HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040”уралдааны шилдгүүд тодорлоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 24

  НИТХ-ын дарга болон төлөөлөгчдийн санал санаачилгаар НДЗТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчдын дунд “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” хүүхдийн бүтээлийн уралдааныг зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр тус уралдааны шилдгээр тодорсон сурагчдад шагнал гардууллаа. Уралдааны гол зорилго нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г таниулах, сурагчдад үндэсний өв соёл, түүхээ тээн хөгжүүлэх, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, хөгжлийн үйл явцад оролцох боломжийг олгох, одоо ирээдүйг харьцуулан, хотоо хөгжүүлснээр гарах эерэг үр нөлөөг бусдад ойлгогдохоор энгийн ойлгомжтой, суралцагчдын хүсэл, мөрөөдөл, сэтгэлгээгээр илэрхийлж, хотын соёлыг уриалан төлөвшүүлэх юм. Шагналыг НИТХ-ын дарга А.Баяр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа гардууллаа.

Шагнал гардуулах үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Энэхүү уралдаан нь хүүхэд бүрийн дотоод сэтгэл, ирээдүйгээ төсөөлөх хараа, бүтээлч байдлыг илэрхийлэх маш чухал индэр болсон гэж үзэж байна. Ирээдүйн нийслэл хотыг өөрсдийн нүдээр, сэтгэлгээрээ харж, зурж, бүтээж чадсан та бүхний бүтээл бол зөвхөн ур чадварын илэрхийлэл төдийгүй нийслэлийн ирээдүйн хөгжлийн дүр зураг юм.Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд хотынхоо төлөвлөлтөд бодитоор оролцож, зөв хандлагатай, хотын соёлыг дээдэлдэг иргэн болж төлөвших нь бидний хамтын зорилго.Цаашид ч энэ мэтчилэн хүүхдүүдийн оролцоог хангасан, тэдний дуу хоолойг сонсдог арга хэмжээг улам өргөжүүлэн зохион байгуулсаар байх болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.Ирээдүйн Улаанбаатар хотыг мөрөөдлөөрөө бүтээсэн хүүхэд багачууд та бүхэндээ дахин баяр хүргэе” гэв.

Уралдааныг гар зураг, бүтээл гэсэн 2 төрлөөр бага, дунд, ахлах 3 насны ангиллаар 3 үе шаттайгаар зохион байгуулсан ба тус уралдаанд нийслэлийн 5 дүүргийн 32 сургуулийн 113 суралцагч өөрсдийн гар зураг, бүтээлээ ирүүлсэн. Уралдааны III шат буюу нийслэлийн шатны шалгаруулалтыг мэргэжлийн багш нараас бүрдсэн шүүгчдийг баг хийж, нэгдсэн дүнг гаргасан бөгөөд III шатанд гар зургийн төрөлд 77, бүтээлийн төрөлд 8 бүтээл тэнцэж, шүүгчдийн дүнгээр байр эзлүүлжээ.

  • Гар зургийн уралдаанд насны ангилал тус бүрээр 1 дүгээр байрт 1, 2 дугаар байрт 2, 3 дугаар байрт 3 суралцагч, нийт 18 суралцагч
  • Бүтээлийн уралдаанд 1 дүгээр байрт 1, 2 дугаар байрт 3, 3 дугаар байрт 4 суралцагч, нийт 8 суралцагч тус тус шалгарлаа.

Тус уралдаанд шавь нараа идэвхжүүлэн амжилттай бэлтгэж, уран бүтээлд нь мэргэжлийн болон ур чадварын дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалсан 6 багш, уралдааны ач холбогдлыг ойлгож, өөрийн сургалтын байгууллага, суралцагчдынхаа дунд амжилттай зохион байгуулж, идэвхтэй ажилласан 2 сургалтын менежер, 1 сургуульд идэвх санаачилгыг үнэлж, мөнгөн дүнгээр урамшуулав.

Бага нас:

1-р байрт 

  • 147-р сургууль- У.Анударь

2-р байр

  • Сэтгэмж сургууль- И.Өнөболд
    15-р сургууль- М.Мишээл 

3-р байр

  •  142-р сургууль – М.Ану-Ужин
     133-р сургууль – О.Анхил
     87-р сургууль- Ү.Амирлан


Дунд нас:

1-р байр

  • 15-р сургууль- М.Мишээл

2-р байр

  • 54-р сургууль- Т.Заяазөв
    60-р сургууль-Э.Намуунцэцэг

3-р байр 

  • 41-р сургууль- У.Гэгээнсувд
    60-р сургууль- Б.Баярчимэг
    15-р сургууль- О.Хонгорзул

Ахлах нас:

1-р байр

  • 146-р сургууль- Б.Сугарнаран

2-р байр

  • 124-р сургууль- У.Азжаргал
    ШУТИС-ийн харьяа ЕБС сургууль-Э.Марал

3-р байр

  • Эрдмийн ундраа 77- М.Нандин-Эрдэнэ
    Оюуны ундраа 96- А.Төгөлдөрманд
    Эрдмийн ундраа 77- М.Ичинноров

Бүтээлийн уралдаан:

1-р байр

  • 57-р сургууль- Б.Амина

2-р байр

  • Логарифм- Э.Ану
    12-р сургууль- Б.Сумьяабазар
    115-рургууль- Х.Аззаяа

3-р байр 

  • 24 дугээр сургууль- А.Дамбадорж
    61-р сургууль- Б.Мандуул
    57-р сургууль- А.Эгшиглэн
    57-р сургууль- Г.Түмэнцэцэг

Уралдааны нэгдсэн дунгээр гар зургийн болон бутээлийн уралдааны шагналт байрт 5 дүүргийн 21 сургуулийн 18 сурагч шалгарсан байна.

“Миний мереедлийн хот-2040” хуухдийн бутээлийн уралдаанд суралцагдаа идэвхтэй оролцуулсан багш нар:

  • ХУД, 15-р сургуулийн багш Д.Темербаатар
  • БГД Эрдмийн ундраа) 77-р сургуулийн багш Ц. Хишигжаргал
  • ХУД 60-р сургуулийн багш Д.Алтангэрэл
  • СБД ОЗБАС-ийн багши Ц.Оюунгэрэл
  • ЧД 57-р сургуулийн б агш Б.Элбэгжаргал
  • БГД, Сэтгэмж сургуул ийн багш Ц.Няндагшонов

Уралдаанд багш, сурагчаа хөгжүүлсэн сайхан үйлсийн түүчээ болж ажилласан сургалтын менежерүүд:

  •   ХУД  60 дугаар сургуулийн сургалтын менежер Ч.Оюунтулхуур,
  •   БГД  Эрдмийн Ундраа: сургуулийн сургалтын менежер Э.Ариуна

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэлжээ
ӨДӨР БҮР УНШЪЯ | Д.Нацагдоржийн “Хуучин хүү” богино өгүүллэг
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, бэлэн байдлын үзлэгийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн
Бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байхыг зөвлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?