HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 09 сарын 03

Японы загварын долоо хоногийн байгууллагаас зохион байгуулж буй “Rakuten Fashion Week TOKYO 2027 Spring/Summer” арга хэмжээ наймдугаар сарын 31-нд эхэлж, нээлтийн гол үзүүлбэрийг Японы yoshiokuboбрэнд толилууллаа. Тус брэнд энэ улирлын цуглуулгаа “Natural Born Nomads” буюу “Төрөлхийн нүүдэлчид”хэмээн нэрлэж, Шибүяа Хикариэ цогцолборын үзүүлбэрийн танхимын төвд Монголын уламжлалт гэрийг тусгайлан барьсан нь зочдын анхаарлыг татжээ.

Шинэ цуглуулга нь тус брэндийн 2026 оны намар, өвлийн улиралд дэвшүүлсэн “Хотын гүйгчид” санааг үргэлжлүүлж, орчин үеийн хотын амьдрал дахь чөлөөт хөдөлгөөн болон нүүдэлчний хүлээсгүй сэтгэлгээг хувцасны загвараар илэрхийлсэн байна. Дизайнер Ёшио Кубо Лос-Анжелес хотын эргээр хөнгөн, ямар ч хүч гаргалгүй гүйж буй залууг хараад нүүдэлчний эрх чөлөөт мөн чанарыг мэдэрсэн нь шинэ цуглуулгын санаа болжээ.

Үзүүлбэрт өдөр тутам өмсөх боломжтой атлаа нарийн эсгүүртэй, хөнгөн намирсан материал бүхий хувцаснууд багтсан байна. Уяа, түгжээ ашигласан өвөрмөц шийдлүүд нь угсаатны хэв шинжийг санагдуулах боловч аль нэг үндэстний хувцсыг шууд дуурайлгаагүйг зохион байгуулагчид онцолжээ. Дизайнер Ёшио Кубо “Бид нарийн ур хийц шаардлагатай болсон ертөнцөд амьдарч байна гэж боддог” хэмээн цуглуулгынхаа талаар хэлсэн байна.

Шоуны төгсгөлд цагаан цаст тал мэт зассан тайз хар гэрлийн нөлөөгөөр хувирч, неон өнгөөр гэрэлтсэн хөлийн мөрнүүд үзэгдэх болжээ. Дизайнер Кубо ч гэрэлтдэг будгаар нүүрээ будан тайзнаа гарч ирсэн байна. Ийнхүү өөрийн хүсэл зоригийн дагуу эрх чөлөөтэй урагшлах орчин үеийн гүйгчийн дүрээр нүүдэлчин сэтгэлгээг илэрхийлсэн үзүүлбэр Токиогийн загварын долоо хоногийн эхний өдрийн онцлох үйл явдлын нэг болжээ.

Эх сурвалж: Rakuten Fashion Week TOKYO

Дайнаас үлдсэн гэрэл зургуудын ГУНИГТ ТҮҮХ
МУГТ Г.Ариунбаатар Испани улсын Перес Галдосын театрт “Аида” дуурьт гоцолжээ
ШҮЛГҮҮД | Есөн сарын намар ерөөс нэг л уйтай…
Лиса “Victoria Secret”-ийн загварын шоунд оролцоно
Испанийн Прадо музей Караважогийн алдагдсан бүтээлийг олжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?