууж хэвших бяцхан сэдэл өгөхийг хүслээ. Бид өглөөний цайнд ихэнх тохиолдолд өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, масло, талхаа хольж идчихээд л гардаг. Зарим үед өглөөний цай ууж байвал их юм. Гэхдээ яг өөрт эсвэл гэр бүлдээ зориулж амттай хэрнэ сонирхолтой өглөөний цай бэлдэж, хийж идэж байвал та өглөөний цайг цаг зав гаргаж, уух дуртай болох ч юм бил үү. Магадгүй өглөө таны хамгийн дуртай хэсэг ч болж юун магад.

Гэхдээ бас бидэнд нэг асуудал тулгарна аа. Амттай хэрнэ, бүтээлч, сонирхолтой өглөөний цай хийж, ууя гэхээр бидний хоолны урын сан тийм ч арвин биш байдаг гэх үү дээ. Ажлын өглөө бол цаг зав ч хомс. Тиймээс сошиалд хоолны контент бүтээгчийн зүгээс та бүхэнд өглөөний цайнд амархан хэрнэ амттай, гар доорх материалаар хийж болох санааг хүргэж байна.

“Өглөөний цай” бол таны биед “Хайрын захидал” юм.

Намайг Тэмүүлэн гэдэг. Барилгын салбарт ажилладаг. 24 настай. Сошиалд “idhuu_idii” инстаграм хуудсаа хөтөлж эхлээд  дөрвөн жил болж байгаа. 

Screenshot

“Өөрөө хоол хийх сонирхолтой, идэх ч дуртай болохоор хуудсаа хөгжүүлэх олон гоё газруудаар орж үзэх, шинэ жорууд турших гээд амьдралын салшгүй том орон зайг хоол эзэлдэг болсон”

“Өглөөний цай” бол тухайн өдрийн хамгийн чухал хоол. Өглөөдөө хүнсээ зөв сонгоод дуртай хэв маягаараа идээд заншвал олон давуу талтай. Хэрэв өглөөний цайгаа ууж амжихгүй гарчихвал өдрийн хоолон дээрээ буруу сонголт хийх, хэт хурц хоолоор ходоодоо цочроох гээд байдаг. Миний санал болгох эрүүл, амттай бас хийхэд хялбар “Өглөөний цай”-ны жорууд:

1. Өндөгний хуймаг /Дуртай орцоо орлуулаад хийгээрэй/ 

🥚 2ш өндөг

🥬 50-70гр бууцай

🍅 1/2 помидор 

Хийх заавар: Бууцай, помидороо жижиг шоо хэлбэрээр хэрчээд том аяганд хийнэ. Дээрээс нь хоёр өндөгөө хийгээд сайтар хутгана. Тосоо дунд гал дээр сайн халаасны дараа бэлдсэн өндөгний талыг хийгээд 2-3 минут хутгахгүй шарна. Үүний дараа захаас нь зөөлөн зөөлнөөр хуймаг хэлбэр үүсгэж эргүүлнэ. Нэг захдаа хуймаг болгосны дараа үлдсэн өндөгөө хийнэ. 2-3 минут хутгахгүй шарсны дараа дахиад хжймаг хэлбэрээр ороож шарна. Хамгийн сүүлд бөөрөнхий болсон өндөгөө хайруулын тавгандаа хэд хэд өнхрүүлээд л бэлэн болно. Үүнийг нимгэн хэрчсэн огурцытэй идвэл гоё байдаг.

2. Огурцы сэндвич /Дуртай орцоо орлуулаад хийгээрэй/ 

🥒 1/2 огурцы

🥑 1ш авакадо

🍳 1ш өндөг

🐟 1/3 лааз туна

🥛 2 халбага зөөхий

🌽 2 халбага эрдэнэ шиш

🫖 1 халбага мойнез

Хийх заавар: Энэ өглөөний цай нь талхны оронд огурцы орлуулж байгаагаар давуу талтай. Жингээ барьж байгаа бол заавал туршаад үзээрэй. Хэт өргөн биш, нимгэхэн ч биш огурцыгээ хэрчиж тавина. 

🥪 Topping #1: Нэг лааз тунааны гурав хуваасны нэгийг авч байгаад нэг жижиг халбага мойнез, хоёр халбага эрдэнэ шиш хийж хутгана. 

🥪 Topping #2: Авакадогаа нухаад, нэг халбага зөөхий, нэг чимх давс, бага зэргийн хар дерц хийнэ. Тавьж идэхийн өмнө нь зөөхийгөө огурцы дээрээ түрхэнэ. 

🥪 Topping #3: Өндөгөө зөөлөн гал дээр шарж болгоод, огурцы дээрээ тавихдаа помидортой хамт тавиад иднэ ээ.. 

Өөрийн дуртай #topping хийгээд идэж болноо, маш сонирхолтой харагддаг болохоор хүүхдүүд бас дуртай иддэг шүү,

3. Өндөг, помидор

Өндөг помидорт дургүй хүн ховор байхаа, зөөлөн амттай. Будаа, талхтай эсвэл бүр дангаар нь идчихдэг болохоор классик ❤️ 

🥚 3ш өндөг

🍅 2ш помидор

🧅 1/4 сонгино (сонголтоор)

Хийх заавар: Өндөгөө зөөлөн гал дээр шараад эхлээд бэлдчихвэл амар. Сонгиноо маш жижиг хэрчиж байгаад дунд зэргийн гал дээр шарна. Помидороо том том хэрчээд шарж байгаад сонгино дээрээ хийнэ. Галаа их дээр биш дунд дээрээ таван минут шарж байгаад 100гр ус хийнэ. 2-3 чимх давс хийгээд өндөгөө хийнэ. Хутгахгүйгээр таван минут жигнэнэ. Айхтар бүх шүүсийг нь ширгээхгүйгээр идвэл гоё байдаг шүү,

4.Herbalife өглөөний цайны коктэйль 🌱

Байгалийн цэвэр тараг 375мл

Капучино ФОРМУЛА 3 хэм.халбага

Ваниль ФОРМУЛА 3 хэм.халбага

Хийх заавар: Таргаa хоёр тэнцүү хувааж аль алинд нь формула хийн сайтар хутгана. Эхний давхаргыг хийж 20 минут хөргөгчинд царцааж дараагийн бэлдэцээ хийнэ. Ташуу хөлдөөж үзсэн сонирхолтой юм байна лээ,

Herbalife-н уургийн коктейлийг зөвхөн шейк хэлбэрээр биш царцаамаг, зайрмаг вафли гэх мэт олон янзаар өглөөний цайндаа хэрэглэж болдог юм байна аа. Ваффлитай эсвэл шарвинтай хамт идвэл ч бас янзын даа.

“Idhuu_idii” Инстаграм хуудсыг хөгжүүлэгч Тэмүүлэн 

https://www.instagram.com/idhuu_idii?igsh=MTc1dWxsOW02dzVnbA==

234 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 200 ОРТОЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Нойрмог хүүхдийн ааш муу
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?