HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал хүнд байна”

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 30

Хүүхдийн төв сувилал “Гурван ихрийн сувилал” нэртэйгээр 1966 онд байгуулагдаж байжээ. Харин одоо хоёр, гурван ихэр болон дутуу нярайг торниулах, гурав хүртэлх насны хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд, эцэг эхээсээ хаягдсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асаргаа сувилгаа, сэргээн засах үйлчилгээг жилд дунджаар 1400 орчим хүүхдэд үзүүлж байна. Эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ ирж авдаггүй, эсвэл гудамжинд хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шилжүүлэх газар хомсоос шалтгаалж “Хүүхдийн төв сувилал” удаан хугацаанд асарч, халамжлахаас өөр аргагүйд хүрдэг байна. Тэдний дийлэнх нь нас биед хүртлээ тус төвд байдаг нь тулгамдсан асуудал болж байгаа аж.

Хүүхдийн төв сувиллын 120 ажилтан, албан хаагчид хүнд хэлбэрийн саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг байнга асран, “гэр бүл” асран хамгаалагч болжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сувиллын хамт олонтой уулзах үеэр хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс бага, ажлын ачаалал их, 0-3 насны хүүхдийг сувилах зориулалтаар байгуулагдсан учраас нас биед хүрсэн хүнд үйлчлэх эмнэлгийн хэрэгслийг өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлдэг ч учир дутагдалтай байдаг тухай хэлж байлаа.

Цаашид эцэг эх, асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд болон сувиллын үйл ажиллагаанд анхаарч, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхантай хамтран шийднэ гэдгээ салбарын сайд хэллээ.

Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ
ӨНӨӨДӨР | Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг маргаашаас авч эхэлнэ
ЦАГ АГААР | Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?