HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

ТАНИЛЦ: Энэ зун дараах 13 байршилд ус зайлуулах хоолой хийнэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 06 сарын 03

Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. 

  • Тодруулбал, доорх найман байршлын дөрвөн байршилд 3000 метр шугам сүлжээний ажил хийж, нийт 80 орчим худгуудыг суурилуулсан.

Байршлууд: 

  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны урд талын туслах авто замын борооны ус зайлуулах худгуудын шинэчлэлт;
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Механик, тээврийн сургуулийн арын уулзварын зүүн талын ус тогтдог хэсгийн авто замын шугамын шинэчлэлт (Хараагүйчүүдийн байрны урд зам);
  • Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талын шугам, худгийн өргөтгөл;
  • Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Хүрээ дээд сургууль орчмын шугам, худгийн өргөтгөл;
  • Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн урд хаалга орчмын зам талбайн шугамын шинэчлэлт;
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Таван буудал орчмын авто замд шүүрт худаг нэмэх;
  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, Петровисын шатахуун түгээн станц орчмын авто замын борооны ус зайлуулах шугам, Энхтайваны гүүрэн доорх гаргалгаа шугамын өргөтгөл;
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн хажуугийн авто замын борооны yc зайлуулах шугамын шинэчлэлтийг хийж байна.

“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан: Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, Дарь-Эх орчмын шугам сүлжээний угсралтыг хийхэд газар доор нь холбооны шугам, цахилгааны кабель, дулаан, бохир, цэвэр усны хоолой зэрэг бүх л төрлийн шугам сүлжээ бий. Үүнийг гараар ухаж гаргах нарийн түвшний ажил хийж буй учир цаг их орж байгаа юм. Мөн хуучин шугамыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор бүрэн шинэчлэн хоолойны доор 80-90 см-ийн лаг тунгаах хэсэг хийж өгсөн. Ингэснээр тухайн хэсгийн ус тогтох асуудал бүрэн шийдэгдэж буй юм” хэмээлээ. 

Ташрамд, үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байгаа бол төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж байна. Ган хоолойг бодвол хуванцар, төмөр бетон хоолой нь зэвэрдэггүй, насжилт өндөртэй буюу 50-аас дээш жилийн насжилттай байдгаараа онцлогтой аж. Мөн шинэчлэлийн хүрээнд лаг тунгаах хэсэг хийж буй нь цэвэрлэгээ, арчилгааг хөнгөвчилж буй. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Олон улсын валютын сангийн төлөөлөлд салбарын бодлого, шинэчлэлээ танилцууллаа
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айлуудын янданг хөөлж, ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж байна
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
ОХУ Украины дайнд дайчлахаар эмэгтэй хоригдлуудыг суллав 
Баруун бүсийн 5 аймгийн 24 салбар нэгжийн 793 ажилтан, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?