HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

БОРООНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 06 сарын 05

Бороо нь хур тунадасны нэг төрөл бөгөөд агаар мандал дахь усны уур конденсацлагдан, газрын гадаргуу руу буух үзэгдэл юм. Борооны бүх дуслууд газрын гадаргууд хүрдэггүй бөгөөд зарим нь унах явцдаа ууршин усны уур болон хувирах ба халуун, хуурай цөлд борооны бүх дуслууд газарт хүрэлгүй уурших нь ч бий.

Борооны жижиг дуслууд нь бөмбөлөг хэлбэртэй байх ба дуслын хэмжээ томроход уг дуслын (бөмбөлөгийн) доод тал нь хавтгай, дээд тал нь бөмбөгөр хэлбэртэй, бүр том хэмжээний дуслууд шүхэр хэлбэртэй болно. Борооны дуслын хэлбэрийг Филипп Ленард 1898 онд судлаж, хоёр мм-ээс бага хэмжээтэй дуслууд бөмбөлөг, таван мм диаметр орчим нь хөөсөн боов хэлбэртэй, таван мм-ээс дээш хэмжээтэй нь тогтворгүй болдгийг тогтоосон байна. Борооны дуслууд дунджаар 1-2 мм хэмжээтэй байна. Дэлхий дээр хамгийн том борооны дусал 2004 онд Бразил ба Маршалын дээр орсон борооны үед тэмдэглэгдсэн ба дуслын хэмжээ 10 мм-ээс давсан байна. 

Бороо орж байхад нороогүй хэвээрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цор ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээс авч үзвэл цөлд ч гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хэт халуун уур амьсгалаас болж газарт дуслалгүйгээр агаарт ууршдаг байна.

Бороо нь тодорхой хэмжээний хүчилшилтэй байх ба pH хэмжээ 5.6 байх нь хэвийн гэж үздэг. Харин pH хэмжээ үүнээс бага байх юм бол “хүчлийн бороо” гэж нэрлэдэг. Хүчлийн борооны pH 5.5 байвал энэ нь элдэв нянг устгах чадалтай байдаг. pH нь бүр 4.5 байвал харин шавж, газар уснаа явагч болон загаснуудыг хөнөөх аюултай ажээ.

Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр нь дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаа байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна.

Их Британиас гаралтай Европын уламжлалт “Дартс” тоглоомыг хэрхэн үүссэн тухай цөөнгүй түүх байдаг. Түүний нэг бол бороотой холбоотой энэхүү домог юм. Нэгэн цагт харваачдын дунд зохион байгуулагдсан тэмцээний үеэр бороо зүсэрч тэмцээнийг үргэлжлүүлэх аргагүйд хүрсэн тул арга буюу цэнгээний газарт орцгоожээ. Усан борооноор тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тэдний нэг нь сумаа богиносгож ханан дээр байг онож шидлэх болсноор “Дартс” тоглоом үүссэн гэлцдэг ажээ.

ЭЦА: ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
“Алдарт эх – 2026” спортын VIII наадам Улаанбаатар хотод болно
Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 149 медаль хүртлээ
Х.ТЭМҮҮЖИН: Гэмт хэргийг дагаад “цаазын ялыг сэргээе” гэдэг попрол явж болохгүй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?