HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 20

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг төслийг өргөн мэдүүлэв. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,652.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 20,533.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 99.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Төсвийн тогтворжуулалтын санд 478.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нийт 443.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20.089.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны гүйцэтгэлээс 24.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 21,372,4 тэрбум төгрөг буюу 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Хүүхэд бүр тэгш эрхтэй” хүүхэд хамгааллын зөвлөгөөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд зохион байгуулагдлаа
Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөө
62 жилийн дараа Пенсильвани дахь сүмд хүчиндэж, хөнөөсөн есөн настай охины хэрэг илэрлээ
ТАНИЛЦ | ToRCH шинжилгээг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр хийж буй эрүүл мэндийн байгууллагууд
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа газрууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?