HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Олон улсын санхүүгийн корпорац Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг хийж, өгчээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 08

Олон улсын санхүүгийн корпорац “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг  боловсруулж, нийслэлд хүлээлгэн өгчээ.

ТЭЗҮ-ийг хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрджээ.

Зээлийн хэлэлцээр батлагдсанаар энэ онд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн холбогдох худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2025 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эдийн засгийн гүйцэтгэл дэх санхүүгийн чадвар дээшилснээр дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолжээ. 

  • Паркийн хүрээнд 5,600 тогтвортой ажлын байр шинээр бий болно. Цаашдаа тус парк нь Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжинө.
  • Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Эмээлт ЭАҮП-ийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасна. Мөн арьс ширний экспортын хэмжээ өснө.
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болох юм байна.
Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэжээ
MORNING BIRD | Ш.СОЛОНГО “Гэгээ”
Нийслэлийн газрын албанаас цахим дуудлага худалдаанд урьж байна
ТРЭНД | Энэ оны хавар, зуны чиг хандлага
ANXIETY | СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?